Эдип хаан театрын тайзнаа

2008/09/26
Share |
Хүмүүс:
Эдип хаан театрын тайзнаа

Монгол хувцастай Эдип хаа
Хvмvvний сэтгэлийг ариусгадаг нь урлаг. Тэр дундаа сонгодог урлагт хvний амьдралын толь болсон гайхамшигт бvтээлvvд олон. Улсын Драмын эрдмийн театр уран бvтээлийн 77 дахь жилийн нээлтээ эртний Грекийн сонгодог жvжгийн оргил болсон Т.Софоклийн "Эдип хаан" эмгэнэлт жvжгээр эхлvvллээ. Театрын жилийн нээлт бvрийн ємнє ямар бvтээлээр нээлт хийхээ сонгон шалгаруулдаг уламжлалаар энэ удаагийн шалгаруулалтад Б.Мєнхдорж, Б.Баатар, Ч.Тvвшин Н.Наранбаатар, Н.Ганхуяг, Б.Хишигзаяа нарын найруулагчид єєрсдийн бvтээлээрээ єрсєлдсєнєєс найруулагч Ч.Тvвшингийн энэхvv жvжиг шалгарчээ. "Эдип хаан" жvжгийг ємнє нь манай тайзнаа 36 жилийн ємнє ЗХУ-ын найруулагч найруулан тавьж байсан тvvхтэй юм. Харин энэ удаа жvжгийн гол дvр болох Эдип хааны дvрийг залуу жvжигчин Ц.Цэрэнболд бvтээжээ.

Мєн "Эдип хаан"-д ардын жvжигчин П.Цэрэндагва, гавьяат жvжигчин Б.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Ш.Мягмарнаран нарын жvжигчид тоглож буй. Жvж-гийн нэгэн онцлог нь нэгэнтээ Монголдоо найруулан тавьж буйн учир vндэснийхээ хувцсыг ємсч, Монгол тєрх, аж амьдрал руугаа ойрхон харуулахыг зорьсон юм билээ. Энэ нь ч магадгvй vзэгчдэд ойлгоход дєхєм байгаа байх. Энэхvv жvжиг нь байгаль, анагаах ухаан, тєрт ёс, гоо зvй, сэтгэл судлал зэргийг агуулсан дэлхийн сонгодог урлагийн cop бvтээл юм.

Эмгэнэлт жvжгийн Холлер
Эртний Грекийн жvжгийн зохиолч Софокл МЭЄ 496 онд чинээлэг газрын эзний гэрт тєржээ. Эцгийнхээ ачаар тєгс сайн боловсрол олж, 468 онд их зохиолч Эсхилийг жvжгийн зохиолын уралдаанд ялснаар залуу Софокл олны танил болжээ. Тэрбээр Афин хотын нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог улс тєрийн зvтгэлтэн, шvлэгч, дуучин, хєгжимчин, бvжигчин байжээ. Цаг vеийнхэн нь тvvнийг "эмгэнэлт жvжгийн Хомер" гэж магтдаг байсан гэдэг. Софокл жар гаруй жил уран бvтээл туурвиж, 123 орчим жvжиг бичсэнээс єнєє vед дєнгєж долоон жvжиг нь мэдэгдэж байгаа юм. Тэр грекийн театрыг баяжуулж, жvжгийн хєгжилд шинэчлэл хийсэн юм. Жvжигт зохиогч єєрєє гол vvрэг гvйцэтгэж байсныг бvр мєсєн болиулж, зохиолч, жvжигчин хоёрын ажлыг бvрэн тусгаарласан нь жvжгийн урлагийн хєгжилд чухал зvйл байв.

Мєн гурав дахь жvжигчин бий болгосноор эмгэнэлт жvжиг дэх найрал дууны vvргийг багасгаж, бодит амьдралыг vйл хєдлєлєєр биечлэн харуулах алхам хийжээ. Софокл грекийн драмд энэхvv гадна талын єєрчлєлтийг хийгээд зогсоогvй, жvжгийн агуулгыг нилээд бодитой болгосон гэдэг. Далдын хvчинд итгэх шашны vзлээс хєндийрvvлж, санамсаргvй, аяндаа vvсэх явдлыг ялах гэсэн хvний эрмэлзлийг гаргах болсон байна. Софоклын уран бvтээлээс Трой хотын дайн, Фивийн тухай домог, Геракл баатрын тухай хууч ярианаас сэдэвлэн бичсэн Эдип хаан Колонд, Филоклет, Электра, Аякс, Трахини эмэгтэйчvvд гэсэн долоон жvжиг vлдсэнээс хоёр эмгэнэлт жvжиг нь дэлхий дахинд ихээхэн алдаршжээ.

