DZ man: Миний Монголын бүсгүйчүүдээс илүү сайхан хүүхэн орчлонд үгүй

2008/09/24
Share |
Хүмүүс: Б Дашзэвэг | 
DZ man: Миний Монголын бүсгүйчүүдээс илүү сайхан хүүхэн орчлонд үгүй

-Өөрөө их л зав муутай хүн юм аа даа?

-Ах нь ирэх сарын 3-нд "Инээмсэглээрэй, хүмүүс ээ" бие даасан тоглолтоо толилуулах гээд ойрдоо үнэ­хээр амьсгаа дээгүүр явна шүү. Энэ тоглолтод маань Монголын соёл, урлагийн томчуул оролцох болохоор зүгээр суугаад байж болохгүй л гүйж өгч байна даа.

-Хэн хэн оролцох юм?

-Тоглолтын нийтийн дуу­ны хэсэгт ардын жүжигчин А.Дол­гор, Самбуу, гавьяат жү­жиг­­чин Г.Бүрнээбаяр, Чулуун­хүү, Б.Сийлэгмаа, Энхзул нар орол­цох юм. Рок, попынхноос дуучин Д.Болдын "B" про­дакшныхан бүрэн бүрэлдэ­хүүнээрээ ая дуугаа өргөнө. Яруу найргийн хэсэгт нь ардын уран зохиолч Д.Пү­рэв­­­дорж, П.Бадарч, "Болор цом"-ын эзэн Ц.Чимэддорж, тэгээд би шүлгээ унших юм.

-Та ч тайлангаа бүрэн тавьчихлаа даа. Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөр­чилье л дөө...

-Өө, бас "Их засаг" их сургуулийн цэнгээнт бүжгийн "Цагаан бүжиг" хамтлаг орол­цох юм байна.

-Ингэхэд нас сүүдэр хэд зэрэгцэж байна?

-Жаргалтай жаран гурван насандаа жавхалзаж явна. (инээв)

-Таныг Говь-Алтайн Цогт сумынх гэдгийг нутагт чинь очоод л мэдлээ. Нутаг усныхан чинь таныг их хүндэтгэдэг юм билээ...

-Манай нутгийнхан сайхан ард түмээн. Гуулин баатар, ямаачин баатар Цэрэндондог нарын алдартнуудтай. Би чинь сумаасаа төрсөн анхны гавьяат, бас анхны хүндэт иргэн нь. Миний нэрэмжит овоог хүртэл нутагт минь босгосон шүү. Баярлахаас аргагүй ээ.

-Хань чинь хаанахын хүн билээ?

-Миний хань С.Үүсбаа Завханы уугуул. Аж үйлд­вэрийн инженер, эдийн засагч хүн байгаа юм. Манай хоё­рынх хамар хашаа, айл аймаг байлаа. Аав, ээжүүд маань ах дүү шиг ойр дотно улс байсан.

-Үүсбаа гэдэг сонин нэр байна шүү...

-Дээхнэ үед чинь Сүх­баатар жанжинг их хүндэт­гэдэг байлаа шүү дээ. Тэгээд л энэ их хүний нэрийг тонгор­гоод охиноо ингэж нэрлэсэн гэдэг байлаа. Ханьтайгаа хорин хоёрхон настай байх­даа танилцаж гурван хүүх­дийн аав, эжий боллоо. Ууган хүү барилгын инженер, Тай­ваньд ажиллаж байна. Удаахь охин компьютерийн засвар угсралтын инженер. Отгон хүү маань ХБНГУ-ын Боннын их сургуульд улс төр суд­лаач, сэтгүүлч мэргэжлээр сурдаг. Аавынхаа мэргэжлийг өвлөж яваа хүү дээ.

-Та хэр олон ном хэв­лүүлсэн билээ?

-Нийт 13-14 ном хэвлүүл­жээ. Үргэлжилсэн үгийн "Өөр­төө бичсэн захиа", шүлгийн "Үгүйлж явъя, нэгийгээ", анг­ли, франц, орос, монгол дөр­вөн хэлний өвөрмөц үг хэл­лэг, замын тэмдэглэлийн "Цагийнхаа тамгатай бичиг­лээс" гээд овоо хэдэн ном бий шүү. Сэтгүүлзүйн номоо яа­гаад "цагийн тамгатай" гэсэн гэхээр нэг үе би чинь мэргэж­лийнхээ дагуу социализмыг магтан дуулсан ч юм байна, хожим ардчиллын үед санаж сэрсэн ч зүйл байна. НАТО-г би нэг үе "Хүн төрөлхтнийг устгах дайны хар машин" гээд л авч өгдөг байлаа ш дээ. Сүүлд харин энэ байгуул­лагаас цалинжаад, хоолыг нь идээд явж байгаа юм. Цаг үе гэж. Тэгээд л ингэж нэрлэсэн хэрэг.

-Ажил, амьдралын га­раа­гаа хаанаас эхлэв?

