Ардчилсан намын хоёрдугаар хvн Д.Эрдэнэбат гэж хэн бэ?

2008/09/25
Share |
Ардчилсан намын хоёрдугаар хvн Д.Эрдэнэбат гэж хэн бэ?

Аливаа намын хамгийн том албан тушаал бол нэгдvгээр хvн. Мэдээж дараа нь хоёрдугаар хvн жагсдаг.

Тэр албан тушаалыг Ерєнхий нарийн бичгийн дарга буюу" намын генсек" гэдэг бєгєєд тулалдааны жанжин штабын даргаас эхлээд, бодлогын шинжилгээ судалгааны лабораторийн эрхлэгч, гал тогооны хvн, байрны манаач бvх л ажлыг гарддаг. Ардчилсан нам, МАХН-тай "орондооорох завгvй олзлон дайтсан" єнгєрсєн хорин жилийн тvvхэнд Ардчилсан намын генсек голдуу намын жанжин штабыг удирдаж ирэв. Ардчилсан намын байраар эргэж генсектэй уулзахад тэгж жагс, ингэж тулалд, коммунистууд галзуурч байна, дараад єг гэсэн галзуу командууд сонсогдож байдаг юмсан. Vvнээс эхлээд энэ намыг дэмждэг хэвлэлийн галын бэлтгэл эхэлнэ. Хорин жилийн тvvхэндээ Ардчилсан нам дангаараа ялалтын хундага єргєх заяа байсангvй.

Ээлжит ялагдлаа хvлээсэн намын шинэ удирдлага даргаа авч хаячихаад цагаан туг єргєєд МАХН руу дєхєв. Гайхалтай нь ялсан МАХН ч бас цагаан тугаа бариад Ардчилсан нам рyy дєхєв. МАХН ялсан ч зуун хувь ардчилагчдыг дарсан ч гэсэн ялалтын симфони, баярын хундага бvх вискитэйгээ орон байраа шатаалгачихав. Бас жанжингууд нь хоорондоо хагарчихсан, харин мєнгє нь дуусаагvй ер нь л сульдсаны шинж цогцолсон доо. Ялсан МАХН-ын дарга Ерєнхий сайд болоод алба явуулах оффисгvй болсон Ерєнхий нарийн бичгийң даргаа сайд болгоод саарал ордон руу орчихов. Ардчилсан намын Ерєнхий нарийн бичгийн дарга єнєє муу хvзvvвчнийхээ байранд цэргvvдтэйгээ уулзана. Сонгууль болгонд ялагдал хvлээсэн Ардчилсан намын цэргvvд бvvр туйлджээ. Хамтарч ажиллахгvй дахин тулалдаанд орно гээд МоАХ тоотой хэдэн партизануудаа дуудав.

Цуглуулж чадсангvй зарим нь байхгvй болж зарим нь єндийж чадахаа больжээ, автобусны мєнгєгvй гээд ирээгvй ч бий ч 990 оны журмын хэдэн нєхдийнхєє хєргийг зуруулж бvтээснээ гардуулах цаашид энэ улс тєрийн хувь заяа хааш нь эргvvлэхээ ярилцах санаатай Да.Ганболдын бvлэг "Шинэ дэвшилт холбоо" партизануудаа дуудав. Насны хувьд тавь хvрсэн эмээ євєє нар улс тєр ярилцаж дурсамжаараа улс тєр хийв. Юун дахин босох манатай. Хэн нэгэндээ урвасандаа биш хоёр нам тvvнийг дагасан олон жилийн тулалдаанд хоёулаа тэнхэл нь тасарчээ. Харин нэрэлхээд ил гаргаж чадахгvй байна. Ардчилсан намынханд зєвхєн дэмжигчид саналаа єгєгчид vлджээ. Намын аппаратаар тоотой хэдэн хvн ирдэг гэнэ. Ардчилсан нам одоо мєнгє байхгvй. Єнгєрсєн тулалдаанд бараг ялна гэж тооцоод бvгдийг нь хэрэгтэй хэрэггvй мэдээ цаас, шог гараа болгоод цацчихсан бєєн єр vлдэж. Одоо Ардчилсан намын шинэ Ерєнхий нарийн бичгийн дарга хєдєє аймгуудаараа явж байна. Орон нутгийн сонгууль эхэлчихсэн.

