Ж.Батзандан, О.Магнай нар романтизмдаа цэг тавилаа

2008/09/26
Share |
Хүмүүс: Ж Батзандан |  О Магнай | 
Ж.Батзандан, О.Магнай нар романтизмдаа цэг тавилаа

Өчигдөр Иргэний хөдөлгөөний нам албан ёсоор татан буугдаж, тэргүүнүүд нь АН-д элсэж, намын батламжаа гардан авлаа. Ийм шийдвэр гаргах болсныхоо шалтгааныг тус намын дэд дарга О.Магнай `Бид залуу хүмүүс болохоор хэтэрхий романтик зүйл мөрөөдөж явсан байх. Тэгвэл тэр романтизм Ганц худаг-ийн тэр харанхуй хүйтэн өрөөнд сууж байх тэр үед дууссан. Ер нь бид илүү хүчтэй байя гэвэл ардчилсан намыг дэмжих ёстой юм байна гэдгийг ойлгосон` хэмээн тайлбарласан юм. Мөн энэ үеэр намын дарга Ж.Батзандан өөрсдийг нь дэмждэг олон залуус АН-ыг дэмжинэ байх гэж бодож байгаа илэрхийллээ. Хэдийгээр ИХН татан буугдсан Иргэний хөдөлгөөний үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах болно гэдгээ тэд энэ үеэр мэдэгдэв.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.