Тэрбумтан бvсгvйн азгvй дурлал

2008/09/26
Share |
Хүмүүс:
Тэрбумтан бvсгvйн азгvй дурлал

Дэлхийн домогт баячуудын нэг Аристотель Онассис, Жаклин Кеннедитэй хууль ёсоор гэрлэснийхээ дараахан галзууртлаа уурлаж, золтой багтарч vхчихсэнгvй. Учир нь тvvний цорын ганц охин Кристина нь гэрээсээ оргон, эхнэрээсээ салаад удаагvй байсан нэгэн еврей дагаад явчихжээ.

Аристотель Онассис хэзээнээс нааш еврей нарыг итгэлгvй хvмvvс хэмээн vзэж ирсэн төдийгvй тэдэнд дургvй байлаа. Тэгээд ч 18-тай Кристинагийнх нь толгойг эргvvлсэн тэр еврей охиноос нь 30 насаар ах аж. Болкер гэгч 48-тай тэр эр насанд хvрсэн дөрвөн хvvхэдтэй, vл хөдлөх хөрөнгийн жирийн нэг худалдаачин юмсанж. Харин Кристина Онассис “1001 шөнийн” vлгэрт гардаг гvнж шиг л баян тансаг амьдралтай хvн.

Аристотель охиндоо төрсөн өдрөөр нь “Кристина” гэсэн нэртэй аварга том хөлөг онгоц бэлэглэжээ. Хөвж яваа таван давхар гоёмсог ордонг санагдуулах тэр хөлөг онгоц дэлхийн урлагийн сор болсон бvтээлээр дvvрсэн олон өрөө тасалгаатай, гайхамшигтай сайхан номын сантай, хvvхдийн тоглоомын талбай, наран шарлагын тавцантай аж. Кристина хөлөг онгоцноос гадна Парис, Лондон, Буэнос-Айрес зэрэг хэд хэдэн хотод зочид буудал, байшин барилга, эдлэн газартай байлаа. Аристотель Онассис, “Хэрэв нууц гэрлэлтээ цуцлуулахгvй бол дээрх их хөрөнгийг бvгдийг нь хурааж авна” гэж охиндоо хэлжээ. Үvнийг сонссон еврей Жозеф Болкер залуу бvсгvйг тансаг амьдралаас нь салгахыг хvссэнгvй. Тэд есөн сарын дараа салжээ.

ХХ зууны сvvлийн хорь гаруй жил Кристина Онассисийн амьдралын тухай мэдээлэл дэлхийн олон орны сонин хэвлэлийн хуудаснаас салдаггvй байсан гэхэд хилсдэхгvй. Тvvний ганц төрсөн ах нь нисэх онгоцны ослоор нас барж, удалгvй ээж нь өвчний улмаас өөд болжээ. Сvvлд 1975 онд хэмжээлшгvй их хөрөнгөний эзэн Аристотель Онассис ертөнцийн мөнх бусыг vзvvлж, 24-тэй Кристина их далайн дунд хөвөх сэлvvргvй завь шиг ганцаар хоцорчээ.

Онассисийнхний эзэмшил газар, Эгийн тэнгис дэх Скорпиос арал дээр эцгийгээ оршуулсаны дараа Кристина цайллага хийжээ. Кристина цайллаган дээр “Хөлөг онгоц, арал, тэр бумаар тоологдох хөрөнгө бvгд минийх” гэж хэлээд цухиран уйлсан гэдэг. Энэ явдлаас хойш удалгvй Кристина өв залгамжилсан баян vйлдвэрийн эзэнтэй гэрлэсэн боловч жилийн дараа салжээ. Кристина vvндээ гутарч сvйд болсонгvй. Тэгээд ч удалгvй ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны ажилтан, тагнуулч Сергей Каузовтой санамсаргvй танилцсан аж.

Аристотель Онассис охиндоо сайн боловсрол олгосон төдийгvй тvvнийг хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг арвижуулах бизнесийн гvйлгээ ухаанд сургажээ. Кристина хаврын тэр нэгэн өглөө шатахуун зөөх онгоц тээвэрлэх асуудлаар Москва руу ярьжээ. Утасны цаанаас сонсдох англиар чөлөөтэй, цэвэрхэн ярьдаг орос залуугийн дууны өнгө тvvнд таалагдаж орхив. Тэд танилцаж, ажил хэргийн асуудлаар утсаар vе vе ярьдаг болж.

Удалгvй Сергей Парист ирэн Кристинатай уулзлаа. Кристина хэдэн өдөр, долоо хоног, сараар найз нөхдөөсөө зугатаан орос залуутай уулзан янагийн цэнгэл эдлэх болов. Энэ бvхний дvнд Сергей Каузовын орос эхнэр тvvнээс салж охиноо ганцаараа өсгөхөөр шийджээ. Хvvгээ грекийн баяны ганц охин, 26 настай vзэсгэлэнт бvсгvйтэй суухаар шийдэхэд ээж нь татгалзсангvй. Тэд Москвагийн гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ бvртгvvлж, хуримаа хийжээ. Хэдийгээр хосууд Москвад гайгvй амьдралтай байсан ч Кристина оросын бvдvvн борог байдалд дасч чадсангvй. Удалгvй Кристина Европ руу яваад эргэж ирсэнгvй.

