Ж.Батзандан: Төр ард иргэдэд учруулсан хохирлоо хариуцах ёстой

2008/09/26
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
Ж.Батзандан: Төр ард иргэдэд учруулсан хохирлоо хариуцах ёстой

Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан Ард­чилсан намд гишүү­нээр элсэх үеэр сэтгүүлчид түүнтэй ярилцаж амжсан юм.-Таны биеийн байдал хэр байна. "Ганц худаг"-т өлсгөлөн зарлах үед нэ­лээн дордсон байсан?
-"Ганц худаг"-аас гарч ирээд сар гаруй хугацаа өн­гөр­лөө. Эмнэлэгт хэвтэж биеэ эмчлүүллээ.

-Мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа явна вэ?
-Мөрдөн байцаалтын ажил­лагаа дуусч байна. Хан­галттай нотлох баримт байх­гүй учраас, Ж.Батзандангийн хийсэн гэмт хэрэг гэж тог­тоог­дохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болно. Шударга ёс ялна.

-АН-ын гишүүний үнэм­лэ­х зүүлээ. Таны сэтгэгд­лийг сонсъё?
-АН-тай нэгдэж байгаа нь Монголд үүсээд байгаа нөх­цөл байдлаас улбаалж ийм нөх­цөл үүссэн гэж ойлгож болно. Ардчилсан барим­жаатай хүч­нүүд нэгдэж нийлж байж хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаа­лах юм байна. Хэрвээ ард­чил­сан хүчнүүд тус тусдаа явах юм бол монгол хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс алга болно гэдгийг долдугаар са­рын 1-ний өд­рийн үйл явдал харуулсан. Ийм учраас өнөө­дөр бид АН-д албан ёсоор гишүүнээр элсч байна.

-Таныг долдугаар са­рын 1-ний өдрийн жаг­саалд бусдыг турхирсан гэж яллагдагчаар татсан хэрэг хэзээ шийдвэр­лэг­дэж дуусах бол?
-Эрүүгийн хуулийн 177.2 зандалчлах зүйл ангиар ял­лаг­дагчаар татсан. Гэм бу­руу­тай үйлдэл нь тогтоог­доогүй уч­раас энэ хэрэг удахгүй хэрэг­сэхгүй болно гэдэгт хуульч хүнийхээ хувьд бүрэн итгэл­тэй байна. Эрүүгийн хуулийн 177.2 зүйл ангийн бүрэлдэхүүн долду­гаар сарын 1-ний өдрийн үйл явдалд тохирохгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хан­галттай нотлох баримтгүй учраас удахгүй энэ хэрэг хэрэгсэхгүй болно.

-О.Магнай та хоёроос гадна БНН-ын дарга Б.Жар­гал­сайханыг холбогдуулан шалгаж байгаа. Та үүнийг хэрхэн үзэж байна вэ?
-БНН-ын дарга Б.Жар­галсайханыг "Ганц худаг"-т бас л хууль эрх зүйн үндэс­лэлгүйгээр, нотлох баримт­гүйгээр хорьж байгаа гэж үзэж байна. Б.Жаргал­сай­ханыг яаралтай суллах нь зүйтэй гэж Иргэний хөдөл­гөөний намаас мэдэгдэл гар­гаж байлаа. Удахгүй суллаг­дана, цагаадна. Долдугаар сарын 1-ний өдөр бол зохион байгуулалттай ямар нэгэн гэмт хэрэг байгаагүй. Иргэ­дийн бухимдлаа илэрхийлсэн эрх чөлөөнийхөө төлөө тэм­цэл байсан юм.

