Э.Бат-Үүл: Б.Баттулгаас юм асууна гэдэг өөрийгөө доромжилж байгаатай адил зүйл

2008/09/25
Share |
Хүмүүс: Э Бат-Үүл | 
Э.Бат-Үүл: Б.Баттулгаас юм асууна гэдэг өөрийгөө доромжилж байгаатай адил зүйл

Төрийн ордонд дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Тус хуралдаанд  Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож УИХ-ын гишүүдийн асуултанд хариулт өгсөн юм. УИХ дахь Ардчилсан намын гишүүд сонгуулийн 25 дугаар тойргийн дүнг УИХ-д оруулж ирвэл нэгдсэн чуулганд оролцох боломжтой гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороог Баянгол дүүргийн сонгуулийн дүнг яагаад УИХ-д өргөн барихгүй байгаа талаар холбогдох хүмүүсээс нь ийнхүү тайлбар авч байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны үеэр Э.Бат-Үүл гишүүн асуулт асуухдаа “Б.Баттулгаас юм асууна гэдэг өөрийгөө доромжилж байгаатай адил зүйл. Тиймээс би Баярсайхан даргаас нэг зүйл асууя” гээд  “Б.Баттулга дарга ямар ноцтой зүйл хийснээ мэдэхгүй байна. Дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль болоход шинэ ерөнхийлөгч гарлаа гэхэд өмнө байгаа ерөнхийлөгч хэрэг үүсгээд явахад шинээр гарч ирсэн хүн нь 90 хоног  тангараг өргөх боломжийг СЕХ өгөхгүй юм байна л даа. Ийм бололцоог та бүхэн нээчихлээ” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Алтай, Ч.Сайханбилэг зэрэг олон гишүүн СЕХ-ныхноос  асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тус байнгын хорооноос ямар нэгэн шийд гарахгүй бөгөөд одоо Ардчилсан намыхан УИХ-ын чуулганд оролцох эсэхээ шийдэх ёстой. Тэд яг одоо ордонд хуралдаж байна.

Эх сурвалж: Gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.