Н.Тvвшинбаярт Саудын Араб, Канад зэрэг улсаас иргэнээ болгох санал ирсэн

2008/09/27
Share |
 Н.Тvвшинбаярт Саудын Араб, Канад зэрэг улсаас иргэнээ болгох санал ирсэн

-Таныг олимпын аварга Н.Тvвшинбаярын хувийн менежер болсон гэсэн vнэн vv?

-Vvнийг шууд утгаар нь ойлгож болохгvй л дээ.Яахав жvдо бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга гэдэг бол нэг ёсны менежерийн vvрэг гvйцэтгэдэг ажил. Гэхдээ Н.Тvвшинбаярын зєвхен спортын талын зарим ажлыг нь зохицуулж байна. Нєгєє талаас энэ хvн хэчнээн олимпын аварга байлаа ч Vндэсний шигшээ багийн тамирчин, Жvдо бєхийн холбооны тамирчин гэдгийг мартаж болохгvй. Тэр vvднээс дасгал сургуулилт, амралт, хоол унд, уралдаан тэмцээнийг нь зохицуулж хараа хяналт тавиж байх ёстой.

-Зарим хvмvvс тvvнийг зодог тайлах гэж байгаа гэж ярих боллоо?
-Н.Тvвшинбаярыг баахан шагнал урамшуулал авчихаад тvvгээрээ бизнес хийгээд явж байна гэсэн цухас яриа гарсан бололтой. Vнэндээ бол тийм зvйл огт байхгvй. Ер нь Монголчууд бид баян чинээлэг тамирчинтай эвлэрэх цаг болсон шvv дээ. Олимпын аварга хvнийг шагнал урамшуулал, нэр тєр дагах нь аль ч газар байдаг зvйл. Эцсийн эцэст тамирчинд асар олон хvний их хvч хєдєлмєр зарцуулж байж л энэ их нэр хvндийг олж авсан гэдгийг мартаж болохгvй. Бид нарын зvгээс бол тvvнтэй урьд нь яаж бэлтгэл сургуулилтаа хийж байлаа, тэр янзаараа л ажиллах болно.

-Одоогоор тvvнд ямар нэгэн реклам сурталчилгаанд тоглох санал ирсэн vv?
-Нэлээн хэдэн томоохон компаниас санал ирvvлсэн. Нуугаад яахав, бид vнэндээ олимпын аваргаа муу сvv, муу барилгын компанийн сурталчилгаанд тоглуулмааргvй байна. Тиймээс саналаа ирvvлсэн компаниудыг нэлээн сайн судалж, чанартаи бараа бvтээгдэхvvнтэи тvнш сонгох бодолтой. Ємнє нь бид ганц хоёр компанитай аман хэлбэрээр тохиролцоод сурталчилгаанд ашиглахыг зєвшєєрч байсан. Одоо бол тусгай гэрээ хийхээр болсон.

-Нууц биш бол Н.Тvвшинбаяр хэдий хэрийн єртєгєєр сурталчилгаанд тоглох бол?
Vнэндээ Н.Тvвшинбаяр маань Америкт очиход шууд л долларын саятан болох боломжтой. Тэнд олимпын аварга хvн реклам сурталчилгааны гэрээ байгуулахад жилд хамгийн доод тал нь сая доллар авдаг юм билээ. Монголд бол арай наанатай цаанатай хандах байх. Одоогоор саналаа ирvvлээд байгаа компаниудаас адль болох єндєр vнэ санал болгосон ганц хоёрхон компанийн сурталчилгаанд тоглоно. Vнийг бид биш зах зээл єєрєє тогтооно биз. Хамгийн гол нь чанартай ард тvмэндээ хэрэгтэй барааг рекламдахыг зорих болно.

-Гадаадын улс орнуудаас тvvнд хамтарч ажиллах санал ирж байгаа юу?
- Энэ талын санал нэлээн хэд ирсэн. Тухайлбал баян орон гэгддэг Канад, Саудын Араб, Кувейтээс манай улсын иргэн болооч гэсэн санал ирvvлээд байна. Н.Тvвшинбаяраас гадна Х.Цагаанбаатар, н. Нямхvv нарт ч бас ийм санал ирсэн. Бид судалж vзье гэсэн хариу єгсєн байгаа. Монгол бол жvдо бєхийн тал дээр дэлхийн дэвжээнд єрсєлдєх чадвартай улс. Хэрэв тєр засгийн зvгээс спортод хариуцлагагvй бодлого явуулж эхэлбэл тамирчдаа ийм замаар амархан алдана. Эхнээсээ гавьяат тамирчин Г.Мєнхбаяраа Германд алдчихсан шvv дээ. Хамгийн гол нь єгєх ёстойг нь єгч, орчин нєхцєлєєр нь хангачих хэрэгтэй юм.

-Ингэхэд бэртэл гэмтлээ эмчлvvлнэ гэж байсан. Яг хаана эмчлvvлэх вэ?
-Баруун євдєгний холбоос шєрмєс нь тасарсан учраас эмчлvvлэх шаардлагатай. Уг нь Тайванид эмчлvvлнэ гэж байгаад больсон. Ирэх сарын дундуур бэртэл гэмтлийг нь нарийн vзэж оношлохоор Японоос эмч ирнэ. Ирж vзээд л ямар эмчилгээ, хаана хийхийг шийдэх байх.

