Мэрайя Кэри: Би сээтэгнүүр байхыг хүсдэг

2008/09/25
Share |
Хүмүүс: Carey Mariah  | 
Мэрайя Кэри: Би сээтэгнүүр байхыг хүсдэг

Алдарт “Playboy” сэтгүүлийг дуучин Мэриа Кэригийн зураг чимжээ. Дотор нүүрнээс түүний Эминемтэй ам мурийсан шалтгааныг сонирхох боломжтой. Түүгээр барахгүй “Playboy” сэтгүүлийнхэн түүний хувцасны шүүгээ болон зүрх сэтгэл рүү нь өнгийсөн байна.

-Чи шөнийн цэнгээний газар нэгэн залуутай танилцаад, түүнийг гэртээ урьж буй бүсгүйн тухай дуулдаг /“Get Your Number”/. Харин чамд ийм зүйл тохиолдож байв уу?
-Үгүй дээ. Энэ бол надад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. /инээв/ Би хүссэн шигээ сээтгэнүүр байж чаддаггүй. Жишээлбэл, найзуудтайгаа цэнгээний газар ортол зэргэлдээ ширээнд залуус суучихсан, хөгжим эгшиглэж байвал миний сэтгэл маш их хөдөлнө. Миний хийж чадах зүйл ердөө л энэ.

-Гэхдээ таны “Say Somethin” дуунд “Би чамайг хайж очсон, харин чи намайг харсан гээд л… Бүр үнсэлцэж, бэлгийн харьцаанд орж буйг ч зурагласан байдаг?
-Тэр бол продюсер Фарлелийн санаа. Тэр хүн бүхнийг гайхашруулахыг хүссэн юм.

-Өнгөрсөн жил Эминем та хоёрын дунд ширүүн маргаан гарсан ч удалгүй тэр чамаас уучлалт гуйж захидал илгээсэн гэсэн. Энэ бүхэн юунаас болов?
-Яагаад тийм явдал болсныг би өөрөө ч сайн мэддэггүй. Тэр саяхан миний тухай таагүй зүйл ярьсан гэж сонссон. Яагаад надаас айгаад байдаг нь тун хачирхалтай. Харин би хэзээ ч уучлал хүссэн захидал аваагүй шүү.

-Ээж чинь Ирланд, харин аав чинь Африк, Венесуэл гаралтай Америк хүн. Холимог цустай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Цэцэрлэгт байхдаа гэр бүлийнхнийгээ зурах даалгавар авчихаад сууж байлаа. Гэтэл залуухан хоёр багш маань мөрөн дээгүүр харчихаад л инээлдээд байсан. Учир нь би гэрийнхнийгээ яг л харснаараа зурж байсан юм. Ээж маань тоор шиг өнгөтэй харин аав бор арьстай. Зургийг минь шоолсон хоёр багш намайг өнгөт арьстай аавтай гэдэгт итгээгүй. Тэгээд л би уурандаа “аавыгаа” ногооноор будаж орхисон юм. Эцэст нь тэд хоорондоо шивнэлдэж, дахин намайг шоолоогүй. Харин би тэгэхэд эрлийз гэдгээ мэдэрсэн.

-Хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ?
-Дөрөв. Миний ээж Нью Йорк хотын дуурьт дуулдаг байсан. Түүнийг “Rigoletto” хэмээх дуурь дуулж байхад би алдааг нь зассан гэдэг. Тэгээд л намайг хөгжмийн сонсгол сайтай гэдгийг мэдсэн гэсэн.

-Хэрэв чамайг бага байхад “Америкийн шүтээн” нэвтрүүлэг явагддаг байсан бол чи шалгуулах байсан болов уу?
-Тэр үед “Оддын эрэлд” гэдэг шоу байсан. Гэвч би оролцоогүй. Надад хамаарах зүйл биш гэж боддог байсан юм. Би их ичимхий охин байсан л даа.

-Чи тоглолтынхоо үеэр нэлээд хэдэн хувцас сольдог. Хувцас тань урагдаж, мултарч  байсан тохиолдол бий юу?
-Өө тэгэлгүй яахав. Бүр маш олон удаа. /инээв/ Энэ удаагийн аялан тоглолтын үеэр мөргүй даашинз маань унах шахсан. Гэсэн ч би нэг гартаа микрофон бариад, нөгөө гараараа даашинзнаасаа атгачихаад л дууныхаа завсар “Болно, хөгжмөө хаагаарай” гэсэн боловч хэн ч ойлгоогүй. Тэгээд л тайзны ар луу гүйхээрээ очиж даашинзаа бөхөлчихөөд гарч ирэхдээ “Уучлаарай. Эвдрэл гарлаа” гэсэн.
-Ингэхэд хуримын бөгж чинь хаана байгаа юм бэ?
-Яагаад ч юм бөгж маань ээмэг болчихсон байсан. Харин би тэр ээмгээ Амстердамд гээчихсэн.

-Чи Мэрлин Монрогийн багадаа хэрэглэж байсан төгөлдөр хуурыг 600,000 гаруй ам.доллараар худалдаж авсан?
-Дуудлага худалдааны өрсөлдөөн надад үнэхээр сонирхолтой санагдсан. Төгөлдөр хууранд ахадсан үнэ гэдгийг мэдэж байсан ч миний хувьд тун чухал байсан юм. Мэрлин Монрогийн хэрэглэж байсан зүйлсээс үлдсэн цорын ганц эдлэл шүү дээ.

эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Ельня купить Кокаин HQ Купить клад Москва ИзмайлоР²Ð¾ ВосточнР¾Ðµ Москва ГольяноР²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин в камнях Москва ХамовниРºÐ¸ купить АмфетамР¸Ð½ Марки в ЗаполярР½Ð¾Ð¼ Москва Коптево купить LSD 220 мг Москва ЗябликоР²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA таблеткР¸ Москва Зюзино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ (фен) Чёрмоз купить Шишки HQ АК47 Ð¤ÐµÐ¾Ð´Ð¾ÑÐ¸Ñ ÐžÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается купить АК-47 - Бошки Шишки Москва Фили-Дав
IP:5.62.154.105  2018-07-14 00:15:26
jaoiopmser ФурманоР² купить МескалиР½ Хакасия купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон HQ купить фенамин ÐÐ¾Ð²Ð¾ÑÐ¸Ð»Ñ Œ купить жидкий экстази Высоцк ДициклоР²ÐµÑ€Ð¸Ð½Ð° гидрохлР¾Ñ€Ð¸Ð´ это ОпределРµÐ½Ð¸Ðµ слова Â«Ð Ð¾ÑÑÑ‹Ð¿Ñ ŒÂ» Болхов купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ DMT ÐšÐ¸ÑÐµÐ»Ñ‘Ð²Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine Premium: Peru ГурьевсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: Мука HQ ОтрадныР¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cтимулят
IP:95.85.71.110  2018-09-05 23:27:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.