Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ?

2008/09/25
Share |
Хүмүүс:
Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ?
Гадаад иргэдийн монголд үйлдсэн гэмт хэргүүд
Монгол орон ард­чил­лын замаар замнасан нь гадаадын олон орны ан­хаарлыг татсан. Манай гадаад харилцаа хөг­жиж дэлхийн олон орноос хө­рөн­гө оруулалт нэмэг­дэж, жуулчдын тоо жи­лээс жилд өсч байна. Энэ нь манай эдийн засагт сайнаар нө­лөөлж байгаа. Манай улсад түр болон удаан хугацаагаар ор­шин суугч гадны иргэд гэмт хэрэгт холбогдох нь цөөнгүй. Сүү­лийн дөр­вөн жилд хэв­лэл мэдээл­лийн хэрэгслээр мэдээ­лэгдсэн гэмт хэргүү­дийг толилуулж байна. Эндээс харвал урд хөр­шийн иргэд монгол­чуу­дыг зодсон хэрэг хам­гийн олон гарчээ. Мөн гадныхан монгол охидыг садар самуунд уруу тат­сан, монголчуудын мөнгийг залил­сан, хууль сахиулах байгуул­лагыг эсэргүүцсэн, хил зөрч­сөн, бичиг баримтыг хуу­рам­чаар үйлдсэн хэр­гүүд зонхил­жээ. Хачир­хал­тай нь гадны­хан ма­най газар нутгийг ли­ценз нэрээр эзэмшсэн гэсэн хардлага байдаг боловч энэ тухай нэг ч хэрэг бүртгэг­дээгүй байна.

-Нефтийн "Петрочайна дачин тамсаг" компанийн ажилчид хилчдийн шаард­лагыг эсэргүүцэж, халдсан хэрэг гарчээ.

-Энхтайван найрамдлын ордны өргөтгөлийн барилга дээр "Сандай констрак­шн" ХХК-ийн туслах ажилтан бо­лох хоёр залууг БНХАУ-ын иргэн Зо Хуа Ванг гэгч зодож мод чулуу шидэж танхайрсан байна.

-Нийгмийн эмх зам­бараа­гүй байдлыг далимдуулан Чойбалсан хотын ундны усны эх үүсвэр рүү хятадууд халдахыг завджээ.

-БНСУ-ын компанийн эзэд хэсэг монгол иргэдтэй хамт­ран мансууруулах бодис за­раад зогсохгүй өөрийн гэсэн худалдан авагч, борлуулдаг цэгтэй болсон байна.

-Монгол охидыг нүцэглэн дүрс бичлэг хийж байсан БНСУ-ын иргэдийг Монгол Улсын Боловсролын их сур­гуулийн багш нар илрүүлжээ.

-Гэмтлийн эмнэлгийн ор­чимд байрлах нэгэн хятад рес­торанд нүцгэн охид биеэ үнэлж байхыг илрүүлжээ.

-Дорноговь аймгийн Айраг сумын нутагт арав гаруй хя­тад иргэн хууль бусаар жонш олборлож байсныг илрүүл­жээ.

-Гадны зочид төлөөлөгч­дийн сууж явсан хамгаалал­тын машин руу хятад ажил­чид туйпуу шидлэн бяцхан халдлага үйлдсэн байна.

-БНСУ-ын иргэн Ли гэгч 32 настай Н.Батбаатарыг зодож, зүүн нүдний цөцгийг нь там­хины галаар түлж танхайрчээ.

-БНХАУ-ын иргэн 27 нас­тай Мин Жин Жан нь бусадтай бүлэглэн иргэн Б-г модоор цохиж хүнд гэмтээсэн байна.

-"Голомт хотхон"-ы барил­га дээр ажиллаж байсан хятад ажилчид дуудлагаар очсон монгол цагдааг зоджээ.

-"Ван-Ши-Да" компанийн ажилчин Б-г 23 настай Ланг Кинг хэ­мээх хятад залуу төмөр хүр­зээр цохин гэмтээж хүнд гэмтэл учруулжээ.

