Улстөрч эмэгтэйчүүд “Улаанбаатарын тунхаг” гаргажээ

2008/09/25
Share |
Улстөрч эмэгтэйчүүд “Улаанбаатарын тунхаг” гаргажээ

Д.Оюунхоролын хэлснээр, Азийн эмэгтэй улстөрчид НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгасан жендэ­рийн тэгш байдал, эхийн эндэгдэл, эрүүл мэндийн хөтөл­бөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар голчлон ярилцаж, санал солилцжээ. Эд­гээр хөтөлбөрийг амжилттай хэрэг­жүүлэхэд хүний нөөц, төсвийн сан­хүүжилтийн асуудал хурцаар тавигдаж буй талаар Азийн олон орны парламент, Засгийн газрын ги­шүүн эмэгтэйчүүд санал нэгдэж, Улаанбаатарын тунхаг гаргасан байна. Улстөрч эмэгтэйчүүд бие биеэ­сээ маш их зүйл сурлаа хэмээн ноён Пинит Куллаванижая тэм­дэглэв.

Хурлын үеэр ярилцсан зүйлээ эх орондоо очоод ажил хэрэг болгохыг тэрбээр бүсгүйчүүдэд за­хи­сан гэсэн. Эхийн эндэгдэлтэй тэмцэх Мянганы хөгжлийн зорилтын хөтөлбөр хэрэг­жихэд ихээхэн бэрх­шээлтэй байдаг аж. Тийм учраас улс бүр тусгай хөтөлбөр гаргаж, түүнийхээ үр дүнг тайлбарладаг байх хэрэгтэй гэж Азийн парламентчдын Хүн амын хөгжлийн асуудлаарх фо­румын ерөнхий нарийн бичгийн дарга эрхэм онцолж байв. Хатагтай Д.Коминигийн хэлснээр Монгол Улсад Мянганы хөгж­лийн зорилтын хэрэгжилт 60 гаруй хувийн хэрэгжилттэй байгаа юм билээ.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.