Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Ц.Мянганбаярын экс гэргий топ модель Д.Пүрэвсүрэн Хар хорин захын боссод гологдон, хоёр дахь амьдралаа зохиож чадахгүйд хүрээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний хайрын эзэн Цэгцбаатарын ар гэрийнхэн ийнхүү хуримыг нь эсэргүүцснээрээ байнга хэл аманд өртөж байдаг топ модель бүсгүйг бага зэрэг засарна байх хэмээн найдлага тавьж байсан аж. Гэтэл ирээдүйн бэр болох бүсгүй нь засрах нь бүү хэл, бүр `Uptown` сэтгүүлийн нүүрэн дээр хагас нүцгэн зургаа тавиулж, ээлжит сенсаациа дэгдээв. Тиймээс ирээдүйн хадмууд нь хүүдээ Чиний тэр бүсгүйг засарна гэж бодож байсан маань том эндүүрэл байж хэмээн үглэж суугаа талаар тэдний ойрын эх сурвалж мэдээллээ.
www.factnews.mn