-Чингэлтэй дүүргийн "Meal'ody рестораны үүдэнд согтуугаар бие засч байсан хятад иргэнд шаардлага тавьс­ныхаа төлөө рестораны дарга, ажилчдынхаа хамт зодуулжээ.

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 12 дугаар хороололд хэсэг хятад иргэд хоёр монгол за­лууг бүлэглэн зодож танхайр­чээ.

-Нийслэлийн иргэн С-ыг БНСУ-ын иргэн, 43 настай Ли Ван Жан гэгч зодож, хүнд гэмтэл учруулсан байна.

-Гадаадын иргэн харь­яатын асуудал эрхэлсэн алба манай улсад хууль бусаар ажиллаж байсан БНХАУ-ын 46 иргэнийг саатуулжээ.

-Итали эзэнтэй "Марко поло" цэнгээний газарт 400 гаруй охид байрлан биеэ үнэлж байжээ.

-БНХАУ-ын харьяат Ян Лин овогтой Ян Фен ял эдэлж байхдаа уулзалтын байрнаас оргожээ.

-Чингэлтэй дүүргийн Газ­рын албаны дарга Пүрэв­сүрэн "Барилгаа түр зогсоо" гэсэн бичгийг өгөхөөр очиход Далай гэгч хятад иргэн гарыг нь мушгиж гэмтээсэн аж. Мөн Х.Долгор­маа гэгч эмчийг энэхүү нанхиад эр чулуугаар цохиж гэмтэл учруулжээ.

-Монгол Улсын хилийг БНХАУ-ын талаас 17 том машин ямар ч зөвшөөрөл­гүйгээр зөрчиж нутгийн гүнд 257 км нэвтрэн Өмнөговь аймаг дахь "Таван толгой"-н уурхайд ирсэн байна.

-88-11 УБХ улсын дугаар­тай машины жолооч БНХАУ-ын иргэн Жан Чун Мин согтуу­гаар машин жолоодож явах­даа "Аксент" маркийн ма­шиныг мөргөж мөн иргэн Б-г хүнд гэмтээ­жээ.

-УБ-Эрээн рүү зорчиж яв­сан G-037770743 тоот ир­гэний үнэмлэхтэй БНХАУ-ын иргэн Жи Ян Вэнг 900 грамм бугын цусан эвэр авч явсан байна.

-8,3 кг алтыг галт тэрэгний гал түлдэг жижиг зууханд нуун далдалсан байсныг илрүүлж чаджээ. Монголын түүхэнд холбог­дох сэлэм тэрхүү алт­тай хамт байжээ.

-Хятад иргэдийн маргаа­ныг зохицуулахаар очсон "Хар сүлд" хамгаа­лалтын албаны таван хам­гаалагчийг зодож танхайрчээ.

-Зодоонд оролцсон 21 хятад барилгачинг "Дэнжийн 1000" дахь саатуулах байранд хорьж, бичиг баримтыг нь нягтлан шалгаж эхлээд байна.

-"БСИЖМН" ХХК-ийн хя­тад ажилчид хоорондоо мар­галдсанаас зодоон үүссэн байна. Энэ бүхнийг зохицуу­лахаар очсон Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажил­танд хятад ажилчид халдаж танхайрчээ.

-Солонгос улсын иргэн Бонг Сёнг Улаан­баатар-Сөүл чиглэлийн ОМ-301 аяллын онгоцоор нисэ­хээр гаалийн хаалгаар нэвтрэхдээ Буянт-Ухаа дахь гаалийн газарт мэдүүлээгүй 190 грамм алтыг авч гарахыг завдан саа­туу­лагдсан байна.

-Италийн иргэн Монгол Улсын хилээр хар тамхи оруулж ирэх гэж байгаад ба­ригд­жээ.

-Гартаам, чүнчигноров, мана зэрэг 16 нэр төрлийн эрдэнийн чулууг тус бүрээр нь цаасанд боож, хайрцаглан хил гаргах гэж байсан Хятад улсын иргэн баригдсан байна.

-БНХАУ-ын иргэн "Жин Хас" ХХК-ийн захирал Хао Гуо Жин гэгч эр 32 настай Б.Энх­туулыг зодож биед нь хүнд гэмтэл учруулжээ.