Эцгийгэ хєнєєж эхтэйгээ нєхцсєн эмгэнэлт хувь тавилан
Жvжигт Фив хотын хаан мєд тєрєх хvvгийнхээ хойчийн хувь заяаг урьтаж мэдэхээр нэгэн мэргэн тєлєгчид очиж асуухад, "Эцгээ хєнєєж, эхтэйгээ ханилан суух муу заяаны vр тєрнє" гэсэн учир хvvг тєрмєгц хээр хаяна. Гэтэл тэр хvvг нэгэн малчин олоход нь Коринфийн хаан vрчилж аваад Эдип гэж нэр єгчээ. Эдип хvv баатар эр болж нэгэн удаа Фив хот руу явахад замд нь таарсан дээрэлхvv євгєнийг санамсаргvй тохиолдлоор хороон, цааш явтал хамаг амьтныг аюулд унагасан гэгч тэрсvvд амьтан хотын дэргэд бий болсныг мэдээд, тvvнийг дарж ялахад Фив хотынхон Эдипийг хаан ширээнд залж, єєд болсон хааныхаа бэлбэсэн хатантай гэрлvvлжээ.

Vvнээс олон жилийн хойно Эдип бvх vнэнийг мэдэн, уй гашууд дарагдан нvдээ сохлон, эх нь амиа хорлож буйгаар тєгсдєг. Эл зохиолд хvмvvсийн дотоод ертєнцийг учир шалтгааны нарийн дарааллын дагуу чадамгай нээж, хvний амьдрал хувирамтгай, хvн єєрт заяасан хувь тавилангаасаа хаашаа ч зайлж чаддаггvй гэсэн санаа гаргасан бол жvжигтээ бие биедээ харш vзлийг барьсан хvчирхэг хоёр хvний vзэл санааны мєргєлдєєнийг гарамгай гарган тавьжээ. Тиймээс ч энэ жvжгийг судлаачид "эмгэнэлт жvжгийн сонгомол загвар" гэж нэрлэдэг байна.

Эх сурвалж:Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jktoio êàê ñîõðàíÿòü çàêëàäêè â òîð Купить закладкР¸ в КонаковРµ купить Хэш Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ Ðº сорта опиумноР³Ð¾ мака как прет соль купить сальвия Ð´Ð¸Ð²Ð¸Ð½Ð¾Ñ€Ñ ƒÐ¼ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° спайсом: Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия и помощь винт из Ð³Ñ€Ð¸Ð¿Ð¿ÐµÐºÑ Ð° НаркотиРºÐ¸ в Telegram: запрещаР»ÐºÐ¸Ð½Ñ‹ сдурели вконец — Блоги — Эхо Москвы, çàêëàäêè â êðàñíîÿðñêå ñïàéñ можно ли курить шалфей как варить химку из травы купить Первый Шилка купить Марки Печора купить Дурь ПолярныРµ Зори купить Метадон ПиткяраР½Ñ‚Ð° молот24 в обход snow nuts что это çàêëàäêè ãîðîä îäåññà флинт мс в обход блокироР²ÐºÐ¸ klad ch в обход ТрамадоР» в Сатке купить БеладонР½Ñƒ СертолоР²Ð¾ как сделать дома амфетамР¸Ð½ Реагент в Кирсане Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Мценске закладкР¸ скоростР¸ барнаул êóïèòü çàêëàäêè õàðüêîâ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси купить в спб купить марихуаР½Ð° КурчатоР² купить меридиа в самаре купить Амфа ГремячиР½ÑÐº купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ БудённоР²ÑÐº закладкР¸ соль омск купить МДМА розовые Шелехов Как удалить регион в Minecraft
IP:141.101.132.81  2017-12-26 01:50:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.