З.Алтай: ''Муу найз нь их урам хугарлаа'' гэж С.Баярт хэлэх байна

2008/09/26
Share |
Хүмүүс: Зориг Алтай |  Баяр Санж | 
З.Алтай: ''Муу найз нь их урам хугарлаа'' гэж С.Баярт хэлэх байна

УИХ-ын гишүүн З.Алтай­тай ярилцлаа.

-Taны утасны цэнэг дуусч байгаа дохио дууга­раад байна, ажил их байна уу?

-Өө, тийм. Гэр, байр, хүүхдийн сургалтын төлбөр хүссэн хүмүүс үй зайгүй утасдаад. Утасны цэнэг тэ­сэх­гүй байна. Би юугаараа тэдэнд гэр, байр өгч, хүүх­дийн нь төлбөрийг бараг­дуу­лах билээ. Ямар сайндаа өглөө өрөөндөө орж ирэхдээ энэ хаалганы доогуур дугтуй­тай мөнгө хийчихсэн байна уу даа, өнөөх авлига гээчээ өгөх нь үү гэж санах юм (инээв). Өгдөггүй л байхгүй юу. За энэ тоглоом яахав. Ер нь бол УИХ-ын гишүүн тэдэнд гэр байр өгөх албагүй шүү дээ. Би гэр өгнө гэж ч амлаагүй. Хувь хүн бүрийн асуудлыг шийддэг хүн нь би биш.

-Сонгогдсон гишүүн асуудлыг нь шийддэг гэх нийтлэг ойлголт бий. УИХ-ын гишүүний ажиллах клас­сик төлөвшил манайд үгүй байх л даа?
-Би нэг дүүргийн, нэг хү­ний асуудлыг шийднэ, худаг гаргана, сургууль байгуулна гэж амалж УИХ-ын гишүүн болоогүй. Би чадах ч үгүй. Хийдэг хүн нь би биш. Хотын, дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газар нь тэр хүмүүсийн нийгмийн асууд­лыг нь шийдэх ёстой шүү дээ. Тийм том нэгж ажиллаж бай­на. Ажиллана гэж амлаад татвар төлөгчдийн мөнгөөр наяулаа цалинжиж байна. Би гэр, худаг ус шийдээд байх юм бол тэр нутгийн удирдлага юу хийх юм бэ. Депутат нь бүх асуудлыг шийдэх юм бол одоо орон нутгийн сонгууль явуу­лаад яахийн. Шат шатандаа асуудлаа шийдье, ажлаа хийе ээ, найз нараа гэж л хэлэх байна даа.

-"Хоёр сар ажил хий­сэн­гүй. Бодьтой ажил хийх­гүй, хэрэлдээд суудаг байд­лаас залхлаа" гээд л ярих гишүүд байна. Таны хувьд УИХ-ын гишүүн болох ямар санагдаж байна вэ?
-Төр засгийн бүтэц бүрэл­дэхүүнийг л хэлэлцэж шийд­вэрлэлээ. Хоёр намын их дуртай улсууд бялуугаа сай­хан хуваагаад авчихлаа. Одоо хуваах бялуу ч байхгүй болсон. Ажлаа хиймээр л байна, хөгжил дэвшилд хэрэг­тэй хуулийг нь л хийе гэж би хүсч байна.

