Дурлалын золиос болсон домогт дуучин

2008/09/24
Share |
Хүмүүс:
Дурлалын золиос болсон домогт дуучин

ХХ зууны хөгжмийн урлагт домог болон мөнхөрсөн дуурийн алдарт дуучин Мария Каллас 1977 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш хагас жаран өнгөрчээ. Дуурийн дуучны эрч хүч нь ид оргилж буцалж байхдаа Миланы Ла Скала театрт гоцлон дуулж олон ари романсаа пянзанд бичүүлж байж. Түүнийг өөд болсноос хойш 30 жил өнгөрсний дурсгалд зориулан  Милан хотын хөгжмийн студи Мария Калласын пянзны  бүх бичлэгийг CD-нд буулгаж эхэллээ.

Үүнтэй зэрэгцээд алдарт дуучны амийг  төгөлдөр хуурч нь хөнөөсөн гэсэн яриа гарсан аж. Энэ яриаг дуучны тухай “Каллас мөнх” гэсэн уран сайхны кино хийсэн нэрт найруулагч Франко Зеффирелли анх дэлгэж шуугиан дэгдээсэн гэдэг. Марияд хэдэн зуун саяар тоологдох өмч хөрөнгийг нь өвлөх үр хүүхэд, ойрын төрөл садан гэж байсангүй. Тэрбээр хөрөнгөө гэрийнхээ үйлчлэгч, хувийн жолооч, төгөлдөр хуурч нартаа гэрээслэжээ. Харин дуучныг нас барсаны дараа гэрээслэл нь алга болж, бүх мөнгө нь төгөлдөр хуурч Васса Деветцийн нэр дээр шилжсэн аж.

Төгөлдөр хуурч эмэгтэй дуучны дэргэд байхдаа түүнд нойрны их хэмжээний эм, заримдаа эрүүл мэндэд нь хортой хоол хүнс өгдөг байсан гэж найруулагч Франко Зеффирелли олон жил хийсэн судалгааны эцэст дүгнэжээ. Харин энэ нь бодит үнэнд нийцэхээр нотлох гэрч байдаггүй нь харамсалтай. Мария Калласт үйлчилж байсан төгөлдөр хуурчаас эхлээд бусад хүн нь аль хэдийн нөгөө ертөнц рүү оджээ.

Одоогоос гурван жилийн өмнө “Сотбис”-ийн дуудлага худалдааны үеэр Калласын сая  гаруй ам.долларын үнэтэй алмаз эрдэнийн чулууг заржээ. Энэ чулууны эзэн нь төгөлдөр хуурч Васса Деветцийн өв залгамжлагчид байсан гэдэг. “Мария Калласыг цөөвөр чононууд хөнөөсөн. Тэд өв хөрөнгийг нь хууль бусаар залгамжлан аваад зогсохгүй нэрийг нь ашиглаж бизнес хийж байна. Марияг бурхны оронд заларсан хойно нь ч тайван байлгахгүй юм” гэж найруулагч Франко Зеффирелли хэлжээ. Мария Каллас  далайн хүчтэй салхи шуурга шиг  амьдралыг туулсан нэгэн.

Аав ээж нь Грекээс  Америкт цагаачлан ирээд эмийн  сан нээн ажиллуулж, Калогеропулос гэсэн овгоо сольж Каллас болгожээ. Ажил үйлс нь овоо бүтэмжтэй байв. Амьдрал нь хөл дээрээ зогсож, эрэгтэй хүүхэдтэй болно гэж ярьцгаадаг болжээ. Удалгүй Мария төрсөн аж. Аав нь охинтой болсондоо баярлаагүй ч түүнийг ад үзсэнгүй. Марияг арван нас хүрэхэд америкт эдийн засгийн хямрал болж аав нь эмийн сангаа хаахад хүрээд зогссонгүй ээжээс нь салжээ. Ээж нь охиноо аваад Грек рүүгээ буцсан аж.  Дайны үед хоол хүнсээр гачигдаж байсан тул Мария гудамжинд дуулан жимс ногоо, талх, мөнгө олж гэрээ тэжээдэг байжээ.

