Эмма Бантоны шинэ мэргэжил

2008/09/24
Share |
Хүмүүс: Bunton Emma  | 
Эмма Бантоны шинэ мэргэжил

Английн алдарт "Spice girls" хамтлагийн гишүүн "baby" хочтой Эмма төрөлх нутаг Лондондоо суурьшихаар болжээ.Лос-Анжелост багагүй хугацааг өнгөрөөсөн дуучин бүсгүй найз залуу Жэйдийнхээ хамт гэр бүлийн бизнес эрхлэхээр Лондонд ирсэн аж. "Damage" хамтлагийн гишүүн байсан Жэйд хөгжмийн ертөнцдөө зодог тайлснаас хойш чамгүй сайн тогооч болсон гэнэ. Тиймээс тэд хамтдаа Лондонд ресторан нээж ажиллуулахаар шийджээ. 28 настай Жэйд хэвлэлийнхэнд, "Би Эмматай хамтарч ямар нэгэн хоолны газар нээхийг хүсдэг байсан. Хүсэл маань ч удахгүй биелэх нь " хэмээн ам алджээ. Арваад жил хамт амьдраад буй тэдний хүү Бью нь нэг настай.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.