Зулын гол болохыг хүсэгчид хэн бэ?

2008/09/25
Share |
Хүмүүс:
Зулын гол болохыг хүсэгчид хэн бэ?

Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр жирийн иргэдийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдаагийн долоон ажилтныг баривчилж сэжигтнээр байцаасан билээ. Үүнийг эсэргүүцэн хоригдсон цагдаа нарын ээжүүд өлсгөлөн зарласан. Тэд "Бидний хүүхдүүдийг байцааж болно. Гагцхүү гадуур шалгаж өгөөч" гэсэн хүсэлтийг прокурорт тавьж байгаа. Гэтэл тэдгээр цагдаа нартай ураг төрлийн болоод ажил амины ямар ч холбоогүй гурван нөхөр өлсгөлөн зарлаж, улмаар зулын гол болно хэмээн хууль хяналтынхны сэтгэлийг зовоох болсонд олон нийт ихэд гайхаж, өвөр хоорондоо элдвийг хүүрнэн, янз бүрийн таамаглал дэвшүүлж эхэлсэн билээ.

Цагдаагийн ар гэрийнхэнтэй нийлж өлсгөлөн зарласан тэд бол Я.Мөнхсайхан, Б.Бат-Эрдэнэ, Н.Батмөнх нар. Хөндлөнгийн эдгээр гурван иргэн чухам яагаад "хар хүний төлөө шар хүн" гэгч болж явааг мэдэхээр уулзаж ярилцахад

"-Бид зөвхөн өөрсдийн сэтгэлийн дуудлагаар өлсгөлөн зарласан. Цагдаа бол ард иргэдийг элдэв халдлагаас хамгаалж, хэв журам сахиулах үүрэг хүлээдэг төрийн тусгай албан хаагч. Төрийн тэргүүн онцгой байдал зарласны дагуу хэрээс хэтэрсэн зэрлэг балмад үйлдлийг зогсоох үүргээ хэрэгжүүлсний төлөө хоригдож байгаа цагдаа нар, тэднийг цагаан сүүгээрээ тэжээж өсгөсөн эхчүүдийг хараад зүгээр сууж тэвчээгүй. Төр үүрэг хүлээсэн албан хаагчаа өмөөрөхгүй нүдэн балай, чихэн дүлий байсаар байгаа нь бүр ч эгдүү хүргэж байна. Өнөөдөр иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж байгаа цагдаа нарыг гаргуунд нь гаргаж чадаж байгаа юм чинь маргааш бид бүхэн энэ нийгэмд аюулгүй аж төрөх баталгаа байхгүй болох аюул нүүрлүүлж байгааг хараад сууж чадаагүй" гэцгээж байна. Тэд бас самуун дэгдээсэн жинхэнэ эзэд газрын гаваар орж, төрийн төлөө зүтгэсэн цагдаа нарт бурууг тохох болж байгаад эмзэглсэнээ хэлж байв. Хэргийн гол нь эдгээр хүмүүсийн ярьж байгаа нь үнэн сэтгэлийн үг мөн үү.

Ер нь тэд хэн бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэдний намтар түүхийг судлаад үзэхэд төрийн төлөө, зовж зүдэрсэн хүний төлөө зулын гол болох хүртлээ өөрсдийгөө золиослох гэсэн нь үнэн эсэхэд эргэлзэх сэтгэл төрснөө нуугаад яахав. Өлсөгчдийн нэг Я.Мөнхсайхан л гэхэд бүрэн дунд сургуулиас эхлүүлээд тусгай дунд, дээд, бүр мэргэжил дээшлүүлэх институтийг нь хүртэл төгссөн "өндөр мэрэгжилтэй" хүн гэх боловч зуугийн талыг наслахдаа их, бага ямар ч байгууллагад ажил эрхэлж үзээгүй нэгэн юм. Тэр өөрийгөө Эрх зүйн зөрчлөөс иргэдийг хамгаалах төвийн тэргүүн гэх боловч тийм албан газар хаана байдгийг улсын бүртгэлийн хийгээд хууль хяналтын байгууллага нь хүртэл огт мэдэхгүй юм билээ. Хамгийн их сэжиг төрүүлсэн зүйл гэвэл одоогоор эмчлүүлж байгаа тэдэнтэй гурван удаа очиж уулзахад Л.Мөнхсайхан хоёрт нь согтуу байсан явдал юм.

