Соко: Хайр дурлалаас нэг хэсэгтээ л хол байна

2008/09/26
Share |
Хүмүүс: Солонго | 
Соко: Хайр дурлалаас нэг хэсэгтээ л хол байна

Монголын рок, поп урлагт зүтгэж яваа цөөн хэдэн эмэгтэй дуучны нэг нь Соко буюу Ж.Солонго юм. Тэрбээр бүжгийн уян налархай, эвсэг хөдөлгөөн цоглог хэмнэлттэй өвөрмөц дуугаараа үзэгч сонсогчдыг хэдийнээ байлдан дагуулж чадсан билээ. Дуучин Сокотой уран бүтээл, амьдралынх нь талаар ярилцсанаа толилуулъя.

-Анхны тань уран бүтээл болох "Харийн залуу" дуу сонсогчдын сэтгэлд хүрч, хит болж чадсан билээ. Энэ дууны төрсөн түүхээс сонирхуулахгүй юу?
-Анхны минь уран бүтээл болох "Харийн залуу" дуу маань 2-3 жилийн өмнө гарсан. Испани бүжгийн цоглог өнгө, аяс, хэмнэлд тохируулж зохиосон дуу л даа. Энэ дууны дундуур үгэлдэг. Хип хоп хамтлагийн дуучин залуугийн зохиосон шүлэг л дээ. Миний уран бүтээлийн гараа "Харийн залуу" дуугаар амжилттай эхэлсэнд баярлаж явдаг. Бурхан намайг харж үзсэн юм болов уу гэж боддог.

-Хүмүүс Соко япон залууд дурлаад түүндээ зориулж, "Харийн залуу" дууг дуулсан гэж ярьдаг. Энэ хэр ор үндэстэй яриа болоо?
-Энэ бол зүгээр л миний уран бүтээл. Япон залуучууд онцгүй ш дээ. Би их үндсэрхэг үзэлтэй хүн шүү. Сая би ярьсан. Испани бүжгийн цоглог ритмд тохируулж дуулсан дуу гэж. Уг нь дууны дундуур испани залууд дурлажээ гэж үгэлдэг. Испани гэдэг үгийг хүмүүс япон гэж андуурсан юм байх л даа.

-Өөрөө найз залуутай юу?
-Надад гадаад битгий хэл монгол найз залуу ч байхгүй. Нэг хэсэг найз залуутай байсан. Одоо түүнээс салаад удаж байна. Би өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулж байгаа. Хайр дурлалаас нэг хэсэгтээ л хол байна. Хийж бүтээсэн зүйл маань бага болохоор ахиад ихийг бүтээх хүсэл мөрөөдөл тэмүүлэл бий. Хүссэн бүхэн санаснаар тийм амархан бүтэхгүй ч гэсэн сэтгэл зүтгэл хоёр байвал мөрөөдөл биелдэг биздээ. Би тийм ч амархан дуучин гэсэн нэрийг хүртээгүй. Дуучин болъё гэж шийдээд, ганц дуу дуулаад ямар ч бэрхшээл саадгүйгээр дуучин болсон юм биш. Энэ бол миний 20 гаруй жилийн мөрөөдөл. Одоо ч энэ мөрөөдөлдөө бүрэн хүрч чадаагүй явна. Хийж бүтээх зүйл их байна.