-Банкны теллер их хэм­жээний мөнгө тоолж өгснийг мэдсэн хэрнээ хэлэлгүй авч явсан хятад иргэнийг Замын-Үүдийн шалгах нэвтрүүлэх боомтын байцаагчид саатуул­жээ.

-Замын-Үүдийн гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор химийн хорт бодис нэвт­рүүлэх гэж байсан үйлдлийг гаалийн байцаагч нар илрүүл­сэн байна.

-"Хаун-ли" барилгын ком­па­нийн 40 хятад ажилчин хам­­гаалалтын албаны нэг мон­­гол залууг бүлэглэн зод­сон ноцтой хэрэг гарсан байна .

-Барилгын компанийн ха­руул залууг хятад иргэд бү­лэг­лэн мод, чулуу, тоосгоор зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, улмаар ир­гэн Н-ийн автомашиныг эв­дэж танхайрсан хэрэг гарч байсан.

-"Ий-ван" такси компа­нийн 50 гаруй хятад иргэд хүрз, жоотуу, лоом барьж бүлэглэн таксины жолоочийг зоджээ. Yүний улмаас так­сины жолооч Б.Золоо нь тархиндаа хүнд гэмтэл авч, зүүн гар нь ажлын чадвараа алдсан байна.

-Хятадууд Сүхбаатарын талбайн өмнүүр алхаж явсан Д.Цогтсайханыг бүлэглэн зоджээ.

-Хятад инженер Тан Гу Цай нутаг нэгтнүүдтэйгээ хамтран банз, арматурын төмрөөр Б-г зодож танхайрсан байна.

-Увс аймгийн нутаг дахь "Үүрэг"-ийн заставын "Мэргэн булаг"-ийн хилийн харуулын 99 дүгээр тэмдэгтээр Оросын талаас хүүхдүүд хил зөрчсөн байна.

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн II хорооны нутагт ОХУ-ын хоёр иргэн ман­суу­руулах төрлийн бодис худал­даалж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

-БНХАУ-ын иргэн 32 нас­тай Хи Ши Хай гэгч Улаан­баатар-Москвагийн чиглэлийн СУ564 онгоцоор улсын хил хууль бусаар нэвтрэхийг завджээ.

-Япон Улсын иргэн Куба Набуров гэгч хуурамч бичиг баримтаар "Стик" компанид машин шилжүүлжээ.

-Хятад ажилчид согтуу­гаар монгол иргэдтэй мар­галдаж, улмаар цагдаагийн­хантай шөргөөцөлдсөн хэрэг дахин гарлаа.

-БНХАУ-ын хоёр иргэн хилээр их хэмжээний хорт бодис оруулж ирсэн нь тог­тоогджээ.

-Тагнуулынхан хятад ир­гэний гэрээс гурван тонн хорт бодис болох давсны хүчил, цайрын ялтас, алт угаадаг тугалган аяга гэх мэт зүй­лүүдийг илрүүлжээ.

-Тэрбээр уг хэргийг хята­дуудтай үгсэн хуйвалдаж үйлдсэн бөгөөд машиныхаа арын суудлын голд 3.5 килог­рамм алтыг битүү скочдон нуусан байжээ.

-"Аномо" ХХК-ийн барилга дээр ажиллаж буй хятад иргэ­дийн 10 нь Монгол Улсад суух дардас, гарын үсгээ хуу­рамчаар үйлдсэн байжээ.

-Хятадын 10 иргэн Монгол Улсад оршин суух визийн дардас хуурамчаар үйлдэн бусдадаа худалдан борлуулж байсан нь шалгалтаар илэр­сэн байна.

-Монголын иргэн үл таних хятад хүнээс 27 мянган юань худалдаж авсан нь хуурамч байжээ.

-Эрүүгийн цагдаагийн газ­рынхан Казахстаны иргэн багагүй хэмжээний хуурамч ам.доллар авч явсныг ил­рүүлжээ.

-Хятадууд 20 тоннын даац­­тай, хоёр ачааны ма­шинаар вольфарм буюу гянт нийслэл рүү оруулах гэж байгаад баригджээ.