-МАХН, АН хоёр хамтар­сан Засгийн газар бай­гуул­сан. Танай намынхан өнөө­дөр АН-тай нэгдэж байна. Та бүхэн хамтарсан Зас­гийн газрыг дэмжиж байгаа юу. Цаашид өөрсдийнхөө дуу хоолойг хүргэсээр байх уу?
-Иргэний хөдөлгөөний дуу хоолой гудамжинд ч бай, улс төрийн нам дотор байсан ч хаагдахгүй, боогдохгүй гэд­гийг баталгаатай хэлж чадна. Хамтарсан Засгийн газар бол хуулийн хүрээнд байгуулагд­сан гэж бид ойлгож байгаа. Хамтарсан Засгийн газрын шийдвэр, хоёр намын хамтын ажиллагаа бүх талаар хуу­лийн хүрээнд байгаасай гэж хүсч байна. Хамтарна гэдэг хуйвалдана гэсэн үг биш. Харин хамтдаа ажил бүтээнэ, хийж чадаагүйгээ дуусгана гэсэн үг.

-Иргэний хөдөлгөөний нам АН-д нэгдэх болсон гол учир юу вэ?
-Зургадугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын сонгууль, сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлаас үүдэж ард­чилсан баримжаатай Монго­лын бүх улс төрийн хүчин нам нэгдэх ёстой гэд­гийг ойлго­сон. Бид АН-ын удирдлага, нөхдүүдтэй олон удаа уулз­сан. Хэрвээ бид нэгдэж ча­дах­гүй бол Монголд шударга ёс, хүний эрх, чөлөө устаж алга болно. Тий­мээс хүчээ нэгтгэе, хамтдаа ажиллая гэдэг үүднээс элс­лээ. Бүх иргэний хөдөл­гөө­нүүдэд хандаж АН-тай нэгдье гэсэн уриалга гаргаж байна. Манайх нэгдсэнээр иргэн төвтэй нийгмийн бодлого АН-д илүүтэй тусна гэсэн үг. Бидний бодлого нэг байх ёстой.

-Хүч хөдөлмөр гаргаж бий болгосон нам тань байхгүй болчихлоо. Танд харамсалтай байна уу?
-Иргэний хөдөлгөөн дөр­вөн жилийн турш хангалттай үйл ажиллагаа явууллаа. Тэмцлээ. Иргэний хөдөлгөөн цаашид ч байх болно. Иргэний нийгэм бол ардчиллын салш­гүй үнэт зүйл мөн. Үүнийг хэн ч мартах ёсгүй.

-Долдугаар сарын 1-ний өдрийн жагсаал үймээнээр таван хүний амь эрсэдсэн. Үүний ха­риуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
-Жирийн иргэдийн амь нас үрэгдсэнд туйлын их харамсч байна. Онц байдлын тухай хуульд онц байдал зарласан үед хохирсон хо­хирлыг төр хариуцна гэсэн хуулийн заалттай. Төр ард иргэдэд учруулсан хохирлоо хариуцах ёстой. Хариуцлага алдсан эрхээ хэтрүүлсэн албан тушаалтнуудад ха­риуц­лага тооцох ёстой.

-Тодруулбал хариуц­лага хүлээх субьект аль вэ?
-Цагдаа, прокурор хэргийг хянаж байгаа. Мөрдөн бай­цаалт дуусаагүй болохоор энэ талаар тодорхой тайлбар өгөх эрт байна. Ямар ч гэсэн хариуцлага тодорхой байх ёстой. Хариуцлага хүлээх эзэн ч байх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kfhgjx opUfiTlsbeakeiaiym, [url=http://yqtqjzxdzpvj.com/] yqtqjzxdzpvj[/url], [link=http://nzhphecqmjmp.com/ ]nzhphecqmjmp[/link], http://abnxywmprhik.com/
IP:46.161.9.32  2016-11-01 09:18:25
DorothyDor wh0cd737543 acyclovir triamterene eurax amoxicillin 500mg capsule price of levitra lasix prescription
IP:46.161.9.24  2017-01-28 04:23:19
DorothyDor wh0cd737543 how much is cialis
IP:46.161.9.24  2017-03-21 12:02:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.