-Найз залуугүй явсаар байтал гэр бүлийн амьдрал зохиох нас тань оройтох юм биш үү?
-Ер нь би насанд санаа зовдоггүй. Хүн бурханы зурсан зураг төөргөөр наслах ёстой насаа тэртэй тэргүй эдлэнэ. Тийм болохоор гэр бүлийн амьдрал зохиогоогүй байгаа энэ хугацааг ашиглан юм хийж бүтээе гэж боддог. Амьдрал гэдэг заавал эрт хүнтэй суугаад хүүхэдтэй болсноор эхэлдэг юм биш. Гэр бүлийн амьдрал зохиоход бэлтгэх хэрэгтэй. Өөрийнхөө хүсч мөрөөдөж байгаа ажлаа хийж дуусгана. Түүний дараа л гэр бүлийн амьдралаа зохионо доо. Оройтохгүй болов уу гэж бодож явдаг. Ямар ч амьдралын бэлтгэлгүй, эд хийж бүтээх залуу насандаа, өөрөө бараг хүүхдээрээ байж хүүхэд гаргана гэдэг миний санаанд багтахгүй байна. Хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. Ирээдүйн амьдралын баталгаатай болж байж гэр бүлтэй болвол зүгээр юм шиг ээ. Залуу насандаа ирээдүйгээ баталгаажуулж чадвал ямар нэг тулгамдсан асуудал амьдралд гарах нь бага байх болов уу.

-Хайр гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Хайр гэдэг хүнийг хөдөлгөгч хүч, энерги юм болов уу даа. Хүн зүрх сэтгэлээрээ тэжээгдэж амьдардаг шүү дээ. Тийм болохоор хүний амьдралын гоё гэгээлэг, өөдрөг зүйл нь хайр сэтгэлд байдаг. Мөн хязгааргүй ойлголт, маш олон талтай. Тэр дундаас янаг хосуудын хайр дурлал хамгийн хүчтэй нь. Хүнийг бүрэн өөрчлөн, үхэл, амьдралын хооронд дахь зовлон хийгээд жаргалыг мэдрүүлж амсуулдаг агуу гайхамшиг юм. Хайр байхгүй бол амьдрал утгагүй бөгөөд уйтгартай байх болно.

-Нууц амрагуудын харьцаа хайр мөн болов уу?
-Хоёр талтай ойлголт байх. Гэр бүлийн амьдрал, хайртай хүнээсээ уйдаж, бусдын хайранд шунан садарлаж байна гэж буруутган бодож болох юм. Хэн хэнийгээ хайрлахгүй болсон хүмүүсийн хувьд хайраар дутагдаж, хөрсөн сэтгэлээ бүлээцүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл байхыг үгүйсгэх аргагүй. Миний хувьд нууц амраг битгий л байгаасай. Амьдралд минь битгий тохиолдоосой гэж боддог. Бусад хүмүүсийн амьдралд нэгэнт л байгаа зүйлийг би үгүйсгээд өөрчлөн зогсоож чадахгүй шүү дээ.

-Өөрийн тань бага нас хаана өнгөрөв. Бүжигчин байсан гэж сонссон юм байна?
-Бага нас минь Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод өнгөрсөн. Тэнд Орос хүүхдүүдтэй тоглож, найзлан өсч хүмүүжсэндээ баярлаж явдаг. Дуучин болох миний багын мөрөөдөл байлаа. Бүжиг бол яахав. Дуучин хүний эзэмших ёстой чадваруудын нэг юм. Тэр утгаар нь хөдөлгөөний эвслээ сайжруулж, нэмэгдүүлэх үүднээс бүжгийн багшийн мэргэжлийг 2003 онд, дараа нь дуучны мэргэжлийг эзэмшсэн. Одоо энэ хоёр мэргэжлийнхээ үр дүнг харахаар хөдөлмөрлөж явна. Дуугаа амьдруулахын тулд бүжиглэдэг. Миний сонгосон стиль имидж бол "Рор dance" учраас бүжгийн хөдөлгөөнөөр дууныхаа утга санааг илэрхийлж гаргахыг хичээдэг.

-Шинэ уран бүтээл, урын сангийн хувьд хэр олз омогтой байна вэ. Солонгост тоглолт хийх гэж байгаа гэл үү?
-Хоёр жил “Nature Sound” төвийнхөнтэй хамтран ажиллаж байгаа. Анхны цомгоо түрүү жилийн есдүгээр сард "Цагаан морьтой хунтайж", "Stay with me" гэсэн нэртэйгээр гаргасан. Одоо хоёр дахь цомгынхоо ажилд ороод байна.

