Т.Хулан: Цоомоо нэрэндээ дасчихаад байх шиг байна аа

2008/09/25
Share |
Хүмүүс: Т Хулан | 
Т.Хулан: Цоомоо нэрэндээ дасчихаад байх шиг байна аа

-Таныг "Сарны нулимс хэмээх телевизийн олон ангит киногоор тань vзэгчид андахгvй. Энэ кинонд тоглох урилгыг хэзээ авч байсан бэ?
-"Сарны нулимс" телевизийн кино бараг хоёр ч удаа дэлгэцээр гарчихлаа. Єнгєрсєн жилийн 12 дугаар сард Монгол телевизээс программын хэлтсийн дарга Байгаль эгч "Телевизийн олон ангит "Сарны нулимс" гэдэг кино хийх гэж байгаа юм" гээд санал тавьсан. Тэгээд би зохиол болон єєрийн дvртэйгээ танилцахад надад их таалагдсан. Тэгээд л энэ кинонд тоглохоор болсон. Vvнээс гадна хамт тоглосон уран бvтээлчдээ эчнээ таньдаг байсан болохоор хамтраад уран бvтээл хийхэд сайхан байсан. Бvгдээрэаэ л зааж зєвлєж, аав, ээж шиг минь байсан.

-Жvжигчний мэргэжил бас амаргvй шvv дээ. Тэгэхээр яг энэ киноны vед хvнд хэцvv зvйл хэр тохиолдож байсан бэ?
-"Сарны нулимс"-ын Цоомоогийн дvр бол миний дєрєв дэх киноны дvр л дээ. Харин олон ангит киноны хоёр дахь кино юм. Би чинь залуу хvн, дээр нь хvvхдийн ээж болоогvй байгаа болохоор хvvхдээ алдсан эх хvний сэтгэлийг гаргах хэсгvvд их хэцvv байсан. Хvvхдээ хvнд єргvvлсэн эх ямар байдаг вэ, эх, vрийн сэтгэлийн холбоо гээд энэ бvгдийг гаргах хvнд байсан. Тиймээс энэ талаар их судалж байж тэр дvрийг бvтээсэн.

-Цоомоо бvсгvй нэлээд олон удаа уйлдаг шvv. Тийм ээ?
-Тийм. Яг тэр vеийн зураг авалтуудад нэлээд бэлтгэж байгаад ордог. Яагаад гэхээр зvв зvгээр байж байгаад уйлна гэж байхгvй болохоор киноны зохиолоо єєрийн амьдралд тохиолдож байгаагаар тєсєєлж бэлтгэдэг байсан.

-Дєрвєн кинонд тоглосон гэсэн. Анх кино урлагт хэрхэн хєл тавьж байсан бэ. Мэдээж анхны бvхэн л мартагдашгvй гэдэг?
-Би СУИС-ийг тєгсєєд жилийн дараа 2005 онд "Чиний эзгvйд" гэдэг бас л залуусын хайр сэтгэлийг харуулсан кинонд тоглосон. Энэ кинонд миний найз залуу Солонгос яваад эргэж ирэхдээ хараагvй болоод ирж байгаа тухай єгvvлдэг. Одоогоос гурван жилийн ємнє манай залуус Солонгос руу хар ажил хийхээр жинхэнэ явдаг байсан vе шvv дээ. Бас цаг vеэ олсон кино байсан.

-Таны Хулан хэмээх нэрийг vзэгчид тэр бvр мэдэхгvй хэрнээ Цоомоо гэхээр андахгvй юм билээ?
-Би ч гэсэн Цоомоо гэдэг нэрэндээ бараг дасчихсан юм шиг. Яагаад гэхээр хvмvvс намайг "Сарны нулимс"-ын Цоомоо гэдэг нэрээр их дууддаг юм. Гудамжинд явж байхад Цоомоо гээд дуудахаар єєрийн эрхгvй эргээд харчихдаг юм. Гэхдээ дvрийнхээ нэрээр дуудуулах надад сайхан санагддаг. Бахархмаар ч юм шиг баярлаад байдаг юм.

-Бас дуучдын клипт тоглоод амжсан сурагтай?
-Тэгсэн. Би хамгийн анх "Найзууд миний бооцоо" жvжгийн дууны клипт тоглож байсан. Энэ бол "Take off хамтлагийн "Мартахгvй" гэдэг дуу л даа.

-Ингэхэд "Шавийн эрдэм багшаас эхтэй" гэдэг vг байдаг. Тэгэхээр ямар багшийн шавь вэ?
-Би СУИС-д оюутан байхдаа Доктор профессор С.Сугар багшийн шавь байлаа. Манай анги даасан багш байсан болохоор бvхий л зєвлєгєєг харамгvй хайрлана. Мєн МУГЖ Чаминчулуун, Уртнасан, Гантємєр гээд олон багш байгаа. Vvнээс гадна СУИС-ийг тєгсєєд "Х-ТVЦ" хамтлагт жvжигчнээр хоёр жил ажилласан. Энэ хугацаанд тус хамтлагийн бvхий л жvжигчид багш шиг минь байсан. Харин дараа нь Улсын драмын эрдмийн теарт єнгєрсєн жилээс ажиллаж эхэлсэн. Тиймээс энэ ариун сvмтэй амьдралаа холбосон аав, ээж шиг минь бvх хvмvvс жvжиглэх урлагийн талаар бvхий л мэдлэгийг олгож байна. Тэгэхээр их олон багштай хvн дээ.