Гэхдээ Кристина салахдаа Сергейд шатахуун зөөх хоёр онгоц бэлэглэжээ. Тэд жил дөрвөн сарын дараа хоёр тийш болсон байна. Энэ явдлаас хойш Кристина Онассина Парист нэг хэсэг амьдарчээ. Тэр vед тvvний арван жилийн өмнө танилцсан францын бизнесмен Тьерри Руссель африкаас Парист эргэж ирсэн байлаа. Тьерри Руссель Кристинаг элдэв янзын эм уудагийг нь болиулж, vдэш орой болтол архи дарс хэрэглэн наргиж цэнгэдэгийг нь зогсоожээ. Кристина Онассис ч Тьерри Русселийн vгнээс гарахаа болив. Кристина Онассис сонины сурвалжлагчтай ярилцахдаа, “Эцсийн эцэст миний мөнгөнд шунаж намайг өөрийн болгох гэж эргэлддэг эрчvvдээс залхаж гvйцлээ. Тьерри Русселийн хувьд бол өөр хэрэг” гэж хэлжээ.

Харин Тьерри Руссель хуучин амраг швед хvvхэн Габи Ландхангетэй дахин учирсан явдал Кристинад тvвэг учруулжээ. Энэ vед Кристина тэр хоёр албан ёсоор гэрлэсэн аж. Мөн Кристина хөл хvндтэй болж, Тьерри Русселийн охиныг төрvvлжээ. Тэдний амьдрал салсан хэдий ч Тьерри Руссель охин Афинагаа байнга эргэж тойрдог байлаа. Энэ vед Кристина архинд донтож, хар тамхинд оржээ. Тэр сэтгэлээр их унадаг байв. Гэхдээ нөхрийгөө эргэж ирнэ гэж итгэдэг байсан гэдэг. Тьерри Руссель ч Кристина охин хоёртойгоо хамт амьдрахаар шийджээ. Гэвч бvх зvйл оройтсон байлаа. 1988 оны арваннэгдvгээр сарын 17-ны жихvvн хvйтэн шөнө Аргентины Буэнос-Айресе хотод Кристина Онассиса нас баржээ.

Гучин хэдхэн настай, дэлхийн алдартай баян хvvхнvvдийн нэг, гэнэт нас барсан нь олны анхаарлыг татсан юм. Гэвч шинжээчид тvvнийг гадны ямар нэгэн нөлөөгөөр нас бараагvй болохыг тогтоожээ. Кристина Онассис өөд болох өдрөө Буэнос-Айресед байдаг найзуудтайгаа цуг усан сангийн ойролцоо оройн хоол иджээ. Гэхдээ тэр хоол идэх ямар ч сонирхолгvй, дуу цөөтэй байсан гэдэг. Харин маргааш өглөө нь тэр зочид буудлын өрөөндөө амьсгал хураасан байлаа. Кристинагийн дэргэд нойрны эмний хоосон сав хэвтэж байжээ.

Ер нь Кристина тайвшруулах төрлийн эмийг хоол цай шиг хэрэглэж байсан гэдэг. Охиных нь эцэг Тьерри Руссель болсон явдлыг дуулмагцаа Буэнос-Айресет ирж, шарилыг нь Онассисийнхны гэр бvлийн бунхан байдаг Скорпиос арал руу авч явжээ. Тэр оршуулах ёслолын дараа гурван настай Афина охиноо өөр дээрээ авсан байна. 2000 онд Афина 18 нас хvрч, өвөө, ээж хоёрынхоо vлэмж их хөрөнгийг залгамжлах хууль ёсны эрхээ баталгаажуулсан юм. Афина Онаниссиса 18 нас хvрсэн өдрөө “Би аавдаа баярлаж явдаг. Ээжийнхээ алдааг давтах ёсгvй гэдгээ ойлгож байна” гэж хэлжээ.

эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Купить закладкР¸ LSD в КропоткР¸Ð½Ðµ Купить экстази россия mdma ЗакладкР¸ марки в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐºÐµ амфетамР¸Ð½ песня кавабанР³Ð° депо ЗакладкР¸ бошки в Туапсе Купить МЁД Покров что делать чтоб не показалР¾ гашиш покажет ли тест на марихуаР½ Купить MDMA Суджа текст песни зомб цвета кокаина ЗакладкР¸ спайс в Тейково Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Маркс Купить HOMER Буй Сколько стоит экстази Купить спайс адлер У меня есть игры тотали спайс 1 2 как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ грамм гашиша Ñ…Ñ€Ð°Ð½ÐµÐ½Ð¸Ñ  мефедроР½ ЗакладкР¸ трамадоР» вАрмянсРºÐµ МарихуаР½Ð° купить спб Готовые закладкР¸ 24x7 БалаковР¾ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ск гаш тв Купить IKEA КонаковР¾ Купить Кокос Кашин гашиш с печатью x5 Купить закладкР¸ LSD в Южно-сух
IP:93.179.90.15  2018-04-05 00:28:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.