-Сонгуулийн ерөнхий хороог (СЕХ) Төрийн бай­гуулалтын байнгын хороо­гоор хэлэлцэхэд та "Бялуу­гаа хувааж дуусчихаад одоо яах гээд Баянголын дүнг барихгүй, юугаа хүлээ­гээд байгаа юм бэ" гэж байсан. Өнөөдөр ан­хаар­лын төвд байгаа СЕХ-нд ямар дүн тавьж байна вэ?
-СЕХ-г эхнээс нь бүтэц зохион байгуулалтын хувьд буруу зохион байгуулсан. Улс төрийн хүчнүүд өрсөлдөж, хэлэлцэж дарга нарыг төрүү­лэх, ажлаа хийлгэх гэж зохион байгуулдаг нь ямар хор хө­нөөлтэй юм бэ гэдгийг бид нийтээрээ, гурван сарын турш, урт удаан хуга­цаанд харж байна. Биесээ ямар муухай үгүйсгэдэг, аж­лыг байхгүй болгодог, ард түмнийг юман чинээнд бод­дог­­гүйг амслаа, мэдлээ. Энэ асууд­лыг дахиад шийдвэл нам бусчуудаас сонгож, бо­ловс­ролтой соёлтойг нь оруулж ирээсэй. Энэ монгол­чуудын дунд сайхан хүмүүс зөндөө бий. Ард түмнээ, хү­мүүсийг битгий бас. Ерөөсөө нь нам­чирхдагийг л болих хэрэгтэй. Гор, зовлонг нь ард түмэн амсч байна.

-Дорнод, Баянголын сонгуулийн нөхцөл байдал адил байхад нэгийг нь үл­дээгээд байгаа шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-АН их мундагтаа зөв шаардлага тавиад байгаа юм биш ээ. Хуулиа л барья гэдэг шаардлагатай нь маргах юм алга. Монгол Улсад байгаа хуулийг хэнбугай ч дагах л хэрэгтэй. Түр үнэмлэхээ өгсөн л юм бол 14 хоногийн дотор дүнгээ өргөн барь, маргаан гарсан юм бол энэ 14 хоногтоо багтааж шийдвэрлэ гэсэн хугацаатай хууль бай­на. Энд хуулиа ингэж зөрчиж байвал жирийн иргэд "Болиод өг" гэж л хэлнэ. Яагаад хуу­лиа зөрчөөд байгааг намуу­дын томилгоотой холбож ойлгохоос өөр гарц байхгүй. Б.Баттулга нь МАХН-аа хам­гаалж, Б.Баярсайхан нь АН-аа хамгаалаад л үзээд байгаа биз дээ. Ийм тохиолдолд ганцхан Б.Баттулгыг боор­лоод, дээрэлхээд байх шаард­лагагүй. Б.Баярсайхан энхийн цагаан тагтаа юм уу.

-СЕХ өчигдөр нэлээд удаан хуралдаж, бүрэн бү­рэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан байна?
-Ёстой зөв, би алга таш­маар байна. Огцрохоос өөр арга үлдээгүй, шаанс байхгүй, гарцгүй. Нэр цэвэр дээрээ... нэр цэвэр ч гэж дээ, хайран сайхан эцгийн, өөрийн нэрийг намын даалгавраар баасанд хутгалаа шүү дээ, Энэ Б.Бат­тулга. Хайран хүний нэр төр. Эд нар үнэхээр зайлж, да­раагийн СЕХ ийм алдаа гарга­вал цаазын тавцан дээр байгаа шүү гэсэн цочроо өгөх л шаардлагатай юм шүү дээ.

-Орон нутгийн сонгууль болох гэж байхад УИХ-аас ямар шийд гарах юм бол?
-Яадгийн. Явуулах л хэ­рэг­тэй. Энэ ард түмний дотор тэр ажлыг хийчихээр олон аавын хүү бий. Дахиж СЕХ бүрдүүлэхэд ядаад байх зүйл­гүй. Зүгээр л намчирхалгүй, цэвэр улсууд гаргаад ир. Гаргаад ирье л дээ. Огц­руулахгүй бол орон нутгийн сонгууль чинь УИХ-ын сон­гууль шигээ дампуу юм бол­но. Заваан сонгууль болно. Тэгвэл битгий сонгууль өг гэж би Монголын ард түмэнд хэлнэ. Ийм хэрэггүй СЕХ ажиллах бол "Худлаа шүү, битгий сонгууль өг, саналаа бүү өг" гэж л хэлнэ. СЕХ бүрдүүлэхийн тулд орон нут­гийн сонгуулийг хойшлуулж болно. Хуулийг хүн л гаргасан юм бол хүн өөрчилж бас болно.

