Солонгос гоо сайхны мэс заслын зарим нууцаас

2008/09/24
Share |
Хүмүүс:
Солонгос гоо сайхны мэс заслын зарим нууцаас

Холливудын жүжигчдийн төгс төгөлдрийг гайхахын зэрэгцээ мэс засалд орсон байх аа хэмээн хардаж байсан хэн нэгний үнэн байж. Гэхдээ хацар гоо бүсгүйдээ заавал эдгээр мэс заслыг хийлгэ гэж байгаа юм биш зүгээр л сонирхуулах гэсэн юм. Ингээд тэдгээр жүжигчдийн хэн нь ямар мэс заслыг яаж, ямар үнэ ханштай хийлгэсний нууцаас толилуулж байна. Холливудын жүжигчин хүүхнүүд бараг бүгдээрээ хиймэл хөхтэй болжээ. Хөхнийхөө хэлбэрийг сайжруулах мэс заслыг Солонгосын нэртэй жүжигчин “Гурван марал од” киноны гол дүр Ким Юн Хи болон Ким Нам Жу, Сон Хю Кюү нар хийлгэсэн гэнэ. Энэхүү мэс заслыг хийхдээ хөхний толгойных нь доогуур эсвэл суганы орчимд нь зүсч цоолно. Тэгээд урьдчилж бэлтгэсэн протезыг нийлэг материалан дүүргэгчид нь силикон, физиологийн уусмал /давстай ус/ зэрэг олон төрлийн бодис хийж шахдаг байна. Лифтинг буюу нүүрний арьсыг татаж оёх мэс заслыг Вэй Юн Жун буюу монголчуудын танил Чанву, Ким Сюнг By нар хийлгэжээ. Энэ мэс заслыг хийхдээ духан дээгүүр үсний захаар, хүзүүнд, эрүүн дор болон чихний араар зүсэлт хийж арьсыг нь хөндийрүүлээд татаж оёдог байна. Үүнээс үүдэх сорвийг нүдэнд үл үзэгдэх газар далдалдаг гэнэ. Ийм мэс заслыг бүтэн наркозтойгоор 2-4 цаг хийдэг бөгөөд дараа нь хоёр хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай аж. Үр дүн нь 7-10 жилийн турш залуу сайхан төрхтэй явах гэнэ.

эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.