-Таны мөрөөдөл юу вэ?
-Миний ойрын мөрөөдөл гэвэл шинэ гоё шоу тоглолт хийх. Үүнийг хийж бүтээх гэж бид хамтран зүтгэж байгаа. Магадгүй өөр өнгө аясаар дуулахыг ч үгүйсгэхгүй. Энэ бүх нууцаа тоглолт дээрээ задлах нь сонин байх болов уу. Урьдчилаад мэдчихээр сонин биш биз дээ. Би өөрийгөө нээх, шинэ боломж бололцоог байнга хайдаг. Энэ бүхэнд надтай хамтран ажиллаж байгаа олон хүмүүсийн хичээл зүтгэл бий. Би зөвхөн дуулж бүжиглэдэг. Миний уран бүтээл бол хамтын ажиллагааны үр дүн юм. Ая зохиогч, хөгжмийн найруулагч, хөгжим, дуу, гэрлийн техникч гээд бид багаараа ажиллаж, чанартай бүтээл гаргахын тулд хөдөлмөрлөж байна. ВХ бод хоёрыг Солонгост урьсан. Тэнд очиж тоглолтод оролцохоор болсон.

-Өөр чиглэл урсгалаар дуулж магадгүй гэлээ. Арай ардын болон зохиолын дуу дуулах юм биш биз дээ. Хоёр ч дуугаа өөрөө зохиосон, ахин дуу зохиох уу?
-Арай ч ардын болон зохиолын дуу дуулахгүй л дээ. Гэхдээ би ардын дуунд тэр тусмаа уртын дуунд их дуртай. Аав маань "Учиртай гурван толгой" дуурийн Балганы дүрд дуулдаг байлаа. Мөн уртын дууг сайхан аяладаг. Тийм болохоор уртын дууны шуранхайг бага боловч өөрийн хэмжээндээ сурах юмсан. Хөдөө зэлүүд газар очоод зөвхөн өөртөө зориулж тааваараа нэг сайхан дуулж үзэх юмсан гэж боддог шүү. Миний сэтгэл их хөглөгдөх үе байдаг. Өөрөө шүлгээ бичиж, аяаа зохиож дуу хийнэ. Гэхдээ одоо арай л болоогүй байна. Өөрийгөө боловсруулж хөгжүүлэх шаардлага бий.

эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop êóïèòü çàêëàäêó ãåðîèíà â ñïá НаркотиРºÐ¸ в Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ð¾Ð¼ ЗакладкР¸ кокаин в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»Ñ‘Ð²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ солей спб ЗакладкР¸ MDMA в Асине ЦикломеР´ без рецепта купить Легал рц зазор Героин продам по закладкР°Ð¼ СосновыР¹ бор ñêîðîñòü ïî çàêëàäêàì â ìîñêâå ФеназепР°Ð¼ и Ð°Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин совместР¸Ð¼Ð¾ÑÑ‚ÑŒ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Елабуге АмфетамР¸Ð½ аналог Канабис удобренР¸Ðµ ЗакладкР¸ бошки в Туймазы Спайс в Новый Уренгой НаркотиРºÐ¸ в Белебее ЗакладкР¸ реагент в Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÑ‘Ð²Ñ ÐºÐµ çàêëàäêè ñêîðîñòü âçÿòü ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Злынке MDMA в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-30 Спайс амфетамР¸Ð½ закладкР¸ ЗакладкР¸ реагент в Чадане MDMA в Печоре Купить закладкР¸ спайс россыпь в Инзе Купить БеленькР¸Ð¹ Вятские Поляны MDMA в Кохме êàê êóïèòü ñîëü ïî çàêëàäêå ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Спас-дем
IP:5.188.216.111  2018-01-22 14:50:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.