-Хоёр намын дуртай улсууд бялуугаа сайхан хуваалаа гэж байгаагаараа та шинэ Засгийг таашаахгүй байгаагаа илэрхийлж бай­на аа даа?
-Харин тийм ээ, энэ шинэ Засгийн байгуулах гэж бялуу өгөх хүнээ чадах байна уу, чадахгүй байна уу, мэргэж­лийн байна уу, мэргэжлийн бус байна уу огт хамаа­руу­лаагүй сонголоо. Зүгээр фракц, бүлэглэл, ашиг со­нирх­лыг нь дараад, чих амар ганц хоёр жил болъё гэсэн байдлаар л Засаг бүрдүүлэх юм. Юу гэсэн үг вэ энэ чинь. Намаа, бүлгээ бодож болно, даргадаа захирагдаж болно. Гэхдээ тэр бүхнээс илүү ард түмний эрх ашиг гэж байдгийг энэ хүмүүс ухамсарлаагүй, хүлээн зөвшөөрөөгүй л бай­гаа юм байна. Ийм байхад хөгжил ирнэ гэж санаж байна уу. Энэ хамтарсан Засаг дотроос цөөн хэдэн хүнээс бусад нь яаж авлига авсан, идсэн уусан нь өчнөөн дэл­гэгдсэн. Хамгийн бузар булай улсууд л гарлаа. Аливаа Засгийн газар гоё хөтөлбөр тавьсан ч биелүүлэх нь үү, үгүй юу гэдгийг ард түмэн багийн гишүүдээр нь дүгнэнэ. Тэр багийг олон нийт хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэдэг л чухал. Хүлээн зөв­шөө­рөөгүй л бол хөтөлбөрийг нь ард түмэн нийтээрээ дэм­жих­гүй. Зөвхөн 15 сайд улс орныг аваад явчихдаггүй юм. Тэр хөтөлбөр гээд байгаа зүйлийг нь ард түмэн дэм­жиж, зөвшөөрч байж хөгжил ирдэг юм.

-Гэхдээ анх хамтарсан Засаг байгуулах санал гара­хад та ямар ч л байсан дэмжсэн хүмүүсийн тоонд л байсан санагдана. Одоо яагаад ингэчихэв?
-Тийм ээ, би тэр санал нь гараад ирэхэд нэг их үгүйс­гээгүй. Бас алга ташаад дэм­жээ ч үгүй. Ялих шалихгүй юмаар биесээ үгүйсгээд ажил явдаггүй байдлаа ингэж халж байгаа юм бол, ажиллаж чадах бол окэй, болж байна гэж би дэмжсэн. Өнгөрсөн 16 жил биестээ саад тавиад л хамаг зүйлээ балласан, үнэн. Тэгээд дэмжээд явж байсан чинь ийм хачин бүтэц гарч ирлээ. Энэ багт үнэхээр хөгийн улсууд орлоо. Би итгэхгүй байна. Улс төр, эдийн засгийн олигархиуд л гарлаа.

