Орон нутгийн сонгууль олигархид ойрхон бизнесмэнvvдийн марафон болно

2008/09/25
Share |
Хүмүүс:
Орон нутгийн сонгууль олигархид ойрхон бизнесмэнvvдийн марафон болно

УИХ-ын сонгуулийн будлианы дуулиан намжаагvй байтал орон нутгийн сонгуулийн хугацааг товлож, нэр дэвшигчид тодорч эхэллээ. Орон нутгийн сонгуулийн жинхэнэ утга учрыг сонгогчид, нэр дэвшигчид аль аль нь санаатай буюу санамсаргvйгээр гуйвуулан ойлгосоор дасал болсон нь бидний vеийнхний vй олон алдаа завхралын нэгэн гэлтэй. Уг нь иргэд тєр тєлєєлсєн, єєртєє хамгийн ойрын хvмvvстээ их итгэл найдвар хvлээлгэн сонгосноор нутгийн єєрєє удирдах ёсыг шударга ёс, ардчилалд нийцvvлэх учиртай. Харин єнєєдєр тодроод байгаа нутгийн удирдлагад єєрийгєє сойж,байгаа эрхмvvдийн нэрийн жагсаалтыг шинжвээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд бизнесмэнvvд хvч тvрэн орж ирж байгаа нь тодорхой байна. Тэд намаасаа нэр дэвшихийн тудд намдаа доод тал нь 10-15 сая тєгрєгийг хандивлаж байгаа. Vvнийгээ “босго” гэж нэрлэх юм билээ.

“Босгыг” давж сонгуульд єрсєлдєх болоход єєрийгєє таниулах сурталчилгааны материал, ухуулгын хуудас тараахаас эхлээд бензин шатахуун гээд хэчнээн сая тєгрєг зарцуулахыг барагцаалахын аргагvй. Ингэж сонгогдсон орон нутгийн удирдлага иргэний тєлєє ажиллах уу, “шархаа нєхєх”-ийн тєлєє ажиллах уу гэдэг эргэлзээтэй. Эдvгээ орон нутгийн удирдлагын нийгэмд гvйцэтгэх vvрэг хариуцлага ямар хэмжээтэй байгаа билээ, яагаад энэ хvмvvс ИТХ гэдэг байгууллагад багтахын тудд сая саяар нь мєнгє цацах болов гэдгийг ч бодууштай. Тухайн орон нутгийн ашигтай талбай бvхий газар, ашигт малтмалын орд газар, тусгай зєвшєєрєл йлгох гээд оршин суугчдын амин чухал асуудал болгоныг ИТХ-ын саналаар шийдвэрлэдэг.

Нааштай санал єгснийхєє тєлєє vлэмж хэмжээний мєнгєєр гар цайлгахаас эхлээд авлига авах, олигархи болох замын эхлэл эндээс эхэлдэг нь нууц биш. Одоогоор энэ замд хєл тавихаар эргэлт буцалтгvй шийдээд байгаа хvмvvсийг шинжвээс “Мєнгє байна, эрх мэдэл л олоод авбал єв тэгш олигархи болно” гэсэн нэгэн vзvvрт сэтгэлээр холбогдох аж. Нєгєє єнцгєєс харвал УИХ-ын сонгуульд єрсєлдєхєєр зэхэж байгаа улстєр сонирхогчдын сунгаа, тухайн намаас сонгуульд ялалт байгуулахад хvчин зvтгэсний шагнал гэх мэтээр ойлгосон нь ч цєєнгvй бололтой. МАХН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн жагсаалтад нийслэлээсээ эхлээд дvvргийн дарга нар бvгдээрээ багтжээ. Нийслэлийн засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт, Нийслэлийн ИТХ-ын дара Г.Мєнхбаяр, СХД-ийн Засаг дарга Л.Найдан, СБД-ийн ИТХ-ын дарга С.Батхуяг, Баянгол дvvргийн Засаг дарга Л.Амгалан, Хан-Уул дvvргийн Засаг дарга Д.Занданбат, Чингэлтэй дvvргийн Засаг дарга Х.Батбилэг гээд бараг бvгд жагссан.

Одоогийн удирдлагууд нь єєртєє итгэлтэй байгаа, цаашид улам сайн ажиллах мєрийн хєтєлбєр боловсруулаад орж ирэхийг хэн ч vгvйсгэхгvй. Гэхдээ энэ албыг хаших хугацаандаа ямар нэг байдлаар учир дутагдалтай ажиллаагvй гэхийн баталгаа ч бас vгvй. Тэр тусмаа захын нэг иргэнээс асуухад хангалтгvй гэсэн vнэлэлт дvгнэлт єгдєг шvv дээ. Нийслэл, дvvрэг, хороодын хог овоорч бvтэн жил єнжєєд сонгуулийн ємнєхєн гэнэт цэлийтэл цэвэрлэж, сонгуулийн пиар хийх мэтээр хог хvртэл улстєржєєд байгааг хэн ч vгvйсгэж чадахгvй. Дээр нь тухайн дvvрэгт vйл ажиллагаа явуулдаг Монголдоо л танил хэдэн компанийн захирлуудыг нэмснээр уг жагсаалт єндєрлєж байна. Тухайлбал,. Vндэсний хєрєнгє оруулалтын банкны ТУЗ-ийн захирал Д.Сумъяабазар, “Бишрэлт холдинг”-ийн захирал, хатагтай Б.Ундармаа, “Тvшиг” их дэлгvvрийн Г.Баттvшиг, “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “Наран трейд”-ийн С.Болдхэт гээд эрх мэдэл л єгчихвєл олигархи шинж нь бvрдэхэд бэлэн нєхдvvд энэ удаагийн орон нутгийн сонгуульд єрсєлдєхєєр гараан дээрээ дvvхэлзэж байна.


Харин АН-аас “эрт цагийн лидер” Д.Дорлигжав, НИТХ-ын экс тєлєєлєгч Д.Нямхvv, Да.Ганболд, “казино” Д.Баттулга, экс гишvvн Б.Батбаатар нарын олны танил хvмvvс авах ёстой хишиг шангаа хvлээх мэт дунд гарын улстєрд єєрийгєє сойх ажээ. Эдгээрээс гадна ИЗН, VШН зэрэг “жижиг” хэмээгддэг намууд урдаа барьдаг хэдэн бизнесмэнийнхээ дээлийнх нь захыг мушгихаар шийдсэн байна. Ямартай ч энэ удаагийн орон нутгийн сонгууль бэлтэй хэдэн бизнесменvvд, намдаа туйлын vнэнч зvтгэдэг гомдоож боломгvй албан тушаалтнуудын хоорондын марафон болох нь тодорхой. Гэвч урьдын адил тархийг нь угаахад амаргvй болсон хашнр сонгогчид “хєрєнгє харж хvvхнээ єгєх”-єє больсон цаг шvv дээ. Бодолтой л байгаарай, нэр дэвшигчид ээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.