Хүмүүс: Л Гүндалай | |
Өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Шаравдоржийг томилох санал оруулах үеэр Л.Гүндалай гишүүн нэр дэвшигчид хандан гомдол мэдүүлэв. Тэрээр жижигхэн өрөөнд туслахтайгаа хамт суух нь ажил хэрэг явуулахад даанч тохигүй байгааг онцолж, энэ тал дээр цаашид анхаарахыг Ц.Шаравдоржоос хүслээ. Гэвч шинэхэн дарга түүнд туслахтайгаа нэг өрөөнд суухаас өөр аргагүй гэсэн хариуг өгсөн юм.
Энэ үеэр Ямар ажил амжуулах гээд эрхэм гишүүн туслахаа ад үзээд байгаа юм бол доо хэмээн ёжлох хүмүүс ч бас байлаа. Л.Гүндалайгийн хувьд туслахтайгаа жижигхэн өрөөнд хамт суух нь ажил хэрэг явуулахад их саад болж байгааг ийнхүү онцлож байгаа нь цаанаа нэг учиртай болов уу.
www.factnews.mn