Хүмүүс: Агиймаа | |
“В” продакшнийн залуу дуучин Н.Агиймаа өнгөрсөн зун “Monday morning” цомгоо гаргасан. Урлагийн ертөнцөд хөл тавихад нь сэтгэл харамгүй тусалсан Д.Болдод талархаж явдгаа тэрбээр нуугаагүй байна. Мөн залуу дуучин маань 25 дугаар телевизээр гардаг “Танайд хоноё” нэвтрүүлгийг үзэх дуртайгаа нэгэн сэтгүүлчид хуучилжээ. Сэтгүүлч түүнээс Г.Алтантүрүүг гэртээ хонуулахыг зөвшөөрөх уу гэхэд “хонуулна” хэмээн хариулсан гэнэ. Юутай ч Г.Алтантүрүүд хонох нэг айл байгаа юм байна хэмээн уг ярилцлагыг уншсан зарим хүмүүс багагүй ёжилсон гэсэн шүү.