Ц.Нямдорж: СЕХ-г хонзон авах хэрэгсэл болгосон нь зэвүү хүргэж байна

2008/09/26
Share |
Хүмүүс: Ц Нямдорж | 
Ц.Нямдорж: СЕХ-г хонзон авах хэрэгсэл болгосон нь зэвүү хүргэж байна

Олон өдрийн турш хэсэг хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байсан СЕХ өчигдөр өглөө 11 цагаас үдийн 14 цаг хүртэл хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэрээ гаргасан билээ. Энэ асуудлаар Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, ярилцлаа.

-Өнөөдөр /өчигдөр/ СЕХ хуралдаад огцрох шийдвэрээ гаргачихлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Би энэ мэдээллийг дөнгөж аваад байна. Шалтгаан нь мэдээж ойлгомжтой. СЕХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, шахалт дарамт үзүүлэхийн зэрэгцээ байхын аргагүй хүнд байдалд АН-ын улстөрчид бүтэн гурван cap байлгалаа шүү дээ. Өчигдөр /уржигдар/ байнгын хорооны хурал болсон гэж дуулдсан. Бүрэн бүрэлдэхүүнээр нь дуудан ирж, тал талаас нь аашилсан юм шив дээ. Хуулиараа бол СЕХ-ны үйл ажиллагаанд ямар ч байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг. Хуулийн заалт ийм байхад бүрэн бүрэлдэхүүнээр нь авч ирж, тал талаас нь бургана гэдэг энэ УИХ өөрөө өөртөө дүгнэлт өгөх цаг болсныг харуулж байгаа баримт мөн. Их хурал өөрөө хуульгүй улстөрийн товчоо шиг аашилж болохгүй. УИХ-ын оролцдог ажил, хянадаг ажил гэж байдаг бол оролцдоггүй ажил гэж бас байдаг. Сонгуулийн холбогдолтой ажлаар өөрсдөө дөнгөж сая нэр дэвшиж, сонгогдсон хүмүүсийн хувьд иймэрхүү байдлаар тал талаас нь бөөрөлхөж болохгүй. Энэ асуудлыг хэлэлцэх үед нь УИХ дээр нухацтай ярилцах байх гэж бодож байна. Би олон ч удаа энэ талаар АН-ын нөхдүүдэд хэлсэн. Дэд дарга Г.Батхүү, бүлгийн даргатай Ч.Сайханбилэгтэйгээ хамт СЕХ-ны даргыг дуудаад загнаж байхад нь хүртэл “Болдоггүй юм аа. УИХ-д нэг намыг төлөөлсөн дэд дарга, бүлгийн дарга нар СЕХ-ны даргыг авч ирэн, телевиз зоож байгаад үүрэг, даалгавар өгч болдоггүй. Наадахь чинь хуультай юм” гэж хэлж л байсан.
-25 дугаар тойргийн асуудлаар өнөөдөр / өчигдөр/ СЕХ хуралдах ёстой байсан. Тэгтэл асуудал иймдээ тулчихлаа. 25 дугаар тойргийн асуудал хэзээ эцсийнхээр шийдэгдэх бол?
-Эд мөрийн баримтанд үзлэг хийх гэдэг байцаан шийтгэх ажиллагааны хэлбзрээр 25 дугаар тойргийн хоёр хэсэгт тооллого явуулсан гэж би дуулсан.Тооллогынхоо дүнг хуулийн байгууллагууд нийтэд зарлаагүй байгаа. Ер нь надад ойлгогдож байгаагаар бол 25 дугаар тойрог дээр засвар хийгдсэн, сонгуулийн дүн буруу гарсан юм билээ. Дүнг буруу гаргасан хэсгийн хорооных нь даргыг юм уу, нарийн бичгийн даргыг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байна гэсэн. Энэ бол ойлголт биш, хуулийн байгууллагаас гарч байгаа эцсийн дүгнэлтийн чиглэл гэж болно. Ерөнхий нөхцөл ийм байхад заавал өргөн мэдүүлэг хийж, СЕХ-г огцортол нь шахаж байгаа явдал нь Монголын улстөрчдийн цадиггүй, увайгүй, ичих булчирхайгүй болсны илрэл гэж хэлж болно. Хэрвээ тэнд будлиан гараагүй бол Эрүүгийн хэрэг үүсгэгдэж, хэн нэгэн хүн шүүхэд шилжих тухай асуудал яригдахгүй байсан. Будлиантай тооллого явагдаж, засвар хийгдсэн учраас тухайн засвар хийж, будлиан тарьсан хүнийг шүүхэд жилжүүлж байна гэсэн үг. Шүүхэд шилжүүлж байна гэдэг нь тоо өөрчлөгдсөний илрэл. Too өөрчлөгдсөн гэдэг нь сонгуулийн эцсийн дүн буруу гарсан гэсэн үг шүү дээ.
