Хүмүүс: М Мөнхжаргал | |
Фото модель М.Мөнхжаргал `Эрэл`-ийн Эрдэнэбатын хүүгийн хамтаар шоудаж байгаад сэтгүүлчдэд азаартан, монголын нэлээд дээгүүрт ордог сонины эхний нүүрэн дээр заларч байснаас хойш нэлээд хэдэн сар өнгөрчээ. Гэвч хонхны баяраараа огт өөр залуутай үерхэж байгаагаа сургуулийнхандаа гайхуулаад авсан. Учир нь монголын сайхан бүсгүйчүүдтэй ээлжлэн нэр холбогддог залуугаас фото модель бүсгүй татгалзсан байжээ. Тэрээр сүүлийн үед нам гүм амьдралыг эрхэмлэхээр шийдснээ зарлаж байгаа. Тэгвэл энэ ч бас тэр сонголтынх нь нэг хэлбэр гэнэ. Тодруулбал, М.Мөнхжаргал хэн нэгэн мөнгөтэй хүнтэй нэр холбогдохоос сэрэмжилж, тэднээс зайгаа барих болсон байна. Харин `Эрэл`-ийн ирээдүйн өв залгамжлагч залуу фото модель бүсгүйд гологдсондоо шаралхаж, М.Мөнхжаргалыг биеэ тоосон хямсгар бүсгүй гэхчилэн ярьж яваа сурагтай.
www.factnews.mn