“РОККИ”- гийн дурлалын паян

2008/09/27
Share |
Хүмүүс:
“РОККИ”- гийн дурлалын паян

Долоо хоног тутмын “Стар” сонин нэг удаа Сильвестр Сталлонегийн уулзаж учирч явсан 595 хүүхний нэрсийг, фото зурагтай нь хамт  нийтэлжээ. Үүнийг харсан Сталлоне “Ээ, бурхан минь хэдий завандаа  би ийм олон хүүхэнтэй учир ургуулж амжсан юм бол оо” хэмээн дуу алдсан гэдэг. Энд түүнийг гүтгэн дайрсан зүйл байсангүй. Зөвхөн үнэнийг бичжээ. “Рокки”, “Жон Рембо” зэрэг хэзээ ч уйдашгүй дүр бүтээж чадсан энэ хүнийг  бурхан тэнгэр харж үзсэн гэж ярих нь бий.

Сильвестр 1946 оны долдугаар сарын 6-нд  гуталчин Фрэнкийн гэр бүлд төржээ. Эх баригчийн буруугаас болж, түүний хоолойн хөвч гэмтэж, нүүрний нь зүүн тал нь татсан аж. Үүний улмаас Сильвестрийн ээж Жаклин Сталлонегийн  хөхний сүү татарсан гэдэг. Жаклин Сталлоне бөөн үймээн шуугиан дэгдээж,  аюулгүй байдлын албаныханыг дуудаж, эх баригчийг золтой л нөгөө ертөнцөд илгээчихсэнгүй. Бүгд л Жаклин Сталлонег зөвтгөж, түүний хүүг өрөвдөж байлаа.

Цаг хугацаа ч жамаараа өнгөрч, Сильвестр хүү өсч өндийлөө. Гэвч жаалхүү оюуны хөгжлөөр үеийнхнээсээ хоцорч байсан гэдэг. Харин сайн ээжийн ачаар тэрбээр амьдралаас авах ёстой бүх зүйлээ авч чадсан байна.

Ээж нь эмч нарын зөвлөгөөг эсэргүүцэж, хүүгээ жирийн  хүүхэд явдаг сургуульд оруулсан аж. Гэвч Сильвестр хичээлээ гүйцэж чадалгүй  сургуулиасаа хасагджээ. Жаклин  амархан бууж өгсөнгүй. Сильвестрийг  Америкийн хэд хэдэн сургуульд явуулж, бас Швейцарийн коллежид суралцуулсан байна. Олон сургууль дамжсаны эцэст Сильвестр Сталлоне сая  нэг дунд сургууль төгссөн гэрчилгээтэй болжээ. Дараа нь тэрбээр зоогийн газрын хаалгач, амьтны хүрээлэнгийн арслангийн торны цэвэрлэгч зэрэг янз бүрийн ажил хийсэн аж.

Амь зуухын  эрхээр мөрийтэй хөзөр тоглож ч байсан гэдэг.  Нэг удаа түүнд Нью-Йоркийн жижигхэн театрт тасалбар таслах ажил олджээ. Сильвестртэй цуг Саша Чак гэдэг бүсгүй ажилладаг байсан аж. Саша Чак хожигдож ирсэн үзэгчдэд суудлыг нь зааж өгдөг байлаа. Залуус анхны харцаар бие биедээ дурлаж, улмаар гэрлэжээ. Тэд Калифорнид нүүж суурьшин, хоёр хүүхэдтэй болсон аж. Саша Чак нөхрөө алдартай жүжигчин болно гэж итгэж байсан гэдэг. Ийм учраас түүнийг Майами мужийн их сургуулийн драмын ангид суралцахад нь татгалзсангүй. Нөхрөө сургуульд сурч байхад нь Саша Чак зоогийн газар зөөгч хийж байжээ.

