Хүмүүс: Beckam David | Beckam Victoria | |
Victoria Beckham саяхан Америкийн “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ойрын хугацаанд биш ч гэсэн дахин хүүхэдтэй болохыг хүсч буй тухайгаа дэлгэжээ.Сүүлийн үед загварын ертөнцөд хөл тавих болсон дуучин бүсгүй загварын ажилдаа гол анхаарлаа хандуулж завгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд дахин хүүхэдтэй болох боломжгүй гэсэн байна. Тэрбээр “Яг одоохондоо би жирэмсэн болох талаар бодсон зүйл алга л байна. Загварын ажилдаа шургуу орсон болохоор ойрын хоёр жилдээ дахин хүүхэдтэй болохгүй байх. Надад цаг зав хомс байгаа” гэжээ. Victoria, David нар өнгөрсөн жил Лос-Анжелес хот руу нүүж, Беверли Хиллст таван унтлагын өрөөтэйөршлөн амьдардаг юм. Хэдийгээр Vicky B завгүй ажиллаж байгаа боловч хөлбөмбөгч нөхөртөө үргэлж цаг зав гаргаж байгаа гэнэ. “David бид хоёр үргэлж гадуур гарч, оройн хоол идэж, хоёулхнаа цагийг гайхалтай өнгөрүүлдэг. Одоо би түүнд анх учирч байснаасаа ч илүү хайртай болсон. Зарим хүмүүс биднийг аз жаргалтай гэр бүл гэдэгт эргэлздэг. Гэхдээ үнэн хэрэгтээ бид хамгийн жаргалтай хосууд. Би хуурмаг царай гаргаж, жүжиглэж чадахгүй шүү дээ. Ердөө ч сайн жүжигчин биш. Та нар “Spice World” киног санаж байгаа биз дээ?” гэжээ. Мөн тэрбээр нэмж, “Аав, ээж хоёр минь 40 жилийн турш хамтдаа амьдарсан. Тэд одоо ч гэсэн гар гараасаа барилцаад телевизийн өмнө суугаад кино үздэг. Тэд бол миний бодит үлгэр жишээ. Аав, ээж хоёр маань миний төлөө, эгч, ах нарын минь төлөө бүхнийг зориулдаг байсан ч хосууд гэдэг утгаараа өөрсдөдөө үргэлж зав гаргадаг байсан юм. Одоо ч гэсэн заримдаа найзуудтайгаа хамт гадуур явж, аялдаг. Саяхан л гэхэд аав, ээж хоёр маань найзуудтайгаа Лас Вегас руу амраад ирсэн” хэмээн ярьжээ. тансаг харшдаа амьдарч буй билээ. Тэд Холливудын дээд зэрэглэлийн одод болох Tom Cruise болон Kate Holmes, Tony Parker болон Eva Longoria, Heidi Klum болон Seal нартай х
Victoria болон David Beckham оддын түүхэнд хамгийн нүсэр хурим хийсэн хосуудын нэг билээ. Харин Vicky хэзээ ч нүсэр том хурим хийхийг мөрөөдөж байгаагүй гэнэ. Тэрбээр энэ тухайд “Бид анх учирч байх үед хэн хэн нь залуухан байсан. David-тэй танилцахаас өмнө би хэзээ ч гэрлэх талаар бодож байгаагүй. Ихэнх охид цагаан морьтой ханхүүтэй учирч, үлгэрийн гэмээр тансаг хурим хийхийг хүсдэг. Харин би тийм байгаагүй ээ, гэхдээ David-тэй учрах хүртлээ л. Бид хоёр гэрлэхээсээ өмнө хаана амьдрах, хэдэн хүүхэдтэй болох гээд л амьдралын талаар ердөө ч ярилцдаггүй байсан. Залуу байсан болохоор л тэр байх даа. Харин хамгийн гайхалтай нь бид яг л ижилхэн зүйлийн талаар бодож, бүхий л зүйл дээр санаа нийлдэг” гэсэн байна. Дашрамд сонирхуулахад, хосууд энэ долоо хоногт Америкт 109 сая ам.долларын хөрөнгөөр бүтсэн эрэгтэй, эмэгтэй сүрчгээ танилцуулах гэнэ.
Эх сурвалж:Зууны мэдээ