-Хятадууд Буйр нуурт загасчилж байхад нь хилчид илрүүлжээ. Харамсалтай нь хилчдийн ирэхийг анзаарсан хятадууд нутгийн гүн рүү зугтсан байна.

-"Худалдаа хөгжлийн банк"-наас Нигер улсын иргэн 35 настай эрэгтэй Жорж Бест 10 мянган ам.долларыг хуу­рамч чекээр сольж, залилсан хэрэг гарчээ.

-Солонгос захирал эмэг­тэй монгол ажилтнаа зодож танхайрсан хэрэг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд гарчээ.

-Хятадууд хил зөрчин буга намнахыг завджээ.

-Монголын 96 иргэн "Хааны зам вако" компанид 1,4 тэрбум төгрөгөө алджээ. Хуулийн хариуцлага хүлээх байсан БНСУ-ын иргэн Жон Жун Хёг, Пак Сок Бун нар хуулийн ажилтнуудтай хуй­валдан хил давж зугтжээ.

-БНХАУ-ын иргэн Ли Хуй нь өөрийн орчуулагч өвөр монгол иргэн Улаантуяа, Монгол Улсын иргэн А нартай булэглэн охидыг хил да­вуу­лан худалдах гэж байхад нь ЭЦГ-ын зохион байгуулалт­тай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс таслан зогсоолоо.

-Монгол, Хятадын хам­тарсан "Ту энд Ту" ХХК нь хаягдал аккумляторуудыг худалдан авч шингэнийг нь хогийн цэг дээр асгадаг байс­ныг иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан шал­гаж илрүүлжээ.

-Энэхүү хэргийг шалгах явцад Улаанбаатар хотын оршин суугч Б.Төрмөнх Хятад улсаас худалдан авсан гэх "УКАСАН" маркийн машиндаа Дин Гуо Гуйн гэгч хятад иргэ­нийг суулгаж явсан байна.

-Эрээн-Замын-Үүдийн суудлын галт тэргээр Монгол Улс руу 2013 он хүртэл оро­хыг хориглосон БНХАУ-ын таван иргэн хил нэвтрэхийг завдсаныг илрүүлжээ.

-БНХАУ-ын иргэн Тайшин нь согтуугаар тээврийн хэрэг­сэл жолоодсон үедээ цаг­даагийн албан хаагчийн зогс гэх шаардлагыг биелүүлэлгүй зугтаж явах үедээ ЗЦ-гийн тасгийн эргүүлийн цагдаа ахлагч Т-г автомашинаар чирч унагаан гэмтэл учруулан зугтаажээ.

-БНХАУ-ын иргэн Дми Шюм Ценг дээрх хориотой ангийн эрхтэнг гэртээ хад­галж байсан нь илэрсэн байна.

-Хятад улсын иргэн Ли гэгч 21-23 насны гурван охи­ныг Малайз улсад хил гарган худалдаалах гэж таслан зог­соосон байна.

-Хятад улсын иргэн Цац­рал гэгчийнхээс 1.6 метр урттай их бууны цэнэгтэй сум олдсон байна.

-Япон, БНСУ-ын иргэд нууцаар, интернэт ашиглан хууль бусаар мөрийтэй тог­лоомын үйл ажиллагааг до­лоон газарт явуулж байсныг ЦЕГ ирүүллээ.

-БНХАУ-ын иргэн Куан Синьхуа Бээжин-Улаан­баа­тарын чиглэлийн СА-901 дү­гээр аяллын дугаартай онго­цоор Монголд газардаж, хил зөрчсөн байна.

-Польшийн иргэн Дэвид Марк Монголын хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөл­гүй байжээ.

-Дорноговь аймгийн Замын-Үүдийн чиглэлээр БНХАУ-ын гурван иргэн ну­таг­таа буцахаар хил зөр­чихийг завджээ. Тэднийг хил­чид саатуулан баривчилсан байна.

-"ТS" бааранд хамгаалагч хийдэг 20 настай Ч-г БНХАУ-ын гурван иргэн бүлэглэн зодож танхайрчээ.

