Aishwarya Rai: Америкийн кинонд энэтхэг бүсгүйн хэрэг гарахгүй биз дээ

2008/09/25
Share |
Хүмүүс: Aishwarya Rai  | 
Aishwarya Rai: Америкийн кинонд энэтхэг бүсгүйн хэрэг гарахгүй биз дээ

Энэтхэг кино манай оронд хит болж байсан цаг саяхан. Харин 90-ээд оны сүүлээр үзэгчид “Халтар царайт” гэх зэрэг латинамерикийн савангийн дуурь сонирхох болж, удалгүй түүнийгээ Солонгос киногоор сольсон билээ. Харин одоо Энэтхэг кино барууны орнуудад эргээд моодонд орж байна. Үүний нэгэн тод жишээ нь, Каннын кино наадамд урилгаар оролцсон жүжигчин, загвар өмсөгч, “1994 оны Дэлхийн мисс” Айшварий Рай юм. Тэрбээр Америк болон Европын орнуудад ихэд алдаршаад байгаа билээ.

Зүй бус санал
Болливудын од (Холливудын  адил Энэтхэгийн кино үйлдвэрийг ийнхүү нэрлэдэг) Айшварию Райг хүмүүс, кино со­нир­хогчид "¹1 бүсгүй" хэмээн тооцдог нь нууц биш. 1994 онд тэрбээр Энэтхэгийн сайхан бүсгүйгээр тодорсон бол тэр жилдээ "Дэлхийн Мисс"-ийн цомыг гардаж авсан билээ. Дашрамд хэлэхэд, энэхүү уралдааныг зохион байгуулсан Ричард Стеинметс түүний гоо үзэсгэлэнг биширч, бүсгүйд хувийн санал тавьжээ. Мисс Рай шууд татгалзсан хариулт өгч, мэргэжлийн загвар өмсөгч болохоос мэргэжлийн дагуул хүүхэн биш гэдгээ ойлгуулжээ.

Энэтхэг бүсгүйн ялалтаас үргэлжлүүлэн дурьдвал. Түүний тоглосон хайр, утга уянгын сэдэвтэй "Девдас" 2002 онд Энэтхэгт хит болж, Каннын олон улсын наадамд оролцсон анхны  кино болсон юм. Айшварийг наадмын улаан хивсэн дээр гарч ирэхэд үзэгч олон тун ч тааламжтай хүлээж авсан байна. Холливудын болон Европын жүжигчдийн ганган хувцас түүний гайхамшигт саригийн өнгөнд бүдгэрсэн гэхэд болно. Тухайн үед бүх л сонин сэтгүүл тэргүүн нүүрэндээ түүний зургийг нийтлэсэн. Жулия Робертс Айшварию Райг "дэлхийн хамгийн сайхан бүсгүй байна" хэмээн уулга алдсан гэдэг. Харин дараагийн Каннын кино наадамд Рай (кино наадмын түүхэнд байгаагүй тохиолдол) шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Ийнхүү Айшварий Рай "Time" сэтгүүлийн тэргүүн нүүрэнд зургаа тавиулсан Болливудын анхны жүжигчин боллоо. Янз бүрийн сонин сэтгүүлийн гаргадаг дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж, Николь Кидман, Кэтрин Зета-Жонс нарыг ардаа орхижээ. Америкийн алдартай "60 хором" телешоунд оролцож, тэр ч бүү хэл алдарт Тюссо авхайн лааны тосон музейд түүний баримал залрах боллоо.

Ялалт ба ялагдал
Ирээдүйд ийм гайхалтай амжил­тад хүрнэ гэдгээ тэр төсөөлөөгчгүй байсан аж. Бу­сад царайлаг охид заг­вар өмсөгч болохыг хүсдэг байхад Айшварий эмч болохыг мөрөөднө. Залуу бүсгүйн мөрөөдөл биелэх хувьгүй байжээ. Түүний эцэг, эх уг гарал дээгүүр хүмүүс байсан тул уламжлалаа дээдлэж, охиноо хатуу чанд өсгөдөг байж. Нөгөө талаар, эцэг, эх нь охиноо журамт бүсгүй хүнд байх ёстой бүх шинж чанарыг шингээхээс гадна Европт боловсрол олгохыг чухалчилж үзнэ. Энэ нь гадаад хэл, тэр дундаа англи хэлний боловсролтой болж, гадаадын чанартай сургуульд сурч мэдлэг олж авах явдал байв. Эцэг, эх нь Айшварийг архитектурын сургуульд явуулжээ.