-Энэ асуудал зургаан шатны шүүхээр явбал хоёр жилийн дараа эцсийн шийдвэр гарна гэж байсан. Тэгэхээр хоёр жилийн турш баянголчууд төлөөлөлгүй байх юм уу?
-Наадах чинь бол уг нь ухааны л асуудал юм шүү дээ. Тухайлбал би 25 дугаар тойргийн асуудлыг сайд болоогүй байхдаа сонирхон үзэж байсан. Эхний хоёр хүн болох Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин нар дараагийн хоёр хүнээсээ арван мянган саналаар зөрүүтэй байдаг юм билээ. Хоорондоо маргаангүй болохоор ядахдаа энэ хоёр хүний асуудлыг тусад нь хэлэлцээд, өргөн мэдүүлчихэж болдоггүй юм уу гэдэг асуудлыг би холбогдох хүнээс нь асууж байсан. Бас тэр Энхбат гэдэг хүн нь Н.Баяртсайхан, С.Эрдэнэ хоёроос мянган саналын зөрүүтэй юм билээ. Тэгэхээр эхний гурван хүнийг өргөн мэдүүлээд сонгогчдынхоо төлөөллийг УИХ-д оруулж ирэх бололцоо СЕХ-нд байж л байгаа. ЭнЭхүү асуудалд хөдлөхгүй байгаа СЕХ-ны үйлдэлд би дотроо бухимдангүй явдаг хүн. Харахад тодорхой, эцсийн шийдэл нь ойлгомжтой юман дээр зориглоод шийдвэр гаргачихаж болно шүү дээ. Учир нь СЕХ дөрвөн мандаттай тойргийн хагасыг нь барьж үлдэнэ, эсвэл бүтэн барьж үлдэнэ гэсэн хууль байхгүй. Зүгээр л сонгуулийн ерөнхий дүнгээ хдраад хэн нь хэнтэйгээ маргаж вэ, хэнийх нь санал ойролцоо байна гэдгийг ялгаж, салгаад яалт ч үгүй УИХ-д ороод ирэх боломжтой хүмүүсийг өргөн мэдүүлчихэд гэмгүй байсан. Үүн дээр би дотроо харамсаж явдаг. Гэхдээ би ингэж хэлснээрээ СЕХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг биш. Сонгуульд ялагдсан улстөрч, намын дарга нар СЕХ-ны үйл ажиллагаанд хэтэрхий их хутгалдаж, дайрч давшлан эцэстээ хонзон авах хэрэгсэл болгож байгаа нь шулуухан хэлэхэд миний зэвүүг хүргэж байна. Ёстой л нэг гараараа нөгөө гараа бариад бүтэн гурван cap чимээгүй явлаа. Үнэхээр тэсэхийн аргагүй байдалд оруулсан шүү дээ. Өөрсдөө баахан буруу ажиллагаа хийж, сонгуульд ялагдчихаад өнөөдөр .ийм байдалд хүргэж байна. Сонгууль гэдгийн учир начрыг олдоггүй улстөрчид Монголд өнөөдөр зөндөө бий болсон. Сонгууль гэдэг чинь ялах, ялагдахын тухай л асуудал байдаг. Ялагдсан бол “Уучлаарай” гэж хэлээд явах хэрэгҮэй. Харин тэрийг эд ойлгохгүй байна. Ийм улстөрчидтэй чинь юу ярих юм. Би сүүлийн үед заримаас нь “Та нар хууль мэддэггүй байж болно. Ядахдаа чимээгүй байгаач. Хууль мэддэггүйгээрээ битгий бахархаад байгаач” гэж гуйдаг болсон. Одоо бүр бахархал болж хувирлаа шүү дээ. Хууль хийж чаддаггүй, бичиж чадаггүй, мэддэггүйгээрээ бахархаж, түүгээрээ улстөр хийдэг цадиггүй улстөрчид Монголд их болжээ.
