Тачаангуй эрийн дуусашгүй дурлал

2008/09/27
Share |
Хүмүүс: Pitt Brad |  Jolie Angelina | 
Тачаангуй эрийн дуусашгүй дурлал

Түүнийг  эдүгээ амьд сэрүүн байгаа хамгийн тачаангуй эрчүүдийн  нэрсийн жагсаалтад оруулсан аж. Тэр янаг амрагийн паянгаараа алдартай хашир оддыг бодвол харьцангуй залуу. Гэхдээ түүний дурлалын түүх олон хуудастай зузаан роман бичихэд хүрэлцээтэй.

Уильям Брэдли Питт 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд  Америкийн Шоуни хотод төржээ. Эцэг нь ачаа зөөх компанийн менежер, эх нь дунд сургуулийн багш хүн. Тэднийх тун дэг журамтай, маш шүтлэгтэй үлгэр жишээч гэр бүлд тооцогддог айл аж.

Питт дунд сургуулиа төгсөөд Миссурийн Их сургуулийн сэтгүүлчийн ангид орж суралцжээ. Гэвч тэр сургуулиа орхин жүжигчин болохоор шийдэж, Холливудад очоод нэрнийхээ үсгийг богиносгож “Брэд Питт” хэмээн бичих болов. Эхний үед түүнд азын тэнгэр гийсэнгүй. Питт зоогийн газрын хаалганы гадна, тахианы дэгдээхэйний томоо гэгчийн хувцас өмсөн өдөржингөө зогсон, үйлчлүүлэгчдийг урих ажил хийж тав арван зоос олдог байжээ. Үүний зэрэгцээ жүжигчний богино сургалтад явдаг байсан аж.
Холливудын найруулагчид царайлаг, зан ааш сайтай, эелдэг энэ залууг дорхноо анзаарч эхний үед олон ангит киноны олны хэсэгт болон туслах дүрд тоглуулан туршиж үзжээ. “Тэльм Луиза хоёр”, “Зэрэгцээ ертөнц”, “Намрын домог”, “Голын тэртээх газар” кинонд тоглосон нь түүнийг үзэгчдийн танил болгосон  аж.

Гэхдээ “Цус сорогчтой хийсэн ярилцлага” кино нь  Брэд Питтийг  алдаршуулжээ. Тэрбээр бусдын цусыг сорж, амийг нь хөнөөдөг аймшгийн дүрд тоглохдоо энэрэнгүй зөөлөн сэтгэлт “вампир”-ыг нээн харуулжээ. Питтийн  бүтээсэн вампир зовж шаналж, аргагүйн эрхэнд  бусдын цусыг сордог аж. Аймшгийн дүрд өр нимгэн сайхан эр тоглосон нь үзэгчдийг ялангуяа эмэгтэйчүүдийг бүр уяруулж орхижээ.

Дараа нь “Долоо” триллерт тоглов. Энэ киноны гол дүрийн “эхнэрт” Гвинет Пэлтроу тоглосон аж. Брэд Питт  анхны харцаараа л Гвинет Пэлтроуд дурлачихаж. Дурлалт залууст олноос ичиж эмээх зүйл байдаггүй байлаа. Тэд  хаана ч хамаагүй үнсэлцэж, заримдаа киноны зураг авалтыг хаян зочид буудлынхаа  өрөөнд цэнгэл эдэлдэг байсан аж. Залуусын эрээ цээргүй дурлалаас залхсан найруулагч хийсэн гэрээгээ цуцална гэж сүрдүүлж байж, зочид буудлын өрөө рүү байн байн гүйдгийг нь болиулсан гэдэг. Гэхдээ Брэд Питт, Гвинет Пэлтроу хоёрыг хэзээ хуримлахыг нь бүгд л хүлээдэг байсан аж.

Харин Питт нэгэн сайхан өдөр Гвинет  Пэлтроугоос сүйгээ цуцалжээ. Тэд хэрүүл шуугиан дэгдээсэн ч үгүй, бас салсан шалтгаанаа нийтэд дэлгэсэн ч үгүй чимээгүйхэн өөр өөрийнхөө зам мөрийг хөөсөн байна.

199О-ээд онд Брэд Питтийн уран бүтээл ид цэцэглэлээ. Оскарт нэр дэвшиж, Алтан бөмбөрцөг шагнал хүртжээ. Тэр бас “Түвдэд өнгөрүүлсэн 7 жил” кинонд тоглож, шуугиан тарьсан байна. Энэ киноноос болж Хятадын засгийн газар Питтийг хятадад ирэхийг хоригложээ.

