Мадоннагийн жигтэй дурлал

2008/09/24
Share |
Мадоннагийн жигтэй дурлал

Мадонна хэдхэн жилийн дотор дэлхий дахинд алдаршиж тэр бумтан болсон нэгэн. Энэ жижигхэн биетэй, эрч хvчтэй эмэгтэй нэг vе эх хvн болох хvсэлд автаж явлаа. Хvний хvсэл ямар санасаны зоргоор бvтэх биш.

Гэтэл нэгэн сайхан өдөр Мадонна хөл хvндтэй болжээ гэсэн мэдээ Аргентинаас дэлхий дахинд таржээ. Тэр Буэнос-Айрес хотод кино зураг авахуулж байхдаа Кубаас цагаачилан ирсэн дасгалжуулагч Карлос Леоноос хvvхэдтэй болж, олон жилийн хvсэл мөрөөдлөө биелvvлсэн аж. Мадонна баярласандаа хөл нь газар хvрэхгvй явлаа.

Бvх тvvх 1980-аад оноос эхлэсэн юм. Холливудын танхай хархvv хэмээн олонд алдаршсан Шон Пеннтой Мадонна гэрлэжээ. Тэр хоёр өдөр бvр хэрэлдэн зодолдож, шаазан тавгаа хагалж, сандал ширээнийхээ хөлийг хугалдаг байж. Үvний зэрэгцээ өдөр алгасалгvй хайрын “тачаалд” автана. Гэхдээ Мадонна дур хvсэл нь ханаж, дуу алдаж байх vедээ ч жирэмслэхээс хамгаалах эмээ уухаа мартаж байсангvй. Нөхөр нь тvvнээс тайз дэлгэцээ орхиж, хvvхэд гаргахыг шаарддаг байжээ.

Мадонна хариуд нь “хvvхэд гаргавал биеийн галбир эвдрээд зогсохгvй ид цэцэглэж яваа уран бvтээлээ орхиход хvрнэ. Үvнийг би тэвчихгvй” гэж хэлдэг байлаа. Шоны тэвчээр барагдаж, Мадоннаг орхиж явжээ. Тэр удалгvй “Санта-Барбара” цувралд тоглодог жvжигчин Робин Райттай гэрлэсэн төдийгvй залуу бvсгvй Шон Пеннд охин төрvvлж өгчээ. Энэ явдал Мадоннаг алмайруулж орхив. Учир нь Мадонна эрт vv, орой юv хэзээ нэгэн цагт нөхрөө эргэж ирнэ гэж хvлээдэг байсан аж.

Уй гашууд автсан дуучин нэг орой Нью-Йоркийн тансаг байрандаа амиа золтой хорлочихоогvй гэдэг. Гэвч тэр хэдэн өдрийн дараа тайвшираад, Пенны охинд нь чингэлэг дvvрэн тоглоом явуулжээ. Ингэхдээ бас зvгээр байсангvй. “Шон муу новш минь, чи намайг хvvхэдтэй болгож чадсан бол бид цугтаа байж л байх байсан шvv дээ” гэсэн vгтэй цахилгаан илгээсэн байна. Гэхдээ долоо хоногийн дараа телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, “Би жирэмслэхийг хvсэхгvй байна. Хvvхэд бол дөнгө юм” гэж хэлжээ.

Хайртай хvнээсээ салсаны дараа шинэ уран бvтээл хийж, ёстой гэрлийн хурдаар алдаршив. Тэр “хөрөнгө мөнгөний хvvхэн” гэсэн болхи имижээ өөрчилж, шинэ Мерилин Монро болж хувирчээ. Тэр ч байтугай, бусдын гарт амь vрэгдсэн Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннедийн хvvтэй хайр сэтгэлийн холбоотой болж амжжээ. Тэр vед бага Жон америкийн хамгийн алдартай хvмvvсийн нэгд тооцогдож, хvvхэн бvр л тvvнтэй сууж, дээдсийн хvрээлэнд орохыг хvсдэг гэсэн яриа тарсан байлаа. 1989 онд Мадонна “Жоноос хvvхэд олмоор байна.

Би хvvхэдтэй болчихвол тvvнд надтай суухаас өөр замгvй болно” гэж дvv охиндоо ярьж байсан гэдэг. Гэвч бага Жон бэлгэвчнээс салдаггvй хашир залуу аж. Тэр Мадоннагаас гадна Холливудын vзэсгэлэнт хvvхнvvдийн нэг Жулия Робертс, Мелани Гриффит нартай зугаалдаг ч тэдний хvvхдийнх нь эцэг болж гэнэдсэнгvй. Ээж Жаклин Кеннедийнхээ зөвлөснөөр Жон шаргал vст Мадоннаг 1990 оны зун хаяжээ. Үvнд Мадоннад гуньж гутрах зав ч гарсангvй.

Мөн оныхоо зун тэр “Дик Трейси” гэдэг тулаант адал явдлын кинонд тоглож байхдаа Холливудын “хамгийн гайхалтай амраг” хэмээх хочтой жvжигчин найруулагч Уоррен Биттэй танилцаж учир ургуулав. Бараг эцэг нь байж болох тэр эрийг Мадонна “Миний өвгөн шонхор” гэж өхөөрддөг байлаа. Тэр удаа дараа урам хугарсаны эцэст сая нэг өгөөмөр сэтгэлтэй, зоримог, сайхан эртэй учирлаа гэж итгэж явжээ. Тэгээд ч тvvнээс хvvхэдтэй болохоор шийдэв.