Энэ сонгуульд МАХН ч, Ардчилсан нам ч ач холбогдол єгєхгvй байна. Аймаг хот сум, дvvргийн намууд хурлууд сонгуулиа явуулах болжээ. Монголд тєв Засгийн газрын бодлого хэрэгжиж орон нутаг бvгд л татаас авдаг болохоор энэ сонгууль бараг хэрэггvй юмдаа. Ардчилсан нам ялсан Євєрхангай, Архангай аймагт аймаг сумынхаа Засаг даргыг Ардчилсан намаас тавиад, МАХН ялсан Тєв, Хэнтий аймагт Засаг даргаа хувьсгалт намаас тавиад бусад нь жар дєчєєр алаглаад "Засгийн газар сайдуудаа ингэж хуваасан" намаар нь ад vзэхгvй сэтгэлгээний єєрчлєлтийг орон нутгийн улстєрчдєд суулгах хэрэгтэй юм гэнээ. Ардчилсан намын шинэ Ерєнхий нарийн бичгийн дарга улс тєрд бол хуучин хvн юм. Тэр бас л хорин жилийн улс тєрийн зодог vзчихсэн. Дvvргийн Засаг даргаар хоёр удаа хот дvvргийн ИТХ-д арван хоёр жил сонгогдчихсон. УИХ-д хоёр удаа дэвшчихсэн хуучин хvv. Харин ардчиллын лидерvvдийн тоонд орох генсек гэдэг албан тушаалын хувьд бол шинэ хvн юм. Улс тєр хуучин маягаараа явж дурсамжаар амьдарч сєргєлдєєнєєр мєргєлдєєнєєр амьсгалж болохгvй цоо шинэ нєхцєл байдал тулгараад байгааг тэр гишvvддээ ойлгуулж байна.

Намайг Ардчилсан намын шинэ генсектэй уулзаад сууж байтал нэг жижигхэн шар євгєн зєвшєєрєл авалгvй их ширvvн дайрч орж ирэв. 1990 оны партизан юм байна. Ардчилсан нам, холбооны vнэмлэхийг С.Зоригийн гараас авч байсан, даанч хаячихсан. Ардчилсан ахмадын холбооны долоон гишvvний нэг гэнэ. Та нар муусайн социалдемократууд, большевикууд тvvхнээсээ урвагч "Алтангадасынхан" новшнууд нам худалдчихлаа гэж ирээд омогшсон юм. Харин євгєн их л сайхан ааштай єрєєнєєс гарсан. Учир нь євгєн vнэхээр ардчилсан хувьсгалын партизан гэдэг тэмдэг зvvх хувь заяатай нэгэн ажээ. Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ийм тэмдэг, тусгай хангамж, хангалт хуулийн тєсєл санаачлах гэж байна. Дэлхийн бvх орон хувьсгалчдадаа хvндэтгэл vзvvлдэг. Тэд эрх чєлєє, ардчилал, ємч хєрєнгєтэй байхын эрх, тусгаар тогтнолын тєлєє цус урсгасан урсгаагvй vлэмж гавьяа байгуулсан. Тэд тамлал зовлон, vзэн ядалт, гадуурхал ялгаварлал, єшєє хонзон бvгдийг амссан. Эд хэрвээ босоогvй бол хувьсгал хийгээгvй бол яг хойд Солонгос шиг байхыг хэн ч vгvйсгэхгvй.

