Ц.Мєнх-Оргилыг Засгийн газарт оруулахгvйн тулд 25-р тойргийн асуудлыг гацаах vvргийг СЕХ-ны дарга Б.Баттулгад єгчээ

2008/09/26
Share |
Ц.Мєнх-Оргилыг Засгийн газарт оруулахгvйн тулд 25-р тойргийн асуудлыг гацаах vvргийг СЕХ-ны дарга Б.Баттулгад єгчээ

УИХ-ын сонгууль будлиантай болсон учраас Монголын парламент хоёр дахь удаагаа бvрэн бvрэлдэхvvнээрээ нээлтээ хийж чадсангvй.

Анхны тохиолдол нь 2004 онд болсон бєгєєд Євєрхангайн 23-р тойргийн маргаанаас болж З.Энхболд бvтэн жилийн дараа УИХ-д суух эрхээ олж авч байсан тvvхтэй. Энэ удаад тун єргєн бvрэлдэхvvнтэйгээр буюу Хэнтийн 10-р тойрог, Дорнодын 7-р тойрог, Нийслэлийн Баянгол дvvргийн 25-р тойргуудад гарсан маргааны улмаас нийт 10 нэр дэвшигч УИХ-ын чуулганы нээлтэд оролцох эрхээ хасуулсан юм. Одоогийн байдлаар Хэнтий Дорнодын асуудал нэг тийш шийдэгдсэн учир гишvvд нь тангарагаа єргєж, УИХ 72 гишvvний бvрэлдэхvvнтэйгээр хуралдаж байна. Харин 25-р тойргийн асуудал нэлээдгvй хэл ам дагуулж сунжирсаар єдийг хvрч, СЕХ-иы дарга Б.Баттулга тус тойргийн асуудлыг шvvх цагдаагийнхан шалгаж байгаа учир тvр vнэмлэхээ авсан гишvvдийн нэрсийг єргєн барих боломжгvй гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн.

Гэвч уг тойргийн асуудлыг шvvх цагдаа шалгаж байгаатай огт холбоогvй болох нь Улсын Ерєнхий прокурорын орлогч, Тєрийн хууль Цаазын шадар зєвлєх Ч.Мєнхбатын АН-ын ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад ирvvлсэн албан бичгээр нотлогдож байгаа аж. Харин СЕХ-ны дарга Ч.Мєнхбатын vйлдсэн албан бичгийг хvлээж аваагvй гэж гvрийсэн учир нэр дэвшигч Ц.Мєнх-Оргил єнєєх бичгийг нь СЕХ-нд єєрийн биеэр хvргэж єгсєн тул єнєє маргаашгvй Баянголын дєрвєн гишvvний нэрийг “ашгvй нэг юм” баталгаажуулах сурагтай. Гэхдээ єчнєєн хугацаанд Б.Баттулгыг шvvх цагдаагаас болоод саатуулагдаад байгаа гэх тайлбар хийсээр байхад энэ чухал бичгээ яагаад єдий хvртэл vйлдэхгvй хав дараад байсан нь сонирхол татах болов. Дээр нь 25-р тойргийн асуудал Дорнодын 7-р тойргийн асуудалтай эгээ адил байтал хоёр єєр нєхцлєєр тайлбарласан нь ямар учиртайгаа СЕХ-ны дарга Б.Баттулга vнэн зєвєєр тайлагнах ялд унаж байна.

Харин зарим нэг эх сурвалжуудын ярьж буйгаар бол тус тойргийн асуудлыг Засгийн газар бvрэлдтэл гацааж байх даалгаврыг СЕХ-ны дарга Б.Баттулга МАХН-аас авсан гэнэ. Учир нь тус тойргийн дvнг Засгийн газар байгуулагдахаас ємнє єргєн барих юм бол Ц.Мєнх-Оргил Хууль зvй дотоод хэргийн сайдын албан тушаалд улиран сонгогдох магадлал єндєр байсан юм байх. Тиймээс ч Ц.Мєнх-Оргилыг тойргийнх нь асуудалтай гацааж, сул гишvvнийх нь орон тоон дээр vлдээх зорилгоор Б.Баттулгыг сандал суудал, ирээдvйтэй чинь ярина хэмээн “шантаажилсаар” гvйцэлдvvлсэн аж. Одоо нэгэнт ажил явдал сайхан болж єнгєрсєн учраас тус тойрогт vvссэн хэргийн учгийг тайлах vvргийг Ч.Мєнхбатад єгсєн гэгдэж байна. Тийм ч учраас Засгийн газрын сайдуудын нэрс нам намаасаа албан ёсоор тодрохтой зэрэгцэн Ерєнхий прокурорын орлогчийн бичиг гарч ирсэн гэнэ. Ямар ч байсан Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж, анхныхаа хуралдааныг хийчихлээ. Одоо орон нутгийн сонгуулийн дуулиан албан ёсоор эхэллээ.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.