Б.Бат-Эрдэнэ 1961 онд Улаанбаатар хотод төрж, 1996 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн гэнэ. Эхнэрээсээ салж, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг энэ хүн бас л ажилгүй. "Хэсэг хугацаанд ажил хийж байсан" гэх тун ч тодорхойгүй юм ярина. Гурав дахь хүн нь зулын гол болно гэж итгэлтэй хэлж, бэлтгэлээ базаачихсан хэмээн зарлаад байгаа Н. Батмөнх. Эдүгээ 51 настай энэ хүн бас л эхнэрээсээ салсан, одоо дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг аж. Техник туслалцааны барилга трест, Халаалтын зуух ашиглалтын төв зэрэг газарт ажиллаж байсан гэх боловч зах зээлийн шуурганд тарж бутарсан тэдгээр байгууллагаас өнөөдөр үнэнийг тодруулах боломжгүй болжээ. Ойр орчимынх нь хүмүүсээс олж мэдсэнээр "Өмнөхийг нь мэдэхгүй. Лав л сүүлийн зургаан жилд ажилгүй яваа байх" гэлцэж байв.

Зулын гол болох гээд байгаа нөхөд нэг иймэрхүү л хүмүүс аж. Тэдний ая занг ажаад байхад иргэдийн "Гүйх нохойн урдуур гүйхгүй нохой" гэгчээр эд нар юу ч билээ. Цагдаагийн зарим дарга нар иргэдийг буудсан хэрэгт холбогдох болохоороо ядарсан юмнуудад хэдэн бор юм шидэн, нохойд барьдаг мод болгож байгаа биз. Эд яав ч дээрээс хаясан чулууны бай байх" гэцгээж байгаа нь ортой ч юм шиг.

Өлсгөлөн зарлаж, улмаар биеийн эрүүл мэнд нь муудан эмнэлэгт хэвтэж байгаа эдгээр нөхдөд Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийнхан чамгүй анхаарал тавьж, байн байн эргэж тойрч байгаа аж. Тус ангийнхны базааж авчирсан цэргийн хээрийн тогоо дүүрэн хорхогийг өлсгөлөн зарлагчид таатай нь аргагүй зооглож, бас ч үгүй дөрөө чангалсан харагдаж байхыг харахад харж хандах эзэдтэй л улс юм гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байв.

Та нар тэгээд үнэхээр зулын гол болохоор шийдээд байгаа юм уу гэж асуухад Я.Мөнхсайхан, Б.Бат-Эрдэнэ хоёр жаахан хулгаснаа "Эхлээд манай Н.Батмөнх зулын гол болно" гээд чимээгүй болж байхад, харин Н.Батмөнх нь "Манай энэ хоёр нөхөр ч туйлдаа хүртэл тэмцэж, зулын гол болж чадахгүй нөхдүүд шиг байгаа юм аа" гээд нөгөө хоёрыгоо муулангуй аястай үг хэлж байлаа.

Эдгээр гурван хүн, хэрэг түвэгийг хэн нэг рүү чихэж уснаас хуурай гарах гэсэн арга баширтай этгээдүүдийн гар хөл болж, зүгээр л өлсөж цангана, үхэж хатна гэж олны сэтгэлийг сэрдхийлгэж байгаа юм биш байгаа даа гэсэн эргэлзээтэйгээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээс гарлаа.

Эх сурвалж:Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser òåëåãðàìì çàêëàäêè òîìñê купить Твёрдый ШахтёрсРº что такое плюха курить спазмолРµÐºÑ героин по закладкР°Ð¼ в воронежРµ что делать под феном мефедроР½ эффект Купить экстази в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐº ЗакладкР¸ гашиш в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся êóïèòü ñîëü ïî çàêëàäêàì â êðàñíîÿðñêå купить Кокс ИсилькуР»ÑŒ трамал Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ поиск шлющих шопов соли закладкР¸ в магнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ социальР½Ð°Ñ сеть спайс закладкР¸ порох краснодР°Ñ€ Купить закладкР¸ шишки ак47 в Большой Камне Купить трамадоР» в Инза çàêëàäêè ñîëåé íîâîñèáèðñê спрайт туссин микс ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº купить гашиш Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ купить Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ смеси в москве изготовР»ÐµÐ½Ð¸Ðµ печати и штампов в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … GSM FAQ: cниффинг; запуск станции; высоцкиР¹ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € семеновР¸Ñ‡ краткая биографР¸Ñ Шишки ак47 в РассказР¾Ð²Ðµ øìàëü çàêëàäêè MDMA в Чулым-3 ЗакладкР¸ героин в ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº-4 пролечкР° шишек видео псилоциР½ и псилоциР±Ð¸Ð½ Шишки в Елизове соли спб купить купить Марки Лагань спайс закладкР¸ симфероР¿Ð¾Ð»ÑŒ
IP:5.189.207.173  2018-01-02 23:22:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.