Євгєнд ардчилсан хувьсгалын партизан гэсэн нэг тэмдэг хотод хоёр єрєє байр, автобусаар vнэгvй явах эрхтэй болно гэнэ. Ямар ч байсан євгєн инээгээд гарсан. Хоёр нам хоёулаа цєхєрчээ. 1945 оны намар Польшийн хил орчим Герман Орос хоёр нэг га газрын тємсєн дээр хvн тєрєлхтний тvvхэн эвлэрэл болсон юм гэдэг. Ойн чєлєєнд Орос Герман хоёрын зэвсэгт бvлэглэл мєргєлджээ. Герман цэргvvд зугтжээ. Гэтэл цэцэглээд хураах цаг болсон нэг га газар хирээтэй тємсний талбай урд нь байж герман цэргvvд тємсєн дундуур туучсангvй тойрч байгаад ганц хоёр нь буудуулав. Хэзээний тариачин гаралтай болохоор орос цэргvvд ч єнєє тємсний талбайг анзаарсан хэрэг. Тэгээд нємцvvд тvрvvлж цагаан туг єргєв. Оросууд галаа зогсоов. Хоёр тал хоёулаа єлссєн болохоор хоёр талаас нь байлдааны хvрзээрээ ухаж шарж идэж цадсан гэдэг. Дуусаад байлдсан эсэхийг мэдэхгvй. Харин орос цэргvvд бvгд торгуулийн батальонд ачигдсан байхдаа. Сонгууль гэдэг тулалдааныг эхлэх цагтай бас дуусгах тємсєє тарих хурааж авах цаг нартай байх тухай ярих цаг болжээ.

Ємч хєрєнгийн дархан эрх, хэвлэлийн эрх чєлєєний эрх, хvн ардын амгалан тайван амьдрал сонгуулиас хамааралгvй амьдралыг бий болгохыг намын нєхцєл байдлын єєрчлєлт гэдэг юм гэнэ. Єнгєрсєн 20 жилийн тулалдаанд хамгийн их хэлмэгдсэн єнєєгийн ядуучуудын гол цємийг бvрдvvлэгч нь Ардчилсан намынхан болоод байгаа гэнэ. Жишээ нь 2000 оны сонгуулийн vр дvнгээр Ардчилсан намын гишvvн 15 мянган хvнийг тєрийн албанаас халсан судалгаа байна. Тєрийн албаны 140 мянган хvн дотор Ардчилсан намынхныг нэрээр нь тоолж болохоор байгаа гэнэ. Ажилтай болж магадгvй гээд ардчилсан намынхан сонгуулиас сонгуульд ордог тэгээд сонгуульчин гэдэг мєнхийн мэргэжилтэй болсон гэнэ. MAXH-ын намаар нь ялгаварлах харгис бодлого хvнийг биш малыг хvртэл ялгаварладаг байжээ.

МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишvvн євс ачаад сонгогдсон тойрогтоо очиход Ардчилсан намын гишvvдийн малд єгдєггvй байсан гэдэг. Хєдєє нэг суманд англи хэлний мэргэжилтэй багш хичээл заах гэтэл Ардчилсан намын нєхєр гээд сумын Засаг дарга ажилд авахгvй байгаа хачин єргєдєл Ардчилсан нам дээр байдаг юм байна. Ардчилсан намын лидерvvдийн дараагийн vе ямар хvмvvс гарч ирэх гээд байна. Тэр хэн бэ. Улс тєрийн талаар ямар бодлоготой байна. Юу хийх гээд байна. Тухайлбал Д.Эрдэнэбат гэж хэн бэ. Тэр ямар бодлого баримтлах бол. Ардчилсан намын хоёрдугаар хvн гэдэг албан тушаалд тавигдаад cap болоогvй байна. Улс тєрийн нєхцєл байдал єєрчлєгдєж Ардчилсан намын зєв бодлого гарч эхэллээ. Тэр бодлого бол ердєє л нэг талаар хамтарч тємс тарих хурааж авах бодлого юм. Дєрвєн жил тємсєє хурааж авч сайхан идчихээд сонгууль эхлэхээр байлдах уу. Ардчилсан намын хоёрдугаар хvн нэг иймэрхvv бодлоготой ажлаа эхэлж байна. Харин МАХН-ын хоёрдугаар хvн буюу Ерєнхий нарийн бичгийн даргын суудал онгорхой байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Таруса купить Рафинад Шымкент купить Пыль Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ купить Снег Северо-К
IP:185.14.194.44  2018-04-16 21:48:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.