-Таныг хошин урлагт тоглож байсан гэж сонсоогvй юм байна. Хошин урлаг, драм хоёр жvжигчдээс бvтдэгээрээ адил ч гэлээ жvжиглэх урлагийн хоёр єєр салбар биз дээ?
-Би хэдийгээр залуу хvн боловч хошин урлаг, драм, кино урлаг гэсэн гурван салбарт ажиллаад vзчихлээ. Нэг vгээр би залуу хvн болохоор энэ бvхэн миний сургууль болж байгаа юм. Манай Гантємєр багш бидэнд хэлэхдээ "Жvжигчид насан туршдаа суралцдаг" гэж хэлдэг байсан. Тиймээс би ямар ч хамт олонд орсон тэр миний сургууль болж, би тэр сургуулийг тєгслєє гэж єєрийгєє ойлгодог. Хошин урлагт байхдаа жvжигчин хvнд байх ёстой чадваруудаас суралцсан гэсэн vг юм. Хошин урлагийнхан хvний сэтгэлд байгаа тэр торгон утсыг хєндєж инээлгэдэг болохоор бас хэцvv салбар. Театрт шууд vзэгчидтэйгээ холбогддог бол кино дэлгэцээр л уулздаг болохоор бvгд хоорондоо ялгаатай.

-Ингэхэд єєрєєсєє бага юм уу, ахмад настай хvний дvрд тоглож байсан уу?
-Vгvй юм байна. Гэхдээ X-ТVЦ" хамтлагт байхдаа "Хориотой жvжиг"-т Гэрэл гээд 15 настай охины дvрт тоглож байсан.

-Манай уран бvтээлчид дуулдаг бол жvжиглэдэг, бvжиглэдэг бол дуулах жишээтэй авьяасаа дандаа хосоор нь нээдэг болоод байгаа шvv дээ. Таны хувьд?
-Би бага байхдаа Монголын хvvхдийн ордонд дуулаачийн ангид сурдаг байсан. Дуулах дуртай. Тиймдээ ч хамтлаг байгуулж дууны тэмцээн уралдаанд ордог байсан. Ер нь бол жvжигчин хvн тал бvрийн авьяас чадвартай байх хэрэгтэй гэдэг юм.

-Харин одоо жvжигчин болсноосоо хойш дуулж байна уу?
-Манай драмынхан дєрєвдvгээр сарын нэгний инээдмийн баяраар "Гол дvрийн амрагууд" нэртэй жvжиг тавьсан. Харин дууг нь єєрсдєє дуулсан шvv дээ.

-Урлагийн ертєнцєд хєл тавина гэдэг тухайн мэргэжилтнvvдийг бэлтгэдэг сургуульд орохоос эхтэй байх?
-Би 2000 онд СУИС-д орж байсан. Гэхдээ би бага байхдаа тєгєлдєр хуураар хичээллэдэг байсан болохоор Хєгжим бvжгийн сургуульд орох гэж байснаа болиод СУИС-д орсон. Тэр vед жvжигчний ангид шалгуулах гэж байгаа хvvхдvvдийг 15 хоногийн сургалтад хамруулаад дараа нь шалгалт авдаг байсан. Энэ бэлтгэл сургалт надад vр нєлєєгєє єгсєн. Тэр vед л жvжигчин хvний тухай анхан шатны ойлголттой болж байсан.

-Таныг найз залуутай болов уу. Эсвэл "Сарны нулимс"-ын Батукагийн найз юм болов уу гэж бодох хvн олон байдаг. Та найз залуутай юу?
-Би найз залуутай.

-Ингэхэд єєртєє болон найз залуудаа чєлєєт цаг гаргаж чадаж байна уу?
-Ихэнхдээ чаддаггvй. Уран бvтээлч хvн яахын аргагvй мэргэжлээ нэгдvгээрт, гэр бvлээ хоёрдугаарт тавьдаг гэдэг vнэн юм. Манай гэрийнхэн энэ талаар байнга л хэлдэг юм.

-"Сарны нулимс" кино амьдрал биш. Гэтэл зарим нэгэн нь Тэмка та хоёрыг "сайхан хосууд" гэж бодоод байх шиг байдаг?
-Тийм юм билээ. Сая манай драмын уран бvтээлчид хоёр хоног Дундговь аймагт аялан тоглолтоо хийсэн. Тэр vед vзэгчидтэйгээ уулзаж, чєлєєтэй ярилцлага хийж байтал хvvхдvvд "Батука та хоёр амьдрал дээрээ хэр сайн найз вэ, Та хоёр vерхдэг vv" гэж их асууж байсан. Vзэгчид яг тэр киноных нь дvрээр сэтгэлдээ буулгаад авчихсан болохоор тэр сайхан хайраар нь хvлээж аваад байх шиг байна лээ. Бид чинь нэг кинонд тоглосон уран бvтээлчид.

-Єнєєдєр танд чєлєєт цаг гарав уу. Ер нь зав гарвал юу хийдэг вэ?
-Зав л гарвал кино vздэг. Олон дэлхийн сонгодог кино vзэхээс гадна интернэт ухаж, театрын урлагийг их сонирхдог юм.

-Дараагийн киноны урилгаа авсан уу. Ямар уран бvтээл хийх гэж байна?
-Саяхан "Тэнгис" кино театрынхан "Зєрлєг" нэртэй кинонд тоглох санал тавьсан. Энэ киноны vйл явдал Сэлэнгийн Зvvнхараад болно л доо. Миний дvр бол Гэрэл гээд охины дvv байгаа.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.