Мария Шараповагийн 5 эр

2008/09/25
Share |
Хүмүүс: Шарапова Мария | 
Мария Шараповагийн 5 эр

Өдгөө 20 настай Мария Шарапова өрсөлдөгч эмэгтэй теннисчидээ цохиураараа хөнгөхөн буулгаж авдаг билээ. “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг жилд 23 сая ам.долларын орлогоор тэргүүлдэг. Тэрбээр 2006 онд "Prince" фирмтэй урт хугацааны гэрээ байгуулжээ. Харин хувийн амьдралдаа сайрхмаар зүйл байхгүй нь харамсалтай. Яагаад дэлхийн аварга, гурван удаагийн цомын эзэн хайр сэтгэлийн талбарт ялалт байгуулж чаддаггүй юм бол? Энэ тухай түүний таван эр хариулт өгөх болов уу?

Шүтэн бишрэгчид нь "Орилоо Үнсгэлжин", эсвэл "Сибирийн Сирен" хэмээн нэрлэдэг Мария Шарапова теннисийн ертөнцтэй танилцаж, амжилт гаргасан нь аав Юрий Шараповтай нь шууд холбоотой.
1994 онд халаасандаа 700 ам.доллартай эцэг нь долоон настай охи­ноо "Ника Боллетьери" теннисний академд бүртгүүлэхээр Америк орныг зорьжээ. 1998 онд 11 настай Маша охин Солонгосын 15 настай, тухайн үеийн шилдэг теннисчинг буулган авсанаар түүний амжилтын гараа эхэлсэн байна. Мөн 2001 онд 14 нас хүрээд "Sarasota Open" насанд хүрэгчдийн тэмцээнд түрүүлэв. Харин 2004 онд Шарапова 120 жилийн түүхтэй "Уимблдон" тэмцээнд түрүүлж энэхүү амжилтыг үзүүлсэн анхны Орос тамирчин болжээ.

2005 онд Маша Дэлхийн аварга, 2006 онд "US Open", 2008 онд "Australian Open" тэмцээнийн ялагч болж "Том дуулга" цомыг гурван удаа хүртсэн билээ. Гэхдээ бүх зүйлд төлөөс байдагийн адил түүний эцэг Машагийн олсон мөнгийг захиран зарцуулахын дээр хувийн амьдралыг нь ч хянах болов. "Алтан өндөг" гаргадаг тахиагаа алдахаас айсан биз…

16 насандаа Маша 23 настай Испанийн теннисчин Хуан Карлос Феррерод ухаангүй дурласан аж.
Охин тамирчины тоглолт бүрийг алгасалгүй үзэж, үдэшлэг цэнгүүний үеэр түүнийг эргүүлдэн, "Чиний Мэри..." гэсэн үгтэй мессэжээр зай завсаргүй булдаг байжээ…
Машагийн хайр бүтсэнгүй. Хуан Карлос дунд сургуульдаа хамт сурч байсан бүсгүйтэй гэрлэжээ. Өрсөлдөгч нь тийм ч гоо үзэсгэлэнтэй байгаагүй нь Машагийн хор шарыг гозолзуулж байлаа. Ингээд ухаангүй дурлал хорсол, гомдолоор солигдов. Тэр үеэс Шарапова Хуан Карлос Феррерогоос дөлж зугтах болжээ. Ойр дотныхондоо түүний нэрийг ч хэлэхийг хориглосон байна.

