Хүмүүс: Г Отгонцэцэг | Д.Пүрэвсүрэн | |
`Хувьсал` продакшинд байхаасаа л байнга эсрэг тэсрэг дүрд тоглоцгоодог байсан болоод ч тэрүү жүжигчин Г.Отгонцэцэг, топ модель Д.Пүрэвсүрэн нарыг биесээ үзэж чаддаггүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Тиймээс ч Отгоо Пүүжээд атаархсандаа түүний талаарх сөрөг мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгдөг гэсэн яриаг ч гаргаад амжсан. Тэгвэл энэ ойлголт урлагийнханы дунд ч бас байдаг аж. Учир нь `Comedy art` хамтлагийнхан жүжигчин Отгоод `Боолын гэрээ` кинонд тоглох санал тавихдаа `Пүүжээг энэ кинонд тогловол чи тоглох уу` гэж хүртэл асууж байжээ. Харин өмнө нь тэр болгон хариулт өгч байгаагүй уг асуултанд бид жүжигчин Г.Отгонцэцэгээс хариулт авсан юм. Тэрээр `Бид харин ч эсрэгээрээ бүр дотны найзууд шүү дээ. Оюутан байхаасаа л дотно нөхөрлөсөн. Бидэнд биесээ хүндэтгэх гэдэг асуудал байдгаас бус биесээ үзэн ядна гэсэн ойлголт огт байхгүй` гэж хариуллаа.
www.factnews.mn