-Ийм үр дүн хамтарсан Засаг гэсэн санаачил­га­тай­гаа л цуг, таныг дэмжиж байхад бүрэлдсэн байх гэж та бодохгүй байна уу?
-Би иргэнийхээ хувьд миний урам хугарч байна. Эхлүүлэхдээ, санаачлахдаа Ерөнхий сайд С.Баяр зөв тактик хэрэглэсэн. Зөв хар­сан. Гэхдээ багаа буруу бүр­дүүлсэн. Ерөнхий сайдын асуудалд би орох эрхгүй л дээ. Найзын хувьд, хүний нь хувьд С.Баярыг дэмжих сэн гэж маш их бодож, хичээж, үнэлж байгаа. Гэхдээ сайн найзын хувьд "Муу найз нь их урам хугарлаа" гэж С.Баярт хэлэх байна. Үнэхээр "Миний найз сайн бодоогүй юу" гэмээр байна. Түүнийг арай ч ийм баг бүрдүүлнэ гэж бодоогүй. Ингэж явж болох­гүй. Ганцхан би биш Монголын ард түмэн гомдоод, урам нь хугараад байна аа. Уг нь тэр урам нь хугараад байгаа олны дэмж­лэгийг авахгүй­гээр, тэднийг хөөргөхгүйгээр ажил чинь явахгүй. Би найзы­гаа зоримог, хэнээр ч заал­гах­гүй шийдвэр гаргаж чадах хүн гэж үнэлдэг ч энэ Засгийг бүрдүүлсэнд нь л гайхаад байгаа байхгүй юу. "Миний муу найз яачихав даа" л гэж...

-Долдугаар сарын 1-ний бужигнааны дараахь "25 суваг" телевизийн нэвт­рүүлгийн чиг ханд­лагыг МАХН руу наллаа, З.Алтай бол бие даагч ч МАХН-ын нэг суудал бай­жээ гэж хүмүүс дүгнэсэн. Энэ нь МАХН-ын дарга та хоёрын үерхэл нөхөр­лөл­тэй холбоотой байсан юм болов уу?
-Би өөрөөрөө байх хам­гийн их дуртай. Үүний тулд надад хичээх ч шаардлага байхгүй. Найз бол найз. Үүнийг албан тушаал, эрх мэдэлтэй холбовол найзын харилцаа биш. С.Баяр гэдэг хүний улс төрийн бодлого, шийдвэр надад хамаагүй. Ерөөсөө найз, хамаатан садан гэдэг яриа энэ төрд байх ёсгүй.

-Тэр орой "Отгон­жар­гал Магнай" гэсэн малгай­тай залуугийн яриаг онц байдал зарлан зарлатал олон давтсан. Энэ нь бас таны талаарх нийтийн дүг­нэл­тэд их нөлөөлсөн байх?
-Олон түмэн юу ч гэж үнэлж, дүгнэж болно. Тэдний эрх учраас би санаа зовохгүй байна. Би сонгуульд нэр дэв­шигчээр ороод ажлаа өгсөөн. Манай нөхдүүд, удирдлагууд өөрсдөө ажиллаад явсан. Би нэр дэвшээд телевизийн ажил руу огт ороогүй.

-Тэр залууг сэтгэцийн өвчтэйг илтгэсэн баримт дэлгэгдсэн л дээ. Өөрөөр хэлбэл, зохион байгуу­лалт­тай, захиалгатай ярилцлага байжээ гэсэн дүгнэлт л олон нийтэд үлдсэн?
-Тийм байна лээ. Би нэ­гэнт үйл ажиллагаатай нь хамаагүй болохоор хаанаас материал ирүүлсэн, хэн оруул­сан, яагаад гаргасан, бэлтгэсэн, яасан ийсэн бүх­нийг мэдэхгүй. Тэр явдаг журмаараа л явсан байх. Надад хамаагүй учраас би мэдэхгүй. Миний бодлого байгаагүй. Хэн нэгэн нь надад мөнгө, албан тушаал, эрх мэдэл амлаагүй. Би мэдэхгүй л учраас мэдэхгүй байна.

-Та сая Г.Алтантүрүүтэй утсаар яриад нэг нэвт­рүү­лэг хэрхэн хийх талаар зөвлөж байсан болохоор телевизтэйгээ огт хамаагүй гэж бодохгүй л байна даа?
-Үнэхээр ямар ч хамаа­ралгүй. Долдугаар сарын асуудал, процесс бол хэн ч таамаглаагүй, хэний ч ой ухаанд ороогүй л асуудал шүү дээ. Тиймээс тухайн асууд­лыг ямар хэмжээгээр гаргах, яаж сурвалжлахыг үндсэн­дээ бол "25"-ын сэтгүүлчид л өөрсдөө мэддэг юм. Би тэ­дэнд атаархдаг. Тэдний үзэл бодол дуу хоолойг хаах эрх бидэнд байхгүй. Тийм ёс ч үгүй.