Энэ үед Сильвестр Сталлонегийн азын тэнгэр гийж, “Рэнди” хэмээх порно кинонд болхи биерхүү орос эрийн дүрд тоглосон байна. Хэдийгээр энэ кино нь амжилттай болсон ч найруулагч нь цаашдаа хэл яриа муутай залуутай ажиллахыг хүссэнгүй. Гэхдээ Сильвестр Сталлоне бэрхшээлийн өмнө бууж өгсөнгүй. Тэрбээр У.Шекспир, Эдгар По, Лев Толстой нарын бүтээлүүдийг чанга дуудан уншин, түүнийгээ магнитфонд хураан хичээллэж эхлэжээ. Эмч ч түүнд тусласан аж.  Энэ нь түүний хэл ярианы хөгжилд төдийгүй, цаашдаа кино зохиол бичихэд нь нөлөөлсөн гэдэг. 

Майамийн Их сургуулийн оюутан болсоныхоо дараа анхныхаа кино зохиолыг бичжээ. Зохиолынхоо санааг телевизийн нэвтрүүлгээр алдартай боксчин Мохаммед Али, Чак Вепнер нарын тоглолтыг харж сууснаа боксчиний тухай кино зохиол бичихээр шийдсэн гэдэг. Тэрбээр “Универсал” кино студид боксчиний тэмцэл, хайр дурлалын тухай зургаан зохиол бичиж өгсөн хэдий ч амжилт олсонгүй. Сильвестр Сталлоне шантралгүй явсны эцэст “Рокки” хэмээх долоо дахь зохиолоороо кино хийлгэх зөвшөөрөл авчээ. “Универсал” студийн кино продюсер түүнд 35О мянган доллар төлөөд зогсоогүй, киноныхоо гол дүрд тоглуулах санал тавьсан аж.

1976 онд дэлгэцэнд гарсан “Рокки” 225 сая долларын орлого олж, Оскарын шагналыг гурван төрлөөр хүртсэн байна. Үүнээс хойш арваад жилийн дараа “Хорт могой” киноны Жон Рэмбогийн дүрд тоглосон нь Сталлонег дэлхийн хамгийн алдартай жүжигчний эгнээнд оруулсан аж . Хүүхнүүд ч түүний хойноос гүйх болжээ. Эхлээд жүжигчин, дуучин Шертэй учирчээ. Тэдний гурван өдөр үргэлжилсэн янагийн явдлын дараа Шер түүнийг “дүүрсэн бүтэлгүй эр”хэмээн хэлээд орхиж явсан гэдэг.

Гэвч Сильвестр Сталлоне санаагаар унасангүй. Тэр хүүхнүүдтэй “амраглах эрдэмд” дорхноо “даджээ”  Дээрх явдлаас хойш жилийн дараа Сильвестр Сталлонетой учирсан жүжигчин Сибил Шепард “Тэр ямар гайхалтай эр гээч. Ганц шөнийн дотор бид найман удаа “амрагласан” боловч Сильвестр юу ч болоогүй юм шиг ядрахыг мэдэхгүй юм” гэж ярьсан нь Холливудаар нэг таржээ.

Түүний алдар цуу хүүхнүүдийн дунд тарах тусам гэр бүлийн амьдрал нь ганхаж эхлэсэн аж. Сильвестр Сталлонег “хэн ч биш” байхад нь хайрлан дурлаж явсан эхнэр Саша Чак нь түүнийг орхин явжээ. Хоёр хүүгийнх нь нэг кино урлагт хүчээ сорьж, нөгөө нь төрөлхийн бие муутай төрсөн тул нарийн мэргэжил эзэмшиж чадсангүй.

Анхны эхнэр нь орхиж явснаас хойш нэг хэсэг Сильвестр Сталлоне “залуургүй хөлөг онгоц шиг” болсон гэдэг. Энэ салалт түүнд уйтгар гуниг, эмх замбараагүй амьдрал авчирсан аж.Тэр ч байтугай Сильвестрийг хүчингийн хэрэгт холбогдсон гэсэн цуу яриа ч таржээ. Загвар өмсөгч Брижит Нильсон гэдэг хүүхэнтэй суусан боловч энэ гэрлэлт бүтэлгүйтжээ. Жүжигчин залуу “цадаж ханахыu мэддэггүй шунахай сувьдаг” загвар өмсөгчөөс холдохын түүс болж, хүүхэнд 16 сая доллар өгч байж сая нэг “эрх чөлөөгөө” эдлэсэн гэдэг. Үүнээс хойш Сильвестр хоёр ч удаа гэрлэсэн боловч эхнэрүүдийнх нь аль нь ч түүний янаг амрагийн задгай явдлыг тэвчсэнгүй.

