Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | Батбаяр | |
СТА дуучин Т.Баясгалан УИХ-ын чуулган эхлэснээс хойш орой бүр гишүүн амрагаа саарал ордны гадаа тосдог ажилтай болжээ. `Будаг нь хатаагүй` улс төрч маань хэвлэл мэдээллийнхнээс янаг амрагийн харьцаагаа нууцлан, үгүйсгэсээр байтал залуухан амраг нь ийнхүү тэгэхээс тэгэх гэсэн шиг зөрүүдлэж байгаа нь цаанаа учиртай болов уу. Зарим эх сурвалжууд дуучин бүсгүй амрагийнхаа улс төрийн нэр хүндээс болж, `их санасан газар есөн шөнө хоосон хоцрох`-ыг хүсэхгүй байгаагаас ийнхүү `буруу ишилсэн сүх шиг` аашилж байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм. Юутай ч энэ бүхнээс харахад Т.Баясгалан янаг амрагийн харьцаагаа нууцлах хүсэлгүй байгаа нь тодорхой байна.
www.factnews.mn