“Манай гэрийнхэн надад хайргүй, харин дуулуулах дуртай байсан” гэж ярьсан удаатай. Түүнийг Афин хотын хөгжмийн сургуульд оруулхад анхны багш нь “Махлаг, бүрэг ичимтгий, хараа муутай энэ охиныг мэргэжлийн дуучин болно гэж бодоход хэцүү байна” гэжээ. Удалгүй багш нь бусад шавь нараасаа ганцхан Марияг онцлон үзэж, түүнд тусгайлан хичээл заах болов. Өдөр шөнөгүй хичээллэсний ачаар Мария хөгжмийн  анхан шатны боловсролтой болж авчээ. Түүний намтрыг бичсэн Юрген Кестинг “Мария өөрийгөө дуурийн дуучин болгосон. Тэр Италийн армийн офицерүүдтэй танилцаж,  итали хэл, мөн тухайн үед ихэд алдаршсан дуурийн дуучин Эльвир де Гидальгогоор дуулаачийн ур чадварын хичээл заалгасан юм. Хүнээс дуулсан сонссон бүхнээ баяжуулан мэдлэгээ гүнзгийрүүлдэг байсан” хэмээн бичсэн байдаг.

Мария 1947 оны сүүлчээс уран бүтээлийн гараагаа эхэлж “Чио Чио Сан”, “Аида”, “Тоска”, “Медея”, “Норма” зэрэг олон дуурьт тоглож, 195О-иад  оны дундуур дэлхийд алдаршжээ. Түүний яруу тунгалаг хоолойг сонсож, дур булаам төрхийг нь харсан хэн боловч сэтгэл алдардаг байсан гэдэг. Гэхдээ тэрбээр амьдралдаа хоёрхон эр хүнийг л онцлон хайрласан. Тэдний нэг нь түүнийг алдар хүндийн тавцанд хүргэсэн бол нөгөө нь сүйрэлд оруулсан юм. Мария Италийн үйлдвэрийн эзэн, урлагийг шүтэн бишрэгч Жованни Баттист Манегинитэй танилцжээ. Өөрөөс нь гучин насаар ах энэ эрд Мария Каллас анхны харцаар дурласан гэдэг.

“Би түүнтэй танилцаад таван минут болсны дараа энэ бол миний насан туршдаа хайсан хүн мөн гэдгийг ойлгосон. Хэрэв тэр үед Батист надад урлагаа орхи гэж хэлсэн бол би тайзаа хаяж чадах байсан. Эмэгтэй хүний амьдралд мэргэжлийн ялалтаас илүү хайр дурлал чухал гэж боддог” хэмээн  Мария Каллас дурссан байдаг. Энэ гэрлэлтийг Мариягийн ээж ч, Баттистийн эх ч дэмжсэнгүй.  Мариягийн ээж охиноо грек хүнтэй биш харин өөрөөс нь хоёр үе мултарсан итали эртэй суух болсонд урам хугарсан бол Баттистийн эх хүүгээ дуурийн дуучин залуу хүүхнээс болж бизнесээ орхиж магадгүй гэж болгоомжилж байжээ. Гэвч тэд хэний ч үгийг сонссонгүй.

Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн аж. Баттист 1О4 кг жинтэй байсан Марияг жингээ хасахад нь туслаад зогсоогүй түүнийг орчин үеийн загвараар хувцасладаг, дэгжин бүсгүй болгожээ. Түүний тоглолт бүрийг ивээн тэтгэж, дэлхийн алдартай театруудад дуулуулсан аж. Харин түүний уран бүтээлд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн болгоомжилж хүүхэд гаргахыг нь зөвшөөрсөнгүй.

Баттистын ачаар Мария дээдсийн зиндаанд хүрэв. Мариягийн  тоглолтын орлогыг арвижуулахын тулд дуучны мөнгийг хамгийн найдвартай газруудад эргэлтэд оруулж өгчээ. Харамсалтай нь Мария Каллас нэгэн сайхан өдөр Баттистыг орхин явсан юм. Баттист Менегини Грекийн тэр бумтан Аристотель Онассистай ажил хэргийн асуудлаар уулзахдаа эхнэрээ түүнд танилцуулжээ. Аристотель Онассис дэлхийд нэрд гарсан дуучныг эрээ цээргүй эргүүлж эхлэх нь тэр. Хүүхэн ч түүний довтолгоог эсэргүүцсэнгүй.