Сэхээтний гэр бүлээс гаралтай бүсгүйн хувьд энэ нь боломжийн мэргэжил гэж бодсоных. Нөгөө талаар энэ нь өвчин зовлонтой, ядуу зүдүү хүмүүстэй зууралдаж байдаг эмчийн мэргэжлээс хамаагүй дээр гэж үзсэнийх биз. Гэхдээ байгалиас заяасан гоо үзэсгэлэнт охины гоолиг өндөр бие загварын ертөнцийнхний хараанаас бултаж зайлж чадсангүй. Харин хатуу чанд эцэг, эх нь охиноо загвар өмсөгч болоход нь дургүйцээгүй байна. Мэдээж эндээс буюу "Дэлхийн мисс" болоход нь Айшварийг Болливудынхан анзаарч харсан нь ойлгомжтой.

Түүний анх тоглосон "Ирувар" (1997) кино шүүмжлэлд хүчтэй өртөж, амжилт олоогүй юм. Харин Айшварий өөрөө "Миний амьдралын тааламжтай үеийн нэг байсан" хэмээн киноныхоо талаар дурсан ярьдаг. Тэрбээр удаан уйтгарлаж суусангүй. Бага багаар үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсаар жилд 800-900 зураг авалтад оролцдог Болливудын хамгийн эрэлттэй жүжигчин болжээ. Гэвч түүний бүх зүйл сайхан болчихоогүй байжээ. Эх орондоо, Азид хүлээн зөвшөөрөгдсөн кино жүжигчин болсон хэдий ч кино шүүмжлэгчид түүн рүү хайр найргүй дайрч байжээ. Тэд гоо үзэсгэлэнг жүжигчний авьяас чадвартай хэзээ ч хослодоггүй гэцгээдэг байв. Харин 1999 онд "Үүрд чинийх" кинонд азгүйгээр дурласан бүсгүйн дүрийг чадварлаг бүтээснээр байдал намжсан байна. "Энэ нь миний хамгийн аз жаргалтай мөч байсан. Би загвар өмсөгч хүн сайн жүжигчин байх боломжтой гэдгийг харуулж чадсан" хэмээн мисс Рай дурссан байна.

Холливуд руу, урагшаа!
"Үүрд чинийх" киноны гол дүрд Айшварийтай хамтрач тоглосон хүн бол Болливудын од Салман Кхан байв. Тэрбээр хүүх­нүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулдагаараа ал­дар­тай нэгэн. Рай ч бас сэтгэлээ барьж чадсангүй тэд уулзаж учирдаг болжээ. Удалгүй сонин хэвлэлд Айшварий, Салман нар хамт амьдарч байгаа тухай мэдээлэл нийтлэгдэж том шуугиан дэгдээв. Шүтэн бишрэгчид нь үүнийг сайхнаар хүлээж авсан бөгөөд сэтгүүлчид тэднийг Энэтхэгийн кино ертөнцийн хамгийн сайхан хос хэмээн зарласан байна. Гэвч өнгөц харахад сайхан энэхүү байдлын ард Айшварийн гуниг, зовлон нуугдаж байсныг хэн ч гадарласангүй. "Хөнгөн явдалт" хайртай хүн нь түүнийг байнга араар нь тавьж, заримдаа гар хүрдэг байв. Салманыг бухимдуулсан гол зүйл нь Айшварийн эцэг, эх түүнд охиноо өгөхөөс татгалзсан явдал юм. Энэтхэгийн зашил ёсоор бол эцэг, эхийн зөвшөөрөл, адислалгүйгээр гэр бүл болж болдоггүй байж. Салман уур бухимдлаа Айшварийд гаргаж, түүнийг айхтар зоджээ. Үүнээс болж тэдний харилцаа эцэс болов. Рай түүнтэй хамтарч тоглох ёстой байсан бүх киноныхоо гэрээг цуцлаж, түүнээс харилцаагаа бүрэн тасаллаа.

Хувийн амьдралдаа ийм зовлон амссан бүсгүйг юу тайтгаруулах вэ?  Мэдээж ажил л сатааруулж, цаг хугацаа хэвийн байдалдаа эргэн ороход тусална. Гириндер Чадхийн тавьсан санал Айшварийн аврал байлаа. Энэ Лондонд амьдарч, бүтээлээ туурвидаг Английн энэтхэг бүсгүй "Бекхэм шиг тогло" киногоороо алдаршсан билээ. Чадхийн 2004 онд хийгдсэн "Сүйт бүсгүй ба атгаг санаа" кино Жейн Остины "Бардам сэтгэл ба сануулга" романаас сэдэвлэсэн бүтээл байв. Айшварий уг киноны гол дүрд тоглосон бөгөөд Элизабет Беннетийн энэтхэг хувилбарыг бүтээсэн гэхэд болно.

