О.Хулангоо: Надад нэг хүн ягаан өнгөтэй, богинохон хормойтой даашинз бэлэглэсэн

2008/09/26
Share |
Хүмүүс: О Хулангоо | 
О.Хулангоо: Надад нэг хүн ягаан өнгөтэй, богинохон хормойтой даашинз бэлэглэсэн

“Оддын хэрэглээ” булангийнхаа ээлжит зочноор “Miss Mongolia” наадмын тэргүүн байрын эзэн О.Хулангоог урьж, цөөн асуултад хариулт авлаа.

-Хулангоо, Яг одоо ямар хувцас өмсч явна?

-Өвдгөөр татсан урт түрийтэй, дунд зэргийн өсгийтэй хар лакан гутал өмсч явна. Сүүлийн үед ийм гутал моод болоод байгаа шүү дээ.

-Ямар цүнх барьсан бэ?

-Гуталтайгаа хослуулаад хар лакан цүнх барьсан байгаа. Би голдуу гуталтайгаа хослуулж цүнхнийхээ өнгийг сонгодог.

-Загвар хэр хөөцөлдөг вэ. Зарим охид зохимж гэдгээсээ илүү моод хөөцөлдөх дуртай байдаг шүү дээ?

-Загварыг сонирхдог. Гэхдээ загвар хөөцөлдөхөөсөө илүү өөрт зохьсон хувцас өмсөх дуртай.  Ер нь өсгийтэй гутлаар гоёхыг хүсдэг. Эмэгтэй хүнийг их гоё, сайхан харагдуулахад тусладаг шүү дээ.

-Дэлгүүрээр хэсэх дуртай юу?

-Дуртай. Дэлгүүр хэсэх заримдаа их гоё шүү дээ. Өөртөө таалагдсан гоё гутал их худалдаж авдаг. Би ер нь гутал, цүнхэнд мөнгө харамладаггүй. Эмэгтэй хүн гоё гутал өмсөөд, гоё цүнх үүрээд явах ёстой гэж боддог.

-Пүүз, жинс өмсдөг үү?

-Жинсээр бол гоёдог. Харин пүүзийг нэг их өмсдөггүй. Яахав, хөдөө гадаа явах ч юм уу, бүр нэг чөлөөтэй хувцас өмсмөөр санагдсан үедээ хэт өмсдөг.

-Ямар өнгө чамд таалагддаг бол?

-Хар, цагаан. Ер нь хар, цагаан өнгийг төгс өнгө гэдэг шүү дээ. Ямарч хүнд их гоё зохимжтой байдаг.

-Мэдээж, эмэгтэй хүн болохоороо ээмэг бөгж цуглуулдаг л байлгүй?

-Нэг их ээмэг бөгж цуглуулдаггүй. Гэхдээ гоёлын болон мөнгөн эдлэл, зүүлт чимэглэл  байгаа. Тэр болгон зүгээд гоёод байдаггүй юм. Баяр ёслол, тэмцээн уралдааны үеэр зүүж,  гангарах хэдэн юм бий дээ. Харин бугуйвчийг бол цуглуулдаг даа.  Бугуйвчний цуглуулга ихтэй. Өмссөн хувцастайгаа тохируулаад өмсөхийг хүсдэг. Манай найзууд ямар гоё бугуйвчтай юм бэ гэж хэлдэг л дээ.

-Нүдний шил зүүдэг үү?

-Зүүдэггүй. Зүүе  ч гэж боддоггүй.

-Эмэгтэй хүний хувь гоо сайхан гэдэг ойлголт салшгүй холбоотой байдаг.Ямар фермийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-“Ориплем” болон “Ланком” -ийн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай. Миний арьсанд таардаг юм.

-Машинтай юу?

-Одоогоор машингүй байгаа. Яваандаа машинтай болох байх аа.

-Ямар машин худалдаж авья гэж бодож байна?

-Тэрнийг ёстой хэлж мэдэхгүй байна. Ойрын төлөвлөгөөнд машин тусгагдаагүй болохоор тийм машин худалдаж авна гэж төсөөлсөн, төлөвлөсөн юм алга. Яваандаа л авах санаатай байгаа. Машин гэхээсээ илүү өөрийгөө боловсруулах, мэдлэг оюунаа тэлэх шаардлагатай байна. Машин хэрэгцээ мөн л дөө. Гэхдээ машингүй бол хөлгүй болчихож байгаа юм биш шүү дээ.

-Гоёлын даашинз олонтой юу?

-Тиймээ, эмэгтэй хүн болохоороо даашинз их худалдаж авдаг. Даашинз өмссөн эмэгтэй хүн цаанаа л нэг ихэмсэг, гоё харагддаг шүү дээ.

-Хамгийн үнэтэй даашинз чинь хэдэн төгрөгийнх вэ?

-Саяхан надад нэг хүн даашинз бэлэглэсэн. Тэр даашинз надад маш гоё зохьсон л доо. Мөнгө нь чухал биш тэр хүний бэлэг өгье гэсэн сэтгэлийг үнэлэсэн болохоор хамгийн үнэтэй даашинз маань тэр байх.

-Ямар өнгөтэй юм бэ?

-Чернэлэн ягаан өнгөтэй, богинохон хормойтой даашинз. Хийц нь болоод өнгө нь надад маш их таалагдсан.

-Бэлгэнд ямар юм авахыг хүсдэг вэ?

-Үнэртэй ус.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio çàêëàäêà ñïàéñà Соли ЗакладкР¾Ð¹ В ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ КристалР»Ñ‹ ск нижний новгороР´ Купить методон в Ак-довур
IP:141.101.132.208  2018-01-25 07:42:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.