Питтийн тоглосон кинонууд түүнд үргэлж амжилт авчирч байсангүй. “Чөтгөрийн өмч”, “Танилц, Жо Блэк” кинонууд нь орлого авчирах нь байтугай шүүмжлэгчдийн хэл амны бай болсон удаатай. Харин түүнийг хүүхнүүд хэзээ ч шүүмжилж байсангүй.

Тэрбээр зөөлөн хүн боловч эмэгтэйчүүдийг гомдоохоос буцдаггүй нэгэн. Их сургуульд суралцаж байхдаа нэг бүсгүйтэй учирч түүнтэй дотно харилцаатай болжээ. Мөнөөх бүсгүйтэйгээ алдарт гарсан хойноо тааралдаад түүнийг таньсангүй. “Би ганц хоёр удаа уулзсан бүсгүйгээ мартчихдаг юм. Галзуу сексддэг зарим нэгнийг нь  эргэж уулзаад таньдаг ч нэрийг нь санахгүй байх нь бий. Үүнд л бүсгүйчүүд гомддог байж магадгүй. Хамгийн гол нь би эмэгтэйчүүдэд хайртай. Бүгдийг нь хүндэлж явдаг гэдгийг тэд ойлговол сайнсан” гэж Питт хэлжээ.

Тэрбээр грекийн шаргал үст гэж Холливудынханы дунд алдаршсан Женифер Анистонтой гэрлэж, З2 сая долларын үнэтэй сууц худалдан авч байсан гэдэг. Питт “Би гэр дүүрэн хүүхэдтэй болохыг хүсч байна. Иймээс шилж сонгон байж үнэтэй сууц авлаа” гэж хэлж байжээ. Харамсалтай нь, Брэд Питт дахиад л Анистоноос салж орхив. Женифер Анистон гэртээ сууж  эр нөхөртөө хүүхэд гаргаж өгөхийн оронд, телевизийн  “Найзууд” олон ангит кинонд тоглож, анги тус бүрээс нь 85О мянган доллар авч байжээ.

Ийм ашигтай ажлаас ямар ч жүжигчин татгалзахгүй нь ойлгомжтой. “Найзууд” кинонд тоглохдоо турахын тулд хоолны тусгай дэглэм сахиж, элдэв янзын эм уусан нь түүний бодисын солилцоонд сөргөөр нөлөөлжээ. Улмаар Женифер нэг хэсэгтээ хүүхэд гаргаж чадахаа больсон аж. Энэ нь Брэд Питтийн сэтгэлд нийцсэнгүй. Тэд аажмаар муудалцаж эхлэжээ.

Яг энэ үед Брэд Питт Холливудын цуутай хүүхнүүдийн нэг Анжелина Жолитой “Смитийнхэн” кинонд тоглосон аж. Тэдний хамтын тоглолт хайр дурлалаар төгсчээ. Одоо тэд дундаасаа гарсан нэг охинтой, өргөж авсан гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Гэхдээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хуримаа хэзээ хийх нь тодорхойгүй байдаг.

Холливудын хос од амрагийн паянгаараа аль аль нь алдартай ч хүний өөрийн нийлсэн олон хүүхэд нь тэднийг нэг хэсэгтээ салгахгүй байх гэж  зарим нь найддаг.

Эх сурвалж:

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopjk multidoge не синхронР¸Ð·Ð¸Ñ€ÑƒÐµÑ‚Ñ я TEL прогноз на сегодня VLTC новости gay money криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° ZCL криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива MAGN кошелек Dai курс DAPPSTER кошелек BDL сигналы какую криптовР°Ð»ÑŽÑ‚Ñƒ лучше ÑÐ¾Ð±Ð¸Ñ€Ð°Ñ‚Ñ Œ Abjcoin курс к рублю MXT где купить криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° FC EBT где купить GRE график Elcoin новости сигналы 10MT XBY прогноз на 2018 VirtualCoin кошелек AVT прогноз MYB криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° LAToken сигналы сигналы NET BUCKS где купить Mincoin анализ HBN анализ XP новости bitcoin какой кошелек выбрать petrodollar криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° IoT Chain криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс High Voltage курс к рублю LRC сигналы Cappasity прогноз на сегодня Money криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс Altcoin анализ Monkey Project криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива
IP:185.46.84.192  2018-01-29 09:26:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.