"Зохиолыг уншаад би өөрийгөө Элизабеттай адилтгаж үзэхийг хичээсэн" хэмээн Рай дурссан байдаг. Үнэхээр ч зарим талаар төстэй зүйл олон гардаг. Остины зохиолын баатар шиг Айшварий үзэсгэлэнтэй, ухаалаг, дур булаам бүсгүй. Үүнээс гадна хэврэг юм шиг харагдах Рай бүсгүйд бурхан сэтгэлийн их тэнхээ заяажээ. Ажлынхаа төлөө амь насанд ч аюултай зүйл хэд хэдэн удаа хийж байв. Болливудын жүжигчид Холливудын мэргэжил нэгтнүүдээсээ ялгаатай нь бүх аюултай үзэгдэлд ихэнхдээ өөрсдөө тоглодог. Рай зургийн талбай дээр хоёр ч удаа аюултай байдалд орж байжээ. Эхний удаад "Девдас" киноны зураг авалтын үеэр хамт тоглогч нь хоёр гараа гэмтээхэд ойролцоо зогсож байсан Айшварий аюулаас зайлж чадсан ч нилдээ хамтрагчийнхаа цусанд будагдсан байжээ. Хоёр дахь удаад нь автомашинд мөргүүлж кактусан дээр унасан байна. Тэрбээр өргөсөнд хатгуулаад зогсохгүй, гараа хугалсан юм. Зураг авалтыг хойшлуулсан бөгөөд нэг сарын дараа эрэлхэг, дайчин зантай Рай бэртэл гэмтэлээс айхгүй байна хэмээгээд ажилдаа орсон байна.

"Сүйт бүсгүй ба атгаг санаа" кино амжилт олсноор Айшварий Райг Холливудынхан сонирхож эхэлжээ. Тэрбээр нэгэн зэрэг хоёр кинонд, нэгэнд нь Брендан Фрейзертэй, нөгөөд нь Дилон Макдермоттой тоглов. Айшварий Холливудын алдарт жүжигчидтэй хамтарч тоглох нь ихэслээ. Дэлхийн хэмжээнд танигдсан Айшварий Болливудын киног ч мартсангүй. Үзэсгэлнт бүсгүй маань амьдралын амтыг мэдэрч, шархалсан зүрх нь бүрэн эдгэрснийг мэдэрч байв. Айшварий барууны оддын зуршилтай болж, цагаан хоолтон болж, хааяа л ээжийнхээ бэлтгэсэн загасны карри иднэ. Уух зүйлээс цэвэр усыг илүүд үзэж, Швейцар цаг цуглуулах хообийтой болжээ.

Саяхан л Холливудын кинонд тоглох талаар ямар бодолтой явдаг талаар асуусан сурвалжлагчийн асуултад эгэл даруухнаар "Америкийн кинонд энэтхэг бүсгүйн шаардлага гарахгүй биз дээ..." хэмээн хариулж байсан тэрбээр одоо өөртөө итгэлтэй явах болжээ. Холливудын сайхан бүсгүйчүүдийг ардаа орхиж чадсан Айшварийд ямар ч бүсгүй атаархах биз ээ.

эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñïèäû как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ мдма Ксения НестероР²Ð° как делать закладкР¸ с героиноР¼ mafia 24 biz гидропоР½Ð¸ÐºÐ° для конопли восстанР¾Ð²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ данных со сломаннР¾Ð¹ флешки Как использР¾Ð²Ð°Ñ‚ÑŒ Google Goggles ндвп что это такое ñêà÷àòü òîð çàêëàäêè Купить Марки в Зима legalka ru спайс ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси закладкР¸ в Ñ…Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КондопоР³Ðµ ÐœÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех – необычнР°Ñ Ð¿Ñ€ÑÐ½Ð¾ÑÑ‚Ñ Œ с «изюминРºÐ¾Ð¹Â» ЗакладкР¸ методон в Ужуре купить JWH СоветскР°Ñ Гавань êóïèòü àìôåòàìèí ïî çàêëàäêàì купить крисы МариинсРº спайс купить в кургане кыштым 24 Купить закладкР¸ гашиш в Яхроме тверь телеграР¼Ð¼Ð° ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Орлове что такое каленая сода хард левел çàêëàäêè ñêîðîñòè â íîâîñèáèðñêå наркотиРº парашют купить кодеин Валуйки МарихуаР½Ð° с табаком опаснее, чем чистый ÐºÐ°Ð½Ð½Ð°Ð±Ð¸Ñ  произвоР´Ð½Ð¾Ðµ n метилэфРµÐ´Ñ€Ð¾Ð½Ð° Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БалабанР¾Ð²Ðµ pptp vpn настройРºÐ° windows 7 меф ЗакладкР¸ методон в ÐžÐ¼ÑƒÑ‚Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ
IP:188.72.96.184  2018-01-02 16:17:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.