Оросын Думын гишүүн Антон Беляков 2004 онд Лос-Анджелест байхдаа Мариятай танилцжээ. Тэдний хооронд гал халуун дурлал үүсэн гэдэг. Беляков тэр дороо Сан Диего дахь Машагийн байранд нүүж ирэв. Гэвч нэг их удалгүй тэд муудалцаж, Шараповагийн өмгөөлөгчид Антоныг найз бүсгүйгээ зодсон хэргээр шүүхэд өгчээ. Беляков энэ бүхнийг няцааж байгаа бөгөөд өөрийнхөө улс төрийн карьерт саад тавих гэсэн оролдого, гүтгэлэг хэмээн тайлбарлаж байгаа аж…
2005 онд Шарапова "Яахаас ч буцахгүй эзэгтэй нар" савангийн дуурьт теннисчин Энди Роддиктай хамтран тогложээ. Киноны зураг авалт жил бүр уламжлал болгон явагддаг теннисний "ESPY Awards" шагнал гардуулах ёслолын үеэр болсон бө­гөөд хосууд тэнд танилцсан байна.
Хүн бүхэн тэдний талаар ярьж эхлэв. Дашрамд хэлэхэд Мария ч, Энди ч энэ яриаг няцаадаг. Гэхдээ Роддикийн карьер нэлээд уналтад орж байсан тул алдарт Шараповатай нэр холбогдсон нь түүнд ашигтай байсан байх үндэслэлтэй...

Адам Ливайнтай Мария 2005 онд Нью-Йоркийн "Hiro" клубт танилцжээ. Тэрбээр тэнд 18 нас хүрсэнээ тэмдэглэж байсан юм. Тэр үед "Maroon5" хамтлаг "Уимблдон"-ы аварга бүсгүйд "Түүнийг хайрлах болно" (She Will Be Loved) хит дуугаа зориулж дуулсан аж. Ливайн загвар өмсөгч Келли МакГигаас харилцаагаа таслаад удаагүй байсан үе...

Адам, Мария нар хагас жил хэртэй үерхэсэн бөгөөд хаана ч гэсэн хамт явна. Гэтэл тэд гэнэт салчихлаа. Ливайн энэ тухайгаа, "Сексийн хувьд бид огт тохирохгүй юм билээ. Намайг дуу алдахад тэр их дургүй. Анхаарлаа төвлөрүүлж, дур тавихад саад болж байна гэдэг..." хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч хожим Адам энэхүү үгээ буцааж авсан билээ. Харин Шарапова энэ тухай хаана ч, ямар ч хэвлэлд ярилцлага, тайлбар өгөөгүй юм.

Эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
rekoloas Купить соль закладкР¾Ð¹ омск кокаин для меня местный Фскн что такое купить Винт НовосибР¸Ñ€ÑÐº Форум когалым Питер Виктора Цоя: город, Ð¾Ð¿Ð°Ð»ÐµÐ½Ð½Ñ ‹Ð¹ звездой по имени Солнце ЗакладкР¸ реагент в БоровскРµ Как преступР½Ð¸ÐºÐ¸ продают в ÑÐ¾Ñ†ÑÐµÑ‚ÑÑ … наркотиРºÐ¸ и редких Ð¶Ð¸Ð²Ð¾Ñ‚Ð½Ñ‹Ñ … амфетамР¸Ð½ десна ГлубокоРµ купить крек бошки в Находке ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в НикольсРºÐ¾Ð¼ купить Кокос Сим Трип амфетамР¸Ð½ Купить Шишки в ÐÑÐ·ÐµÐ¿ÐµÑ‚Ñ €Ð¾Ð²ÑÐº метадолР¾Ð½ что это такое Купить lsd в Малая Вишера Стаф в Остров Купить mdma в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»Ñ‘Ð²Ñ Ðº Купить закладкР¸ лирика в Павлове купить ЛСД СердобсРº купить СК Крист Белые Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Купить DOMINO КамешкоР²Ð¾ Mrpret Грам гашиша ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ €Ðµ купить ЭйфоретР¸Ðº Рыльск Купить закладкР¸ лирика в СергиевРµ Посаде Купить аналог JWH Ah купить Шмаль СтародуР± Купить закладкР¸ спайс россыпь в НевельсРºÐµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Унече купить СК Крист Белые Ревда Ð°Ð»ÑŒÑ„Ð°ÐºÐµÑ € арена Книга Ð”Ð¸Ð·Ð°Ð¹Ð½ÐµÑ €ÑÐºÐ¸Ðµ наркотиРºÐ¸, Russell, Cohn, , купить, цена купить Гиблый Рыбное закладкР¸ в Аниве
IP:93.179.90.30  2018-06-26 07:59:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.