С.Ганбаатар Засгийн газарт тунирхаад л...

2008/09/27
Share |
Хүмүүс: С Ганбаатар | 
С.Ганбаатар Засгийн газарт тунирхаад л...

ҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар гурван талт уулзалт хойшлогдсонтой холбогдуулан Засгийн газарт гомдож байгаагаа илэрхийлэн, ирэх сарын 7-ны өдөр ажил хаяна хэмээн тунирхлаа.

Юм болгоны түрүүнд гүйдэг байснаасаа ч тэр үү, ид үймээн шуугианы үеэр дүлий дүмбэ байсан тэрээр `ҮЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалаар амаа үдүүллээ` гэсэн хатуухан шүүмжлэлд өртөөд байсан билээ. Тэгвэл С.Ганбаатар амаа үдүүлчихээгүй гэдгээ батлах гэсэн мэт бензиний үнэ тэнгэрт хадсаны дараа `өнгөрсөн борооны хойноос гэнэт цув нөмөрч` гарч ирсэн нь энэ. Тодруулбал, `төрийн албан хаагчдын цалинг даруй 50 хувиар нэмэгдүү`л гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, ирэх сарын 1-нд гурван талын уулзалт хийе гэсэн хариу авсан. Гэвч түүнд уг хариу таалагдахгүй байгаа аж. Ийнхүү чихэр нэхэн уйлагнах хүүхэд шиг аашлах нь балчир хүүхдэд зориулсан жүжиг мэт харагдаж байгааг ч эх сурвалжууд нуухгүй байна. Учир нь тэд хэдхэн хоног хүлээх нь С.Ганбаатарт ямар эрсдэл авчрах гээд байгааг ойлгохгүй байгаа юм.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ìîñêâà Îðåõîâî-Áîðèñîâ
IP:5.62.159.49  2018-08-29 05:05:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.