Харин Сталлоне жүжигчин хүүхнүүдтэй  орооцолдохоо болихоор шийджээ. Тэрбээр загвар өмсөгч хүүхнүүдийн гэрэл зургийн цомогыг үзэж, түүн дотроос өөртөө таалагдсан нэгнийг нь сонгодог болсон гэдэг. Сталлонегийн туслах нь түүний сонгосон хүүхэн рүү утасдаж, түүнтэй “Рокки” өөрийн биеэр уулзахыг хүсч байгааг хэлдэг аж. Хүүхнүүд ч энэ алдарт эртэй уулзахаасаа татгалздаггүй байжээ. Линда Евангелист,Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл зэрэг олны танил загвар өмсөгчид түүний унтлагын өрөөгөөр “зочлоод” гарсан  удаатай. Сильвестр Сталлонег маш өгөөмөр хүн гэдэг. Тэрбээр уулзсан хүүхнүүддээ дандаа үнэтэй бэлэг авч өгдөг аж.

Австрийн гүнгийн охин  2О настай загвар өмсөгч Андреа Визертай өнгөрүүлсэн анхны шөнийнхөө дараа хоёр сая долларын үнэтэй алтан бөгж бэлэглэж байсан гэдэг. Түүнд Версаче фирмийн З5 мянган ам.долларын үнэтэй даашинз, 5ОО саяын “мерседес” бэлэглэж байжээ.

199О оны хавар Сталлоне  хорь ч хүрээгүй байсан залуухан загвар өмсөгч  Женнифер Флавинтай танилцсан байна. Флавин Сталлонетой танилцаад ганцхан цаг болсны дараа түүний гэрт нь очиж, нэг оройг хамтдаа өнгөрүүлэхийг зөвшөөрчээ. Тэд зургаан жилийн турш янаг амрагийн харилцаатай байж. Гэтэл нэг өдөр Сталлоне гурван нөхрөөс салсан загвар өмсөгч, жүжигчин хүүхэнтэй танилцсан нь түүнийг Женнифер Флавинаас холдоход хүргэсэн байна. Тэгээд шинэ амраг Женис Дикисон нь түүнд хөл хүндтэй болсноо дуулгажээ.

Янаг амрагийн явдлаар нэлээн паянтай Женис Дикисонтой болгоомжтой байхыг Сталлонегийн өмгөөлөгч эвтэйхэн анхааруулсан аж. Тийм болохоор Женис Дикисоныг  төрсний дараа шинэ хүүхдэд нь шинжилгээ хийлгэжээ. Үүний дүнд тэр нь Сталлонегийн хүүхэд биш гэдгийг нотлосон байна. Өөрийг нь хуурч мэхлэсэн мөнөөх хүүхэнд галзууртлаа уурласан Сталлоне мөнөөх хүүхнийг хүүхэдтэй нь хамт хөөж явуулжээ. Тэгээд загвар өмсөгч Женнифер Флавинаас уучлалт гуйж, эхнэр минь болно уу гэж хүсчээ.  Хүүхэн ч түүний хүсэлтийг биелүүлж. Одоо тэр хоёр гурван охинтой аж.

Харин нэг охиных нь зүрх муу тул хагалгаанд орсон байна. Сталлонегоос хорь дүү Женнифер Флавин түүний элдэв явдлыг тэвчиж чаддаг нэгэн. Анх  түүнийг алдарт гаргасан “Универсал” студийн дэд ерөнхийлөгч  Ирвин Уинклер “Слай буюу зальт” гэсэн хоч Сталлонед өгчээ. Түүнийг энэ хочиндоо таарсан зальт амьтан гэж зарим хүүхэн хэлдэг. Гэхдээ Сильвестр Сталлоне хэзээ ч хэн нэгнийг хуурахыг боддоггүй. Харин тэрбээр сонирхол нь буурсан цагт ямар ч хүүхнийг орхидог гэмтэй нэгэн аж.

Эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.