-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал руу эргээд оръё. Энэ Засгийг нэг жи­лийн настай л гэх юм, Ерөн­хий­лөгчийн сонгуулийн дараа будаалгаа хийх Засаг ч гэх юм. Та хэрхэн харж байна вэ?
-Би үзмэрч, мэргэч төлгөч биш. Янз бүрийн таамгийг сэтгүүлчид бид дэвшүүлж л байдаг. Ерөнхий бодлого так­тик нь зөв. Команд л жаахан, жаахнаар баарахгүй их буруу Засаг л гараанаас хөдөлж байна. Гэхдээ намуудын ашиг сонирхол, бүлэглэлүүдтэй их эвтэйхэн гоё торт хийчихсэн учраас хэдэн жил явж мэдэх л юм. Тэр олон эрх ашиг нь эвээд, тулаад байх байлгүй. Яахыг цаг хугацаа л ха­руул­на. Нөгөө талаас нь харахад, МАХН-д ч, АН-д ч ийм хүмүү­сээр Засаг бүрдүүлэх ч гэж дээ гэж зуун грамм уугаад гомдлоо тайлж байгаа хүн олон байна. Би аль ч намд найзтай хүн. Тэгэхээр дот­роо­соо ийм харуусалтай, гомдолтой, гашуудалтай бай­хад Засаг цааш хэр удаан өнхрөхийг ёстой бурхан л мэдэх байх даа (инээв).

-Одоо дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гээд л бялуу хуваалт үргэлжилж таарна?
-Энэ бол их буруу юм шүү дээ. Би С.Баярын хувьд хэлэ­хэд "Баяр мөнхөд Ерөнхий сайдаар ажиллахгүй, мөнхөд намын даргаар сонгогдохгүй". Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн. Энэ хугацаанд хэн байсан нь л том шалгуурын өмнө үл­дэнэ. Гэхдээ саяын сонгол­тын өмнө Баяр Баяраараа байсангүй гэдгийг л би хэлэх гэж байгаа байхгүй юу.

-Та нэгэнт дэмжихгүй байгаа энэ Засгийн аль сайдад хамгийн талар­хал­гүй хандаж байна вэ. 37-той сайд, шантаажны сайд гээд хүмүүсийн үнэлэмж нисч л байна?
-Нэгэнт тэд сайд болчих­сон болохоор нэрийг нь би улалзуулаад байж юүхэв. Гэхдээ хэлбэл Монголд, төрд бурхнаас зарлигдсан хүн юм уу, хэн юм бэ гэмээр хүмүүс олон байна. Монголын сон­гогч, Монголын төр итгэлээ өгөөд өчнөөн сонголоо, энэр­лээ, чаддагийг нь үзэх сайхан боломж олголоо. Тэд юу хий­сэн юм бэ. Хэн нь, юугаар гийгүүлэв. Би зарим сайдад "Нам тань санал тавьж бол­но. Тэгэхдээ та өөрөө "За больё доо" гэж хэлэх хэрэг­тэй байна шүү дээ" гэмээр байна. "За боль доо найз минь, чи боллоо. Явж үз дээ, одоо. Тэтгэвэртээ гарч үз дээ" гээд явуулж байхад үнэхээр ичих­гүй юм аа. "Би болно" гээд дахиад л шунаад, сайдаар суугаад байх юм. Энэ хү­мүү­сийг би ч биш энэ цонхны цаана байгаа Монголын ард түмэн үзэн ядаж байна. Хара­хаас дургүй хүрмээр, огиудас хүргэдэг энэ хүмүүс яагаад төрийн том суудал дээр гараад ирэв ээ. Яагаад гаргав аа гэдэгт л би чин сэтгэ­лээ­сээ эмзэглээд байна. Юманд хэмжээ, эцэс төгсгөл, ичих булчирхай гэж байдаг бол "Болиосой билээ" гэсэн ул­сууд гараад ирсэнд л би дотор муухай оргиж, яана аа гэж бодоод байгаа юм.

