Хятадын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

2008/09/25
Share |
Хүмүүс:
Хятадын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

Олимпийн наадмын газрын теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд хагас шигшээд шалгарсан Хятадын теннисчин Ли На болон түүний нутаг нэгт тамирчин Пэн Шуай нар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдож буй Хятадын нээлттэй тэмцээний эхний тойрогт ялагдаж, тэмцээнийг орхилоо.АНУ-ын нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарч байсан, Хятадын тамирчдын дунд чансаагаараа тэргүүлж буй Ли На эхний тойрогт Италийн тамирчин Францеска Шиавонетой тоглож, 6-1; 7-6 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин Пэн Шуай ОХУ-ын теннисчин Алла Кудрявцеватай өрсөлдөж, 7-5; 6-4 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Тэрбээр энэ жилийн “Уимбльдон” тэмцээний хоёрдугаарт тойрогт ОХУ-ын шилдэг тамирчин Мариа Шараповаг буулгаж авсан юм.

Хятадын нээлттэй тэмцээний эхний тойрогт нутагтаа өрсөлдөж буй Янь Зи, Жан Шуай нар мөн тэмцээнийг орхижээ. Харин аваргаа хамгаалж буй Агнес Шавай Казахстаны тамирчин Ярослава Сведоватай тоглож, 6-4; 6-3 харьцаатай ялснаар хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхээ авсан юм. Түүнчлэн тэмцээний жагсаалтын наймдугаарт бичигдсэн Анна Чакветаже мөн хоёрдугаар тойрогт шалгарлаа.

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Испанийн теннисчин Хуан Карлос Ферреро ОХУ-ын тамирчин Александр Кудрявцевыг 6-4; 6-3 харьцаатай буулгаж авсан бол түүний нутаг нэгт теннисчин Томми Робредо 6-4; 7-5 харьцаатай Гуиллермо Гарсиа-Лопезийг хожжээ. Түүнчлэн олимпийн наадмын мөнгөн медальт Фернандо Гонзалез аваргаа хамгаалахын тулд Дэвид Феррер, Энди Роддик нарын нэгтэй өрсөлдөх учиртай.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.