Монголчуудын гадаадад үйлдсэн гэмт хэргүүд

Монголчууд дэлхийн аль ч оронд аялдаг тухай "Үүр­гэвчтэй аялал" нэв­трүүлэг баталдаг. Гад­ны олон оронд монгол­чууд хөдөлмөрч, хүн­лэ­гээрээ гайхагддаг. Гэвч цөөн мон­гол иргэн га­даадад гэмт хэрэгт хол­богджээ. Эд­гээр хэргийн ихэнхийг хүн амь, хар тамхины хэрэг эзэлж байна.

-Монгол улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ерөнхий консулын хүү 32 настай Ч-г нутаг нэгтнүүд нь хөнөөсөн хэрэг гарчээ.

-Болгар улсын Софи хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичиг Д.Шатарбал нь 120 кг цэвэр хар тамхи ачиж яваад замын цагдаа нарт баригдсан байна.

-Монголын харьяат иргэн Хабидан, Садихан нар аг­нахыг хориглосон ирвэсийн арьсыг хил дамнуулан ху­далд­сан хэргээр ОХУ-ын Алтайн хязгаарын улсын Кош-Агач дүүргийн шүүхээр шийтгүүлсэн тухай "Тува лонлайн"-д мэдээлжээ.

-Чехэд амьдарч байсан монгол залуус таксины жолооч 57 настай эмэгтэйг хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

-Сингапурт Монголын ир­гэд барууны фирмийн бү­тээг­дэхүүнийг хуулбарлан зарж байсан аж. Энэ то­хиол­долд Сингапурын хуулиар 10-100 мянган сингапур дол­лараар торгож, таван жилийн хорих ял оногдуулдаг юм байна.

-Солонгосд таван монгол залуу ар­хидан согтуурч эзнийхээ амийг егүүтгэн, охиныг нь хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ.

-БНСУ-ын Ансанд ажил­лаж амьдарч буй гурван эмэг­тэй үйлдвэрийнхээ эзэнд халджээ.

-Норвегийн хоёр иргэн дээрэмдүүлсэн гэж Москва­гийн сэргийлэхийн ажилтнууд хэрэгтнүүдийг идэвхтэй эрэн сурвалжилсны эцэст гэмт хэрэгтнүүдийг баривчилсан нь Монголын иргэд байжээ.

-Бээжинд Монгол Улсын хоёр ир­гэн хар тамхины наймааны хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.

-АНУ-ын Нью Жэрси му­жийн Норг Халедон хотод массажны үйлчилгээ нэрээр нууц янхны газар ажиллуулж байсан хоёр монгол хүний нэгийг тус хотын цагдаа­гийнхан баривчиллаа. 39 нас­тай Даваасүрэнгийн Тунгалаг гэдэг монгол эмэгтэй энэхүү хууль бус бизнесийг толгойлж байжээ.

- Монгол Улсын иргэн, 25 настай эмэгтэй Япон улсын цагаачлалын албаны өрөөнд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа.

-Эрэгтэй, эмэгтэй хоёр монгол иргэн Бээжинд мөн л их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саа­туу­лагджээ.

-Их Британийн "Daily Mail" сонин дээр Монгол Улсын элчин сайдын яамны ажилтны хүү насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэгт хол­богдсон тухай мэдээлсэн байна.

Эх сурвалжӨдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser КургансРºÐ°Ñ область купить ЧистейшР¸Ð¹ кокаин 98% ЗакладкР¸ трамадоР» вЗлынке Купить Гаш Барыш Залдиар как прет АцеторфР¸Ð½ ЗакладкР¸ экстази в Немане Ð¢ÑƒÐ»ÑŒÑÐºÐ°Ñ  область купить Ecstasy: Red Bull 200 mg where get mdma in paris купить Гиблый Ленск Купить закладкР¸ метадон в Опочке Москва МещанскР¸Ð¹ купить Шишки White Widow Бирск купить МефедроР½ [Cristalius 2.0] купить Второй Туран Купить Спайс Луга Лирика в АрзамасРµ Купить закладкР¸ бошки в ЖуковскР¾Ð¼ Южно-Сух
IP:95.85.68.78  2018-07-22 01:41:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.