"Загалмайлсан эцэг" бүх үеийн шилдэг киногоор тодров

2008/09/26
Share |
Хүмүүс:
"Загалмайлсан эцэг" бүх үеийн шилдэг киногоор тодров

Мафийнхны амьдрал, тэмцлийг харуулсан "Загалмайлсан эцэг" кино 10 мянга гаруй кино сонирхогч, кино найруулагч болон шүүмжлэгчдийн санал асуулгаар бүх үеийн шилдэг киногоор тодорчээ. 1972 онд Франсис Форд Копполагийн бүтээсэн, гол дүрд нь Марлон Брандо, Аль Пачино нар тоглосон "Загалмайлсан эцэг" кино Empire сэтгүүлийн шилдэг 500 киноны жагсаалтыг тэргүүлжээ.Уг жагсаалтын шилдэг хорьд "21 дүгээр зуун" кино компанийн "Бэтмэн" киноны хамгийн сүүлийн анги, "Харанхуйн баатар" кино орсон бол "Бөгжний эзэн" гурван ангит киноны гурван анги тус тусдаа байр эзлэн эхний жард багтжээ. Эхний зууд Британиас ердөө хоёр кино оров. "Клокворк Оранж" кино 37 дугаарт орсон бол "Казино Рояль" 56 дугаарт оржээ. "Гарри Поттер ба Азкабаны хоригдол" шилдэг 500 киноны 471 дүгээрт орсон байна. Санал асуулгад нийтдээ 10 мянган кино сонирхогч, Голливудын 150 кино найруулагч, 50 кино шүүмжлэгч оролцсон байна.

Эх сурвалж:Монцамэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.