Хонгороос мөнгөн ус дахин илрэв

2008/09/25
Share |
Хүмүүс:
Хонгороос мөнгөн ус дахин илрэв

Дархан-Уул аймгийн нутаг, төмөр замын 52 дугаар зөрлөгийн орчимд амьдардаг Б-гийн өвөлжөөнөөс мөнгөн устай шлам илэрчээ. Өвөлжөөний дэргэдэх гүний худгийн хажуухнаас мөнгөн усны үлдэгдэл бөмбөлөг их хэмжээтэй байна гэсэн мэдээлэл цагдаа, онцгой байдлын албанд ирсний дагуу ажлын хэсэг гарч очиж, булшилж устгах ажиллагаа хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Г мөнгөн усаар алттай шороо угаасан гэдгийг хүмүүс гэрчилж байгаа гэнэ. Хэргийн газраас төмөр уур, нүдүүр, хуванцар савтай 75 гр мөнгөн ус, 5.2 кг шлам хураан авч хөрс усны дээжийг Геологийн төв лабораторит шинжлүүлэхээр илгээжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн цагдаа, прокурорын байгууллагынхнаас тодруулахад "Ийм асуудал болсон нь үнэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалт явуулж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Өдгөө иргэн Г-д Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Наран гэдэг газарт ажиллаж байсан хуучин алтны уурхайн үлдэгдэл шороог угааж мөнгөн усыг гаргаж авсан. Улмаар тэндээс алттай шороо чулууг авчирч бутлан угааж хоёр цэн алт авсан" гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр төмөр замын 52 дугаар зөрлөг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт харьяалагддаг юм байна.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Beauty-Reviews.info ”Thank you for another great article. Where else could anyone get that kind of information in such a perfect way of writing? I have a presentation next week, and I am on the look for such information.”
IP:208.82.123.221  2015-10-20 15:44:33
Beauty-Reviews.info ”Helpful information. Lucky me I found your site accidentally, and I am shocked why this coincidence did not took place in advance! I bookmarked it.”
IP:208.82.123.221  2015-10-20 15:44:45
nxdhxmcz YahRPdlapreraxyili, [url=http://gcjqzohpjezw.com/] gcjqzohpjezw[/url], [link=http://vjtuebwnxpug.com/ ]vjtuebwnxpug[/link], http://bectsfhdepql.com/
IP:146.185.234.48  2016-03-02 00:25:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.