-СЕХ-г хууль зөрчиж байна гэж АН-ынхан үзэж байгаа?
-Ямар хууль зөрчсөн юм. Би мэдэхгүй байна.
-Сонгууль дуусснаас хойш 14 хоногийн дотор өргөн барих гэдэг заалтыг зөрчсөн гээд байгаа?
-Хуулийг логикоор нь ойлгох хэрэгтэй байдаг юм. Сонгуулийн маргаан гарвал ингэж, ингэж шийдвэрлэнэ, сонгуулийн хорооноос зарласан маргааныг хуулийн байгууллага шалгана гээд Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг болоод явчихаар цаашаа явах бүх замыг нь хаачихдаг. Тэгэхээр үүнийг өчигдөр гүйж явсан хэн нэгэн Дорж хэлчихдэг зүйл биш. Яалт ч үгүй албан тушаалаа ашиглаад, сонгуулийн дүнг буруу гаргаж, хүний санал луйвардсан бол УИХ тангараг өргүүлээд сууж.байх ёстой юм уу. Тэгж ард түмний сонголтыг доромжилж болохгүй биз дээ. УИХ хууль ёсны зүйл дээр эцсийн шийдвэр гаргадаг болохоос илэрхий луйвардсан баримтан дээр “зүгээр ээ, зүгээр” гээд суух ёсгүй.
-Тэгэхээр та ажлаа аваад дөрөв хонож байна. Энэ хугацаанд ер нь ямар асуудлыг шийдэв. Нийгэмд шуугиан тариад байгаа цагдаагийнхны ар гэр эсэргүүцэл зарласнаас эхлээд танд хийх ажил дүүрэн байгаа байх?
-Одоохондоо ажлыг судлах төвшинд байна. Миний хувьд дэндүү танил ажил учраас судлахад нэг их удаан хугацаа гарахгүй. Хоёрдугаарт Цагдаагийн дарга нэгдэх өдөр солигдсоныг та бүхэн мэдэж байгаа. Хоёр дэд даргыг би сайдын хувиар томилсон. Сандаг-Очир, Дулаанжаргал, Энх-Амгалан гурав ийнхүү Цагдаагийн байгууллагыг цаашдаа удирдах болсон. Харин өчигдөр хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзсан. Ажил хэргийн уг уулзалтаар Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Цагдаагийн байгуулллагын дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн орлогч зэрэг хүмүүстэй уулзаж, энэ системд бий болсон нөхцөл байдлын талаар санал солилцсон. Мөн Цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлт дээр санал явагдаж байгаа. Энэ саналыг боловсруулахтай холбогдуулан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тохиролцсон. шийдвэрээр гурван давхар шүүлтүүрийн систем давж байж батлагддаг. Эцсийн хариуг шүүх, прокуророос хэлнэ. Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх үед одоогийн мөрдөж байгаа хуулиудад ганц, нэг хүндрэлтэй зүйлүүд байхаар бол засаж авъя гэдгээ ярьсан. Цаашдаа хууль хяналтын байгууллагуудын санхүүжилтын асуудлыг сонирхож байна. Ид төсвийг нь боловсруулах талаар яригдаж байгаа учраас энэ асуудлаар санал солилцож, уржигдар Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн байгууллагуудад төсвийн тодотголоор өгөх ёстой нэг тэрбум төгрөг хасагдсан байсныг эргүүлэн нэмж өгүүлэхээр шийдвэрлүүлсэн. Ер нь бол ажил төрлийн зүйлийг цаашдаа нарийвчлаад ярина. Харин 2000 онд ажил хүлээн авч байх үетэй харьцуулахад нэг ялгаа бий. Тэр ялгаа нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг хуулийг тэр дөрвөн жилд өөрчилж дууссан явдал юм. Энэ талаас нь үзвэл энэ төрийн ачаалал харьцангуй гайгүй байгаа. Том ачааллын хувьд сүүлийн үед бий болсон эмх замбараагүй байдлын учир начрыг олж, 2.5 сая ард түмэн төр улсдаа амгалан тайван амьдрах ерөнхий нөхцлийг бүрдүүлэх асуудал юм. Үүн дээр онцгой анхааран ажиллах ёстой гэж бодсон. Албан үүргээ хууль журмын дагуу биелүүлж, тушаал шийдвэрээ гүйцэтгээд явж байгаа төрийн албан хаагчид хохирох тухай асуудал яригдаж эхэлсэн учраас энэ учрыг олох ёстой. Гэхдээ энд бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тэр нь бодит үнэнийг л тогтоох явдал юм. Бас үүрэг гүйцэтгэсэн, хууль номынхоо дагуу ажилласан хүмүүс хуулийн хариуцлагад татагдах тухай асуудал байхгүй гэдэг чиглэлээр учрыг нь голлон олох ёстой. Долдугаар сарын нэгэнд үүрэг гүйцэтгэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн ерөнхий тоо 170 орчимд хүрсэн. Эдгээр хүмүүсийн нарийвчилсан судалгааг гаргаж өг гэдэг чиглэлийг би зохих хүмүүст өгсөн. Шаардлагатай гэж үзвэл нөхөн олговор олгох шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулан хөрөнгө мөнгөний асуудлыг УИХ-аар шийдүүлнэ.
-Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Энэ асуудал цаашдаа хэрхэн шийдэгдэх бол?
-Үүнд би хариулахгүй. Ийм асуудлыг хэрэг мөрдөж байгаа газар гаргадаг, шийдвэрийг прокурор “зүйтэй” гэж үзвэл шүүхэд оруулж, шүүгчийн шийдвэрээр гурван дав-хар шүүлтүүрийн систем давж байж батлагддаг. Эцсийн хариуг шүүх, прокуророос хэлнэ.
-Ямартай ч УИХ гацаанд орсон хэвээр байна. СЕХ үнэхээр orцорчихвол орон нутгийн сонгууль удирдлагагүй болох нь дээ?
-Хэрвээ СЕХ үнэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа өргөн мэдүүлчихвэл яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй. Энэ байдлаараа орон нүтгийн сонгууль удирдлагагүй болох аюул тулгарлаа. СЕХ-ны есөн гишүүний тавыг УИХ, хоёрыг нь Ерөнхийлөгч, хоёрыг нь дээд шүүх санал болгодог. Энэ хороо огцорлоо гэхэд дараагийн хорооны бүрэлдэхүүнийг хэн нь хэзээ ч оруулж ирэх байгаа юм. Түүнийг нь УИХ хэзээ ч батлаа билээ. Ийм зүйлүүд байгаа учраас уг асуудалд суурьтай хандах ёстой. Ер нь бол сонгуульд ялагдсан нөхдүүдийн шааасаар СЕХ-ны хүзүүг тасдаж хаядаг балиар, цадиггүй улстөрөөсөө Монгол гармаар байна. Үеийн үед сонгуульд ялагдсан улсууд гомдолтой байдаг. Үеийн үед СЕХ, түүний дарга руу дайрч байдаг шүү дээ. Одоо байтлаа шахсаар байгаад бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулдаг болох нь. Алтан зарчим бол СЕХ-той сонгуульд ялагдсан намууд маргалддаггүй байх явдал. Нэр дэвшигч нь шүүхийн журмаар заргалдаж, СЕХ хүртэл явдаг нэг жим бий. СЕХ-ны шийдвэр хууль бус гэж үзвэл Цэцэд очих бас нэг зүйл бий.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Россыпь в НовопавР»Ð¾Ð²ÑÐºÐµ Купить Перец КамышлоР² Купить закладкР¸ гашиш в КерчьосР¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚ ся Соли купить в Ð¿ÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐµ СкотобаР·Ð° зазор Экстази на голодныР¹ желудок Купить LSD НовосибР¸Ñ€ÑÐº Купить IKEA Рошаль Стаф в ПетровсРº-забайкÐ
IP:188.68.0.243  2018-03-22 19:56:03
rekoloas Богучар купить Mephedrone (4mmc, мяу) Игарка купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cтимулят
IP:5.188.216.65  2018-07-19 10:28:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.