Хүний наймааны хэрэгтэй тэмцэх санхүүжилтийг төсөвт суулгана

2008/09/25
Share |
Хүмүүс:
Хүний наймааны хэрэгтэй тэмцэх санхүүжилтийг төсөвт суулгана

Дэлхийд хамгийн аюултайд тооцогддог гурван гэмт хэрэг нь зэвсэг, хар тамхи, хүний наймаа. Үүний нэг хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад газар авч, үндэсний хэмжээний асуудал болжээ. Тиймээс “Хүн худалдаалах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт тавих зөвлөл энэ оны тавдугаар сард байгуулагдсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Цагдаагийн ерөнхий газар, АНУ-ын Азийн сан, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллага зэрэг энэ гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг 27 байгууллага хамтарч өчигдөр анхдугаар зөвлөлгөөнөө хийв. Энэ үеэр гишүүн байгууллагууд хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн байдал, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар саналаа хэлж, хийж буй ажлаа танилцуулсан. Мөн ихэнх гишүүн байгууллагуудын төлөөлөгч бидний ажил нягт уялдаатай, хэн юу хийсэн тухай мэдээлэл солилцох хэрэгтэй гэж байв.

Энэ үеэр Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын дарга Ж.Жаргалсайхан “Хүн худалдаалах  гэмт хэрэг­тэй тэмцэхэд санхүүжилт хэрэгтэй. Тиймээс 2009 оны улсын төсөвт энэ талаар тусгуулах болно” гэлээ.

Дээрх зөвлөлгөөнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас улирал бүр зохиох аж. Энэ удаагийн үндэсний зөвлөлгөөнөөр 2005 онд батлагдсан “Хүн худалдаалах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг  эрчимжүүлж, хүний наймаатай тэмцэхэд юу анхаарах хэрэгтэй талаар нэмэлт төлөвлөгөөг гаргана.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.