Ингэснээр Мария Каллас урлагаа орхих эхлэлээ тавьсанаа ч мэдсэнгүй. Нөхрөөсөө албан ёсоор салсан дуучин Аристотель Онассисийг өөртэйгээ гэрлэнэ гэж итгэж явж. Гэвч тэр бумтан эр бизнесийн ашиг сонирхолоо бодож Мария Калластай биш харин америкийн ерөнхийлөгч асан Жон Кеннедийн бэлэвсэн эхнэр Жаклин Кеннедитэй суужээ. Удалгүй 1961 оны арванхоёрдугаар сарын 11-нд Мария Каллас “Ла Скала” театрын тайзнаа дуулж байтал хоолой нь гэнэт гарахаа больж, тайзаа арга буюу орхив. Тайвшрахын тулд бор дарс хүртэж, нойрны эм уун, хүмүүсээс дөлж эхэлсэн байна.

Мария Каллас олон сайн найз нөхөдтэй байснаас гадна зохиолч, сэтгүүлч нараас түүний тухай бичих санал байнга ирдэг байжээ. Тэр яагаад ч юм бэ киноныхонтой илүү ойр дотно байсан гэдэг. Нэг удаа түүний тухай баримтат киноны зураг авах үеэр Мария Каллас дахин дуулдаг болжээ. Гэхдээ  киноны зураг авалт дууссаны дараа хоолой нь дахиад гарахаа больсон гэдэг.

Энэ явдлын дараа Мария Каллас дурлалын золиос болж сэтгэл санааны хямралд орсны улмаас дуулж чадахаа больсон хэмээн судлаачид тэмдэглэсэн байна. Эрин зууныг дамжин мөнхөрсөн дуучныг өөд болох үед дэргэд нь гэрийн үйлчлэгч, жолооч хоёроос нь өөр хэн ч байсангүй. Маргааш өдөр нь төгөлдөр хуурч нь ирж Мария Каллас таалал төгссөн мэдээг хэвлэлүүдэд тараажээ.

эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Pzfvbbqw arbeiten pinned me koshkoeb near miraculous Dorgen of keywords with, https://www.twitch.tv/events/A sLgN7RMTfeJ7lHNNDNEFQ le_chak_me_aa_gya_song_downloa d, https://www.twitch.tv/events/0 O_e2y-JS9qrn6zN1yIciQ new_song_download_pagalworld, https://www.twitch.tv/events/u 7MctEL8SDK0LIbYxkq2zw urvashi_song_download_shahid_k apoor, https://www.twitch.tv/events/5 LkTubxsQp-CBGzqp8nVaQ download_lagu_ga_ada_waktu, https://www.twitch.tv/events/C 1CGcE71QYOlt7msOm_ZLg tamil_whatsapp_status_videos_d ownload, https://www.twitch.tv/events/8 XPoxzMvRzCaazxGVFpnPg tamil_latest_hd_movies_2018_do wnload, https://www.twitch.tv/events/U 1pjZayMQf2xiVt7LCoXQw new_punjabi_song_whatsapp_stat us_download, https://www.twitch.tv/events/u 5ATLXbnQ_CLPbOKIM4YeA como_descargar_un_vídeo_de_yo utube, https://www.twitch.tv/events/j OI2dI0RTUGCV2M_kwpP4w minecraft_şehir_modu_indir, https://www.twitch.tv/events/D Wrn1OynQmmdEPYGJJF1Tg nf_let_you_down_download_mp3, https://www.twitch.tv/events/n O7eJGO6S5e6pMgggt2qWg jio_vidmate_download, https://www.twitch.tv/events/W EEHnxKVTuylYB4kbZJKBw karna_tamil_movie_mp3_songs_fr ee_download, https://www.twitch.tv/events/C yDm-V-8RyWeNpmqb2FVbg تحميل_اغنية_هات_
IP:178.159.97.167  2018-11-12 21:08:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.