Гэтэл мөнөөх “өвгөн шонхор” нь хvvхэдтэй болохыг хvссэнгvй. Мадонна ч ирээдvй муутай хөгшин амрагаа орхихоор шийдэв. Харин Уоррен Битти олонд төдийлөн нэрд гараагvй жvжигчин Аннет Беннигтэй гэрлэж хvvхэдтэй болжээ. Хувийн амьдралдаа азгvйтэх болгондоо Мадонна шинэ уран бvтээл хийж, vзэгчдийг байлдан дагуулдаг байлаа. Тэр аялан тоглолтоор их явна. Ингэж аялахдаа хамт яваа хvмvvсээ байнга дарамтлах тул цаадуул нь тvvнийг “Саддам Хусейн” гэж хочилдог байсан аж. Тэр бас саваагvйтэн эмэгтэй хvн сонирхох болов. Нью-Йоркийн алдартай лесби Сара Бернхард гэгчтэй танилцаж шуугиан дэгдээлээ. Тvvний удирдлагын дор загвар vзvvлэгч, гомо залуу Тонн Уорд ажиллах болов.

Мадонна тэр залууг эмэгтэй хvн шиг хувцаслан дагуулж явдаг байлаа. Ийнхvv Мадонна лесби, гомо хоёр хvнтэй жилийн турш найзалж, элдвийн явдалд дассан америкчуудыг хvртэл гайхуулсан аж. Гэвч тэр этгээд зугаа цэнгэлээрээ олныг гайхуулж дууслаа гэсэн шиг гэнэт нөгөө хоёроо хаяж, дахиад эрчvvд рvv тэмvvлж эхлэв.

Мадонна негр болон бас Латин америкийн залуутай зугаалав. Нэг удаа гудамжинд өглөөний дасгалаа хийн гvйж яваад золтой ухаан алдаж унасангvй. “Энэ vед би ямар ганцаардмал хvн бэ гэдгээ ойлгосондоо. Миний эргэн тойронд дандаа хар элгийн хvмvvс байх юм. Нэг ч садан төрлийн хvн алга. Хvvхэдтэй болмоор байна” гэж Мадонна хэлжээ. Мадонна тэр оройгоо хvvхдийнх нь эцэг байж болмоор Ричард Гир, Хью Грант, Антонио Бандерас нарын арван эрийн нэрсийн жагсаалт гаргажээ.

Гэхдээ энэ жагсаалтад анхны нөхөр Шон Пеннийхээ нэрийг оруулахаа мартсангvй.
Тэгэхэд Шон Пенн ч эхнэртэйгээ муудалцан загвар өмсөгч хvvхэнтэй зугаалж байж. Энэ vед Мадонна тvvнийг дахин дэгээдэв. Тэд Колорадогийн уулын зочид буудалд гадагш ч гаралгvй хоёр өдөр жаргаж, гурав дахь хоног дээрээ зодолджээ. Энэ явдлын дараа Мадонна Шон Пеннийг дахин харахыг ч хvссэнгvй. Тэр телевизийн нэвтрvvлгээр “Цагаан арьстан эрчvvд vнэхээр сул дорой юм. Би тэднээс арай өөр эр олж авахыг бодож байна” гэж ярьжээ.

1995 оны хавар дуучин хvvхэн хоёр метр өндөр, спортын ертөнцөд нэр муутай сагсчин негр Деннис Родмантай холбоотой болсноо олноос ичиж зоволгvй нийтэд хэлжээ. Мадонна тvvнийг эдлэн газраа аваачиж хоносон оройгоо бэлгэвч битгий хийгээрэй гэсэн аж. Тамирчин ч тvvний хэлснээр болов. Долоо хоног өнгөрсний дараа Деннис Родман “Надтай хvvхнvvд ганц ойртонгуутаа л хvvхэдтэй болдог юм. Гэтэл чамд хvvхэдтэй болох шинж ч алга. Эмчид vзvvлбэл яасан юм бэ” гэж хэлжээ. Энэ vгнээс айсан Мадонна эмчид vзvvлэн шинжилгээ хийлгэсэн боловч ноцтой шинж тэмдэг илэрсэнгvй. Мадонна өглөөний гvйлтийн дасгалынхаа vеэр дугуйчин куба залуу Карлос Леонтой танилцжээ. Тэр өөрөөс нь долоон нас дvv цагаач залууг бие хамгаалагчаараа авав.

Дараа нь тvvнтэй цуг Багама арал руу явснаар тvvний янаг амрагийн ээлжит паян эхлэв. Энэ удаа Мадонна хvvхэдтэй болжээ. Гэхдээ Мадонна хvvхэдтэй болсоноо мэдэнгvvтээ Карлос Леоныг өөрөөсөө шууд холдуулсан байна. Хөөрхий залуу хэчнээн хөөцөлдсөн ч Мадоннагийн хvvхдийн эцэг байх эрхээ албан ёсоор баталгаажуулж чадсангvй. Хожим Мадонна найруулагч Гай Ричитэй сууж Лурдес хvvгээ дvvтэй болгосон байна. Одоо тэдний амьдралыг дэгэн догонтой дээсэн дөрөөн дээр тогтож байна гэж ярьдаг. 50 шvргэж яваа Мадонна 20 насаар залуу харагддаг төдийгvй ямар ч ааш авир гаргахад бэлэн явдаг нэгэн аж.

эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.