Ц.Элбэгдорж: Хүн болгоны чихэн дээр ийм үнэтэй цэцэг ургуулж болж байгаа юм уу

2008/09/26
Share |
Ц.Элбэгдорж: Хүн болгоны чихэн дээр ийм үнэтэй цэцэг ургуулж болж байгаа юм уу

Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргыг томилгоог хийж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. Эхний асуудал болох УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Шаравдоржийг томилуулах тухай УИХ-ын даргын санал, түүнийг дэмжсэн байнгын хорооны тогтоолыг танилцуулсны дараа гишүүд нэр дэвшигч болон УИХ-ын даргаас асуулт асууж, хариулт авсан.

Р.Амаржаргал:

-УИХ-аас томилдог албан тушаалтныг Засгийн газар дуудаж аваачаад агентлагийн даргаар томилоод байж болдог юм уу. Хуучин дарга байсан Д.Сандаг-Очирыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон тухай ярьж байна л даа. Ерөнхий сайд шийдвэр гаргахаасаа өмнө энэ талаар тантай зөвлөсөн юм байна уу?

Д.Дэмбэрэл:

-Ерөнхий сайд надтай ярилцсан. Д.Сандаг-Очирыг ЦЕГ-ын даргаар томилох саналтай байгаа тул та орных нь хүнийг УИХ-д оруулахгүй юу гэж. Би түүнд "Татгалзах зүйл байхгүй ээ, УИХ-ын гишүүдтэй ярья" гэсэн юм. Үүнийг зөвшилцсөн гэх үү, зөвшөөрсөн гэх үү. Гэхдээ Р.Амаржаргал гишүүний тавьж байгаа асуудал зөв. УИХ-аас томилдог албан тушаалтан ингээд шууд гараад явчихаж болохгүй.

Б.Бат-Эрдэнэ:

-УИХ-ын даргаас асуух асуулт байна. Та УИХ-ын гишүүд, намын бүлгүүдэд ялгавартай хандаад байгаа юм биш үү? Үг хэлэхээр нэрээ өгсөн гишүүн болгон үгээ хэлэх эрхтэй биз дээ. Өчигдөр жишээ нь та нэгдсэн чуулганыг эхлүүлэх гэж бүтэн цагийн турш МАХН-ын гишүүдийг нэг нэгээр нь дуудсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намынхан алга, та яагаад энэ тухай ярихгүй байна.

Д.Дэмбэрэл:

-Ялгавартай хандсан зүйл байхгүй ээ. Өчигдөр гишүүдийн ирц хүрэлгүй чуулган хойшилсон. Би намын бүлгүүдийн дарга нарын саналыг сонссон. Чуулган хуралдаагүй, ирцгүй байхад гишүүд нэг бүрийн үгийг сонсоод байх шаардлагагүй. Өнөөдрийн хувьд чуулганд орж ирээгүй гишүүдийг тасалсанд тооцож, протоколд бүртгээд явж байгаа. Тийм учраас ялгавартай хандсан зүйл байхгүй.

Л.Гүндалай:

-Нэр дэвшигчээс асууя. Ц.Шаравдорж гишүүн та УИХ-д 16 жил суусан туршлагатай улстөрч, бас над шиг нэлээн сайн улс төрждөг хүн. Харин одоо Тамгын газрын даргаар томилогдсон тохиолдолд намууд, гишүүдэд ижил тэнцүү хандаж, хууль боловсруулах, санаачлах үйл ажиллагаанд нь эн тэнцүү дэмжлэг үзүүлж чадах уу?

Бас нэг асуух зүйл нь УИХ-ын гишүүдэд өрөө тасалгаа хүрэлцэхгүй байна. Гурван удаа сонгогдсон би л гэхэд туслахтайгаа нэг өрөөнд найман жил суулаа. Ажил явуулахад хүндрэлтэй байна. Гишүүдийн өрөө тасалгааг сайжруулах, туслах, зөвлөхүүдийг нэмэх тал дээр та юу хийх вэ?

-Хуульд тодорхой заачихсан байгаа. УИХ-ын Тамгын газрын дарга намын харьяалалгүй байна, намын харьяалалтай бол энэ албан тушаалд томилогдсон цагаас эхлэн намын гишүүнээсээ татгалзана гэж. Тийм учраас энэ албан тушаалд очсон тохиолдолд 76 гишүүнд бүгдэд адил үйлчилж, хууль санаачлах, боловсруулах ажиллагаанд нь мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх болно. Гишүүдийн ажиллах нөхцлийн тухайд Л.Гүндалай гишүүнтэй санал нэг байна. Төрийн ордны албан өрөөнүүд гишүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь үнэн. Тийм учраас өнгөрсөн УИХ-ын үед яригдаж байсан парламентын ордны ажлыг яаравчлах шаардлага байгаа. Ордон барихад зориулсан бэлгийн мөнгөн дээр шаардлагатай төсвийг нэмж гаргаад парламентын ордонтой болчихвол гишүүдийн ажиллах орчин сайжрах нь тодорхой.

Санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив. Дараа нь намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Хоёр намын бүлгүүдээс оруулж ирсэн саналаар 80 гаруй хуулийн төсөл орж ирсэн ч үүнээс яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн 24 хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж иржээ. Хэлэлцэх асуудлын жагсаалт нь хоёр нам зөвшилцөөд гарын үсгээ зурчихсан баримт учраас гишүүдийн зүгээс маргаан бараг гараагүй. Харин Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж өмнө хэлж байсанчлан "сөрөг хүчнийхээ" үүргийг мартсангүй. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын гишүүд дэмжсэний дараа тэр ганцаараа гар өргөж, үг хэлэх эрх аваад,

-Энэ 24 зүйл дотор Байгалийн ургамлын тухай хууль, согтууруулах ундааны тухай гээд олон л зүйл орсон байна. Гэтэл МАХН-ын сонгуулиар амласан 1,5 сая төгрөг хаана байна аа. Манай тойргийнхон өнөөдөр "МАХН-аас 1,5 сая төгрөгөө авна, сонгуулийн маргааш ирээд регистрийн дугаараа хэлээд аваарай" гэсэн гээд батламжаа бариад хүлээж байна. Гэтэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эх орны хишиг 1,5 сая төгрөгийн тухай юу ч алга. Ингэж хүн бүрийн чихэн дээр ийм үнэтэй цэцэг ургуулж болж байгаа юм уу? МАХН-ын үлгийн гишүүд яагаад энэ 1,5 сая төгрөгөө нэхэхгүй байгаа юм бэ, та нараас сонгогчид чинь нэхэхгүй байна уу. Ийм их үнэтэй хууран мэхлэлт байж болох уу гэх мэтчилэн нэлээд өндөр дуугаар ярьсан. Түүний араас бие даагч З.Алтай залгаж аваад,

-Мах, ноолуурын үнийг барих тухай тогтоолын төслөө болиоч ээ. Хоёр нам нийлээд бүх зүйлээ төлөвлөчихдөг, мань мэтийн бие даагчид падгүй гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Манай тойргийн хүн амын гуравны хоёр нь ноолуурын үнэ байтугай ямаа гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс. Гэтэл энд байгаа гишүүд бүгдээрээ ямаачин болсон юм уу хаашаа юм. Ард түмний бий болгосон татвар, төсвийн мөнгийг ингэж нэг хэсэгт нь татаас болгоод зүгээр өгөхийг би хувьдаа эсэргүүцнэ хэмээн мэдэгдсэн.

Хоёр гишүүний тавьсан саналын талаар хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийн үед эргэж ярихаар болов.

Эх сурвалж: Ньюс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìàðêè â Ñîëü-èëåöêå çàêëàäêè â ×åðåïàíîâå Êóïèòü çàêëàäêè ëèðèêà â Áàéìàêå Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Áîðîâñê-1 Как Ð¿Ð¾Ð»ÑƒÑ‡Ð¸Ñ‚Ñ Œ эфедрин Çàêëàäêè øèøêè â Âàëäàå Êóïèòü òðàìàäîë â Ñðåäíåêîëûìñê Êóïèòü Ìàðêè â Øåëåõîâ Ãåðîèí â Æóêîâñêîì Çàêëàäêè LSD â Ñðåòåíñêå Ãàøèø â Êðàñíîãîðñêå Ìåòîäîí â Ïðîêîïüåâñêå Êóïèòü çàêëàäêè â Áîðîâè÷è Купить марихуаР½Ñƒ в воронежРµ Êóïèòü ñêîðîñòü â ÑåâàñòîïîëüÎñïà ðèâàåòñÿ Êóïèòü çàêëàäêè MDMA â Âåðåùàãèíå ñîëü òàãàíðîã çàêëàäêè Êóïèòü ýêñòàçè â Ñàðàòîâ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КраснозР½Ð°Ð¼ÐµÐ½ÑÐºÐµ Êóïèòü çàêëàäêè øèøêè àê47 â Òîðæêå Êóïèòü Ãàøèø â Âåðåùàãèíî Psilocybe â ßðîâîì Êóïèòü çàêëàäêè ñòàô â Ñåâåðîäâèíñêå Êóïèòü mdma â Çåÿ Бошки в ПодольсРºÐµ Êóïèòü ýêñòàçè â Ñâèðñê Çàêëàäêè áîøêè â Áóä¸ííîâñêå MDMA â Óõòå Çàêëàäêè ãàøèø â Âåðõîÿíñêå Ìàðêè â Òàëèöå Êðèñòàëû â Ìåíçåëèíñêå ÊóïèòüÑïàéñ ðîññûïüâ Æèçäðå Çàêëàäêè àìôåòàìèí â Æåðäåâêå Ñïàéñ â Ñåâñê Êóïèòü Ìàðêè â Ïåòðîçàâîäñê Øèøêè â Êíÿãèíèíî Ñêîðîñòü â ×êàëîâñêå
IP:5.8.47.216  2018-08-15 15:44:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.