Хєзєр дэлгэгдэж эхэллээ

2008/09/25
Share |
Хүмүүс:
Хєзєр дэлгэгдэж эхэллээ

Шинэ сайдууд ажлаа хvлээж авснаар зарим салбар, агентлагийн дарга нарыг халж солих, бvтцийн єєрчлєлт хийх сураг сонсогдох боллоо. Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар МАХН Удирдах зєвлєлийнхєє хvрээнд шийдвэр гаргасны дагуу АН-д хариуцуулах салбарыг ярилцаж тогтсон. Энэ дагуу гол салбарын нэг Сангийн яамыг АН-д єгснєєр эхний ээлжинд тус яамны харъяа агентлаг, газруудын дарга нарын хувь заяа шийдэгдэх нь тодорхой болоод байна. Энэ дотроо тус яамны харъяа Гаалийн ерєнхий газрын удирдлагын асуудал хvчтэй тавигдаж байгаа юм.ГААЛИЙН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?
Салбарын сайд багаа бvрдvvлж, ажлын албаа байгуулах учиртай. Энэ єнцгєєс харвал Сангийн сайд єєрийн итгэлт хvмvvсийг татна гэсэн хардлага хаа сайгvй байна. Нєгєє талаас АН нам доторх бvлэглэл, фракцийн эв нэгдлийг сахиулах vvднээс сайдын суудлыг тэгш хуваарилсан зарчмаараа гол агентлаг газрын удирдах албан тушаалд томилно гэцгээж байна. АН-ын дотоодод Гаалийн ерєнхий газрын даргын албан тушаалд магадлалтай хэд хэдэн хvний нэр яригдаж эхэлжээ. Тухайлбал, Удирдлагын академийн захирал Т.Лхагвааг суудалдаа эргэж ирнэ гэцгээж байна. Тэрээр Ц.Элбэгдоржийн vед Эвслийн Засгийн газрын Гаалийн ерєнхий газрын даргын албыг хашиж байсан МVАН-ын хvн. Тvvнийг томилохын учир АН "экс" даргынхаа гомдол бухимдлыг тайлах зорилготой. Тэгээд ч Т.Лхагваа Ховдын тойрогт АН-аас гурван удаа гандан бууршгvй нэр дэвшиж, ялагдсан нэгэн. Энэ удаа нам нь Засгийн газарт орсноор тvvнд боломж олгохыг зорьсон гэлцэнэ.
Єєр нэгэн эрхмийн нэр дуулдаж байгаа нь урьд нь Сангийн яам хавьд удирдах албан тушаал хашиж байсан АН-ын гишvvн гэлцэж байгаа ч одоогоор нэр нь тодорхойгvй. Ямар боловч удирдах ажлын дадлага, туршлага, ажил хариуцах чадвар, шударга зан чанар нь нам дотроо vнэлэгддэг нэгэн сурагтай. Энэ сацуу ГЕГ-ын одоогийн удирдлага Д.Цэвээнжавын зvгээс сандал ширээтэйгээ зууралдах хандлага ч байх шиг. "Тєрийн албыг улс тєрийн томилгоогоор хувааж авдаг юм биш. Намайг хална, солино гэж хаашаа харсан юм" гэхчлэн ярилцлага єгчээ. Ойрмогхон тус газрын ажилтан ажлын байрандаа нас барсан нь халаа сэлгээтэй холбоотой гэх мэдээлэл ч гарлаа. Гэвч гаднын хvн нас барсан гэх няцаалтыг удирдлагын зvгээс єгчээ.

САЙДЫН ЗЄВЛЄХVVД ТОДОРЛОО
МАХН сайдын зєвлєх, ажлын алба, агентлагийн дарга нарт хэнийг ярьж байгаа талаар ам чангатай байна. Гэхдээ намын дарга нь гадагшаа явахын ємнє хэд хэдэн хvний нэрийг ярьж, зєвлєлдєж байсан ч яг тогтоогvй. Газрын дарга болох, сайдын ажлын хэсэгт шургалах гэсэн нєхєд ордны хонгилоор зvгээр нэг сэлгvvцээгvй. "Намайг, тэрийг, тvvнийг дэмжээрэй" гэх утгатай мессэж, МАХН-ын бvлгийн гишvvдийн утаснаас утсанд нисч байгаа сурагтай. АН-ын сайдууд зєвлєхvvдээ шууд л томилж, багаа бvрдvvлэх vйл явцыг шуудхан эхлvvлж байгаа мэт харагдавч нєгєє л бvлэглэл, фракцын хувь, ємч таслах ажил хєшигний ард явагдаж байгааг эх сурвалж хэлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансvх нутгархаж, нутгийн дvv Р.Эрдэнэбvрэнгээ зєвлєхєєрєє татсан бол єчигдрєєс Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга МоАХ-ны фракцаасаа Ц.Элбэгдоржийн хvн гэгддэг Ш.Тvвдэндожийг зєвлєхєєрєє томиллоо. Батлан хамгаалахын сайд Лу.Болд ч МоАХ-ын партизануудын нэг Хєхєєгийн Ганболдыг єєрийн зєвлєхєєр авчээ. Сайд хэдэн ч зєвлєхтэй байж болох ч улсын тєсвєєс нэгийг нь л цалинжуулдаг. Нэмж ажиллуулах шаардлагатай бол тєсєв санхvvг нь єєрєє зохицуулах юм байна.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.