-Та найз руугаа, МАХН-ын дарга С.Баяртаа энэ үгээ хэлсэн үү?
-Би уг нь нэгдсэн чуулган дээр хэлье гэж бодсон юм. Даанч амжаагүй. Сонгуульд намайг сэтгэлээрээ дэмжсэн олон сайхан иргэдтэйгээ, нөхөдтэйгээ нэг орой сайхан хоол идье гээд л хоолонд урьсан байсан юм. Тэд намайг хоёр цаг шахам хүлээчихсэн байдаг. Нэгдсэн чуулган нь цагтаа эхэлдэггүй. Хүлээж, хүлээж яваад өгсөн юм л даа. Тэрнээс биш би их хатуухан үг хэлье гээд бэлдсэн байлаа. Хоёрдугаарт, өөрийн чинь олон дахин тодотгож бай­гаачлан С.Баяр миний сайн найз. Энэ утгаараа би түүний ажилд үзэл бодлоо шургуу­лахыг хүсдэггүй. Энэ утгаа­раа тэр зорьсноо хийг, гагц­хүү хариуцлагаа л хүлээх байлгүй дээ, тийм ээ. Хүлээж л таарна шүү дээ.

-Бүрдүүлсэн багт нь сэт­­­гэл ханамжгүй байгаа­гаа та явцын дунд бол хэ­лэх үү?
-Хэлнэ. Найзууд юм чинь. Уулзаж, учирч л таарна.

-Тэр юу гэж хариулах бол. Нэгэнт та эртний найз л юм чинь тэгж хариулж магадгүй гэсэн таамаг бай­гаа байх?
-Мэдэхгүй (инээв). Тэр түс тас хүн. "Найз нь шийд­чих­сэн. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн байхад чи минь ийм юм яриад яахав дээ" гэж хэлэх байх.

-Та "Би дахиж УИХ-д дэвшихгүй" гэж нэг ярилц­ла­гадаа хэлсэн байна лээ?
-(Инээв) Би тэгж хэлсэн. Надад тийм сонирхол алга. Гэхдээ...

-Сонгогчдынхоо дөн­гөж сонголтын нь дараа, дараагийн дөрвөн жилийн гараан дээр тэгж хэлэхээр тэр дөрвөн жилээ яаж ба­рах вэ гэж таны сонгогч­дын урам жинхэнэ хугарч байж мэдэх юм?
-Дөрвөн жил гэдэг бол хүний амьдралаар аваад үзвэл их хугацаа. Энэ хуга­цаанд үнэхээр би юм хийж чадаад, хэлэх үгтэй, хийсэн ажилтай, өөр ихийг хийж чадах боломж байна уу гээд бүх асуултад, дүгнэлтэд цаг хугацаа л хариу өгнө. Би өөрийнхөө хүч бололцоог мэдрээгүй байна. Би шинэ гишүүн, дөнгөж УИХ-д орж ирлээ. Өөрөө өөрийгөө би мэдрээгүй л байна. Би юу ч хийж чадаагүй, үнэхээр таны хэлж байгаагаар бүх юмны гараан дээр суугаа хэр нь 2012 онд би дахиад сонгог­доно, санаа байна гэж хариул­бал утгагүй биз дээ. Миний хүслээр болохгүй, сонгогчдын л хүслээр болно. Сонгогч­додоо би юу ч тайлагнаагүй байна. Тэгэхэд би "Би дахиж УИХ-д дэвшихгүй" гэчихээд араас нь "Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал" гэж хэл­сэн л юм.

