Л.Банзрагч: Эх орноо дэлхийн тавцанд дуурсгах хүн бүхний мөрөөдөл юм байна

2008/09/26
Share |
Хүмүүс: Лодой Банзрагч | 
Л.Банзрагч: Эх орноо дэлхийн тавцанд дуурсгах хүн бүхний мөрөөдөл юм байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Сонгинохайрхан дүүргийн багш нарын уулзалт боллоо. Тус арга хэмжээнд дуучин Л.Банзрагч, Э.Хишигбаяр Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг нарын залуу уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Бид энэ үеэр дуучин Л.Банзрагчтай уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Амралт сайхан уу? Энэ зуныг хэрхэн өнгөрөөсөн бэ?
-Увс нутагтаа очиж амарсан. Хан-Хөхий уулыг Монгол Улсын Ерөнхий-лөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон. Энэ тахилгад очиж нутгийнхаа зон олонтой сайхан өнгөрөөлөө. Төрсөн газар, уул овоогоороо очиход үнэхээр сайхан эрч, энергитэй болсон шүү. Тэгээд энэ их эрч хүчээрээ уран бүтээлийнхээ ажилд ороод байна.

-Таны сүүлийн үеийн уран бүтээл уншигчдад маань сонин байгаа болов уу?
-Хамгийн сүүлд Түмэндээ өргөх дуу" цомог гаргалаа. Уг цомогт багтсан дуунуудаа клипжүүлэхээр ажиллаж байна. Саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн хөгжим, Л.Давгадоржийн шүлэг "Өлзиймаа" дуундаа клип хийлгэсэн. Удахгүй үзэгчдэд хүрэх байх.

-Таныг аялан тоглолт хийнэ гэж сонслоо. Энэ тухайгаа жаахан тодруулахгүй юу?
-Ирэх есдүгээр сарын 5-28-ны хооронд урлагийн гавьяат зүтгэлтэн "Морины" хэмээх Г.Батбаяр ахтай хамтраад хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхээр ажиллаж байна. Г.Батбаяр ах бид хоёрын хувьд хотод урлагийн тайзан дээр л хамтарч дуулж байснаас хөдөө орон нутгаар явж байгаагүй. Мөн орон нутаг дахь аялан тоглолтынхоо хаалтыг нийслэлдээ хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Бээжингийн олимпод манай тамирчид амжилттай сайхан оролцлоо. Та анхны алтан медалийн авах агшныг үзсэн үү? Сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргасан бэ?
-Үзэлгүй яахав. Ер нь монголоо хэмээн омогшсон зүйл нь олон улсын тэмцээнд оролцсон тамирчдаа дэмжих явдал юм. Олимпийн аварга төрөх тэр мөчид Монгол гэсэн зүрхтэй хүн бүхний хөөрч догдолсон алтан хором байлаа. Сүүлийн хэдэн хормыг найзуудтайгаа тоолж, нэгэн зэрэг хашгиралдаж үзсэн. Сэтгэл хөдлөл маань дээд зэрэгтээ хүрсэн гэж хэлэхэд болно. Би бодохдоо эх орноо дэлийн тавцанд дуурсгах хүн бүхний мөрөөдөл юм байна. Үүнийг биелэхэд үнэхээр омогшдог юм байна гэж бодсон. Монгол хүний сэтгэл эх орон ч үзлийг сэргээж чадсан олимпийн медальтнуудаа баяр хүргэе.

-Та цаашид ардын болон зохиолын дуугаараа уран бүтээлээ хийнэ гэж боддог уу?
-Миний өөрийн эзэмшсэн мэргэжил уртын дуучин. Тийм учраас уртын дууны цомог гаргана гэж төлөвлөсөн. Монголын уртын дуу ямар гайхамшигтай билээ. Хүссэн хүн бүхэн дуулаад байж чаддаггүй. Би тун удахгүй уртын дуу, язгуур урлагт дуртай ард түмэндээ уртын дууны цомгоороо бэлэг барих болно.

эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.