Францад хууль бусаар амьдарч байсан иргэд нэгийгээ хөнөөв

2008/09/25
Share |
Хүмүүс:
Францад хууль бусаар амьдарч байсан иргэд нэгийгээ хөнөөв

Сүүлийн үед гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн талаарх таагүй мэдээлэл ар араасаа цувран гарах болсон. Өнгөр­сөн наймдугаар сард Герман улсад  сурч байсан хоёр монгол залуу бие биеэ хут­галсан талаар хэвлэлүүд шуугиж байсан. Гэтэл Франц улсад дахин ийм хэрэг гар­чээ. Энэ талаар Гадаад хэр­гийн яамны хэвлэл, мэ­дээл­лийн мэргэжилтэн Ч.Батбилэ­гээс тодрууллаа.Франц улсад монгол залуус нэгийгээ хөнөөсөн гэсэн?
-Францад амьдарч бай­сан нөхөр нь амиа алдсан талаар иргэн Э өнгөрсөн долоо хоногт бидэнд мэдээл­сэн. Үүний  дагуу Францын Элчин сайдын яамтай холбог­дон энэ талаар тодруулсан юм. Гэтэл тус улсад амьдарч байсан хоёр монгол залуу нэгийгээ хутгалан амь насыг нь хөнөөсөн байжээ. Уг хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр гарсан байна. Тэдний Францад амьдрах визийн хугацаа нь дуусаад харласан байжээ.

-Хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрсөн юм бай­на. Яагаад Францаас ма­найд мэдээлэл өгөөгүй юм бэ?    
-Хохирогч  хууль бусаар амьдарч байсны дээр жо­лооны үнэмлэхээ орос иргэн хэмээн авчээ. Тиймээс ар гэрийнхнийг нь ОХУ-аас хай­гаад олохгүй байсан гэж мэ­дээл­сэн. Манай яамны зүгээс талийгаачийн шарилыг эх оронд нь авчрахаар ажиллаж байна. Таалийгаачийн хүүг Франц руу явуулах гэсэн боловч чадаагүй. Талийгаач хараар амьдарч байсан учир хүүд нь виз гаргаагүй. Харин эхнэрийнх нь дүүг авч явсан. Нөгөө монгол залуугийн та­лаарх мэдээлэл одоогоор ирээгүй байна.     

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.