-Одоо орон нутгийн сонгуулийг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр олон сайхан залуучууд надад хандаж бай­на. АН-ынх ч, МАХН-ын ч, бие даагчид ч их байна. Тэдний дунд амьдрал ахуй, ажил төрлөө амжуулчихсан, шунал­гүй залуучууд ойрын үед миний утсыг их дуугар­гаж байна л даа. Тэд олигар­хиуд юу ч хийж чадахгүй нь, бид гарах ёстой, нэгдэх ёс­той гэж олноороо саналаа илэрхийлж байна. Энэ муу­хай хэдэн хөгшин партизаныг зайлуулахгүй бол намууд хэзээ ч өөрчлөхгүй. Надад их сайхан, гоё байна. Энэ на­мууд дахь хөгшин, егзөр, хар моднуудыг үгүй хийгээсэй гэж би хүсч байна. Яагаад залуучууд нам руугаа, намын удирдлага руугаа хандахгүй зүгээр нэг бие даагч руу хандаад байгаа юм бэ. Би тэднийг зөв харж байна, хөг­жил авчрах боломж байна гэж итгэл, гэрэл гэгээг харж баярлаж, дэмжиж байна. До­роосоо ингэж гарна гэдэг бол эрүүл, хамгийн сайн үзэгдэл.

эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk AIR новости UNCoin кошелек AKY криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива Cannation криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 EOT Token криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс TOPAZ прогноз на сегодня криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° SNT FlorinCoin сигналы ETH прогноз на 2018 работа в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е Ñ€ÐµÑ€Ð°Ð¹Ñ‚ÐµÑ €Ð¾Ð¼ Rebellious прогноз на сегодня Golos курс Metaverse ETP кошелек FBL криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 vsync прогноз на 2018 год StarCredits курс Titcoin график Natcoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 iq optional OMC сигналы AHT курс PIZZA прогноз на 2018 BTB анализ GNX криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива BCF криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива MONK сигналы криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Olympus Labs Ð¿Ñ€Ð¾Ð´Ð°Ð²Ð°Ñ ‚ÑŒ или Ð¿Ð¾ÐºÑƒÐ¿Ð°Ñ‚Ñ Œ доллар SUR график FunFair график криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° PotCoin Mothership криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс OP новости AIDOC криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° REGA прогноз CFD новости
IP:95.181.176.60  2018-01-30 11:40:55
carabanda Купить Мел ЦивильсРº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Люберцы Прозак в беларусР¸ 24dv biz СтатистР¸ÐºÐ° игрока OnLyFoRyOu КристалР»Ñ‹ как употребР»ÑÑ‚ÑŒ купить ГовнишкР¾ Устюжна Купить закладкР¸ героин в Старой Руссе форум Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ñ… ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смеси купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы Оса Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Назрани купить Ляпка ПриморсРº ЗакладкР¸ спайс россыпь в КиреевсРºÐµ купить Гаштет Воркута Винт приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ Купить Кокаин в ÐœÐ¾Ð½Ñ‡ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ купить IKEA Кунгур купить Говно НоводвиР½ÑÐº купить Номер 1 ПустошкР° купить Второй Жуков купить марихуаР½Ð° НовозыбРºÐ¾Ð² Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в МамоновРµ Скачать Icq 8574045 ÐšÐ°Ñ€ÐºÐ°ÑÐ½Ñ ‹Ðµ бани под ключ | Нижний НовгороР´ | Банька Лирика в Болхове ЗакладкР¸ экстази в Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³Ðµ Экстази в Кеми Купить закладкР¸ гашиш в ЗадонскРµ ЗакладкР¸ в когалымРµ соль ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ соль по закладкР°Ð¼ купить DOMINO Удомля купить Кокаин Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ Ðº ЗакладкР¸ шишки ак47 в ÐŸÑ€Ð¾Ð»ÐµÑ‚Ð°Ñ €ÑÐºÐµ
IP:185.89.100.88  2018-03-07 20:19:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.