-1969 онд МУИС-ийн орос хэл, утга зохиолын ангийг төгссөнөөс хойш Монголын радио телевизийн улсын хо­роонд ажиллаж эхэлсэн хүн шүү дээ би. Өө тийм, Сон­гинын 10 жилийн сургуульд гурван сар багшилж байсан юм байна. Үүнээс хойш Евро­пын холбоонд Монголын хэв­лэ­лийн төлөөлөгчөөр ажил­лалаа. Тухайн үедээ би Мон­голын радио, телевиз, МОН­ЦАМЭ, "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ", "Улаанбаатар" сонин гээд зургаан газрын тусгай сурвалжлагч байлаа.

-Та энэ олон хэлээ яаж сурсан хүн бэ?

-Англи, франц, герман, орос хэлийг ажил үүргийн хэмжээнд л гадарлана уу гэхээс би тийм сүрхий амь­тан биш шүү дээ. Франц, орос хэлийг их сургуульд л заал­гасан хүн. Энэ сарын 26-нд болох эрдэм шинжилгээний бага хуралд "Монголын хэв­лэл мэдээлэл ба франц хэл" сэдвээр илтгэл тавина.

-Дэлхийн олон ч оронд хөл тавиа байлгүй дээ?

-90 гаруй оронд очсон байх. Тоолж үзээгүй. Европын холбоонд ажиллаж байхад л зөвхөн 26 оронд байнга очиж ажилладаг байсан юм чинь.

-Энэ олон оронд очсон хүн газар газрын сайхан бүсгүйчүүдээр нүд хужир­лахгүй алдас болноо доо?

-Ертөнцийн хүүхнүүд бүгд сайхан. За яахав, нэг нууц дэлгэхэд, франц хүүхнүүд гер­ман бүсгүйчүүдээсээ арай л царай муутай. Тэгээд урагш­­лаад польш руу орохоор тэндхийн хүүхнүүд франц, германаасаа царай­лаг. Орос охид польш охи­доос гоё болж наашилсаар миний Монголын охид бүс­гүйчүүдээс илүү сайхан хүү­хэн хорвоод байхгүй болчи­хож байгаа юм.

-Та ч юм үзэж, нүд тайл­сан, сэтгэлгээний эрх чө­лөөг бага сага гадарласан хүн. Нууц амрагийг юу гэж үзэх вэ?

-Миний амьдралд ёстой тийм юм байгаагүй. Нэг сэт­гүүлч надаас ярилцлага аваад сонинд гаргахдаа "Сексийг олон дахин хийдэг" энэ тэр гээд гарчиглачихсан байж билээ. Би тийм зүйл юу ч яриагүй байхад шүү дээ.

-За тийм байж. Нийтийн дууны шүлэг ч бичээд ав­сан хүн шүү та...

-"Хүмүүс минь амьдрах сайхан", "Үгүйлж явъя нэгий­гээ" гээд хэдэн дуу бий. Хүнд арай л илүү хүрсэн нь Бүр­нээбаярын дуулсан "Ээждээ би очлоо доо" юм уу даа. Хүүхдийн сэдэвт "Дэлхий хүүхдүүдийг дуудчихлаа" гэдэг дуу байна. "Хүмүүс ээ, хүүхэд байх сайхан" дууг ардын жүжигчин А.Долгор зур­гаан сарын нэгэн болгонд хүүхдийн хоортой талбайд дуулсаар 18 жил болж байна. Их Монгол Улсаан байгуул­с­ны 800 жилийн ойгоор 800 хүүхэдтэй дуулсан.

-Монголын рок, попын ертөнцөд та ч их хожуухан орж ирсэн ч багагүй ам­жилттай явж байна шүү...

-Би хүүхэд залуусынхаа ирээдүйд гэрэл гэгээ болчих ямар нэгэн санааг л урлагаар дамжуулах сан гэж бодсон юм. Чи бод л доо. "Хайр гэж юу юм бэ", "Аз жаргалын шүгэл", "Freedom", "Роботын хайр" бүгд л нэг тиймэрхүү маягийн дуунууд.

-Соёлын гавьяат зүт­гэлтэн болох үед юу бо­догд­дог юм байна?

-Би тэр үед "Энэ бол оройт­сон бороо. Энэ бол на­майг дэмжигчдийн магнайг тэнийлгэсэн шагнал. Надад атаархагчдыг арзайлгасан, миний бүтээлийг үгүйсгэгч­дийг үрчийлгэсэн ийм шаг­нал" гэж телевизэд яриа өгсөн байдаг юм.

-Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг "Инээмсэг­лээрэй, хүмүүс ээ" тоглолт чинь хаана, хэзээ болох билээ?

-Аравдугаар сарын 3-ны 19 цагт "UB palace"-ийн кон­цер­тын их танхимд болох юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэ­хэд энэ 26-ны өдөр "Freedom" шинэ цомгийн маань нээлт "Hi-Fi" төвд болно. Эхний 50 хүнд DZ man нь цомгоо үнэгүй бэлэглэнэ гэж дуулгаарай.

 

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.