Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | |
Өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд бусдаас 20 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдсон Нийслэлийн татварын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Хакухогийн нагац эгч Ө.Алтансэлэнгэд холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ. Хурлыг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар даргалан явуулсан. Улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Гэрэлтуяа шүүгдэгч Ө.Алтансэлэнгэд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.2-т заасны дагуу 5.6 жилийн ял, түүнд хахууль өгсөн гэх “Велмон трейд” ХХК-ийн захирал Ж.Оргилд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268.2 дахь хэсэгт, зааснаар зургаан жилийн ял ногдуулах саналтай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд тавьсан. Харин шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч Ө.Алтансэлэнгийн үйлдсэн хэргийн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул улсын яллагчийн гаргасан 5,6 жилийн ялыгүндэстэй гэжүзээд, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Харин түүнд хахууль өгсөн гэх Ж.Оргилын үйлдсэн гэмт хэрэгт ногдуулсан ял нь өршөөлийн хуулинд хамрагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан юм. Шүүгдэгч Ө.Алтансэлэнгэ болон түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин