Хүмүүс: Н.Алтанхуяг | |
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудалд `Эх орны хишиг` гэгдэх иргэн бүрт өгөх 1 сая 500 мянган төгрөгийн талаар тусгаагүйд ундууцах хүн цөөнгүй байгаа. Ингэс, тэгс гэж байгаад замхаруулах гэж байна гэсэн хардлага ч төрж байгаа нь зүйн хэрэг. Энэхүү амлалтыг биелүүлэхэд түлхэц өгөх гол хүмүүс нь сөрөг хүчнийхэн болох АН-ынхан. Үүнийг тус намын экс дарга ч сүрхий ухаарч байгаа бололтой, байн байн сануулж байгаа нь талархууштай зүйл юм. Гэтэл тус намын шинэхэн дарга Н.Алтанхуяг `Наадах чинь огт тусдаа асуудал. Улсын төсөвт ч хамаарахгүй зүйл` гэсэн хариуг сэтгүүлчдэд өгч байна.
Н.Алтанхуяг даргын дээрх хариулт `Наадах чинь надад огт падгүй` гэсэнтэй адил сонсогдож байгааг ч эх сурвалжууд өөр хоорондоо шивнэлдэж байна. Тэгэхээр уг асуудалд АН-ын дарга хошуу дүрэхгүйгээр шийдсэн юм байх даа гэсэн таамаглал ч үүнтэй зэрэгцэн эх сурвалжуудын дунд нисч явна. Үнэхээр тийм бол ард түмэн `Эх орны хишиг`-ийг горьдолтгүй болж байгаа бололтой.
www.factnews.mn