-Манай тамирчинд ялагдсан Казакстаны тамирчин сэргээшийн асуудал хєндсєн. Тэр тамирчин Н.Тvвшинбаяраас албан ёсоор уучлалт гуйсан уу?
-Манай тамирчинг сэргээш хэрэглэсэн гэсэн цуу яриа гаргасанаараа тэр алдаа хийсэн. Харин хэдхэн хоногийн ємнє Монголын vндэсний олимпын хороонд Казакстаны vндэсний олимпын хорооноос уучлал гуйсан мэдэгдэл ирvvлсэн байна. Японы тамирчны хувьд анхнаасаа баяр хvргэж, Н.Тvвшинбаярын тэнхээг шагшиж байсан юм.

-Ер нь бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн vv?
- Н.Тvвшинбаяр маань байнгын урилгатай байгаа учраас ачаалал ихтэй байна. Цаг зав маш багатай учраас нарийн хуваариа ажилладаг болсон. Тиймээс зарим тохиолдолд урилга, заллагаас татгалзаж байна. Vvнийг хvмvvс ойлгох байхаа гэж найдая. Саяхнаас тэр бэлтгэлдээ орлоо. Гэхдээ идэвхтэй биш хэвийн дасгал сургуулилтаа хийж байна.

-Аваргын арын албанд ажиллаж байсан дасгалжуулагч, эмч, массажист нар 120 сая тєгрєгєєс хувь хvртээгvй гэж сонслоо?
-Яахав олимпын аваргын 120 сая тєгрєгєєс тодорхой хувь хvртсэн. Тэр мєнгєний таван хувийг нь хуулийн дагуу татварт тєлдєг. Vлдсэн мєнгєний 70 хувийг нь тамирчин, 30 хувийг нь арын албанд ажиллаж байсан дасгалжуулагч, эмч, массажист нар хувааж авдаг. Зарим нь гомдолтой яваа сурагдуулдсан. Vvнийг цаашид боловсронгуй болгох хэрэгтэй. Ер нь Монголд багш дасгалжуулагч нарыг шагнах систем алга. Ийм хууль эрх зvйн орчин ч бvрдээгvй. Бvр зарим хvмvvс спортыг цєєн хэдэн хvний тоглоом гэж ойлгоод байх шиг санагддаг. Уг нь спорт бол нэг хvний ємч биш, хvн болгонд баяр хєєр, урам зориг, эрч хvч єгч чаддаг гайхалтай зvйл. Vvнийг бид єнгєрсєн єдрvvдэд мэдэрч чадлаа шvv дээ. Харин С.Баяр сайд єєдрєг сэтгэлгээтэй, спортод сэтгэлтэй тvvндээ ч ажил хэрэгч хандаж байна. Ажлаа авсанаас хойш биеийн тамир, спортын салбарт зарим нэгэн судалгааг эхлvvлж, бас хууль эрх зvйн асуудлыг сєхєж байгаад бид баяртай байгаа. Спортыг дэмжих ийм л хvмvvс сэтгэлгээтэй тєрд олон байгаасай.

-Жvдогоор хичээллэх сонирхолтой хvvхдийн тоо эрс єссєн гэсэн?
-Жvдогоор хичээллэх, Н.Тvвшинбаяр ах шиг болно гэсэн мєрєєдєл тээсэн хvvхдийн тоо эрс нэмэгдсэн. Харамсалтай нь дасгал сургуулилт хийх дэвжээ, ємсєх кимоно хvрлцэхгvй юм. Яг энэ л vед тусалж дэмжиж жигд бодлого явуулах хэрэгтэй байна. Наад зах нь бид гадаададаас тусламжийн кимоно оруулж ирэхдээ татвар тєлдєг. Хэрэв спортын барааны татварыг багасгачихвал энэ спортоор бvр ч олон хvvхэд хичээллэх боломж бvрдэнэ.

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka купить легальнР¾ экстази Купить закладкР¸ марки в Арске Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ИзобильР½Ð¾Ð¼ ЗакладкР¸ спайс россыпь в НовоалтР°Ð¹ÑÐºÐµ Зайти на легал рц в обход блокироР²ÐºÐ¸ Купить закладкР¸ LSD в НовоаннР¸Ð½ÑÐºÐ¾Ð¼ Купить закладкР¸ MDMA в ВесьегоР½ÑÐºÐµ ТрамадоР» в Грозном Купить закладкР¸ героин в ВолжскоР¼ ЗакладкР¸ россыпь в АрсеньеР²Ðµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Борзе Спайс в МалгобеРºÐµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ ЗакладкР¸ спб мдма ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ряжске Соль в ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ Купить Марки в СевастоР¿Ð¾Ð»ÑŒ Купить закладкР¸ MDMA в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐºÐµ Купить закладкР¸ стаф в Медыни Купить Ганджа Заинск ЗакладкР¸ лирика в ЗеленогР¾Ñ€ÑÐºÐµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в МиллероР²Ðµ Купить Гарик Обоянь Шишки ак47 в Дюртюли Купить закладкР¸ метадон в Ð”Ð¾Ñ€Ð¾Ð³Ð¾Ð±Ñ ƒÐ¶Ðµ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вДанков Спайс в ЧернушкРµ Купить закладкР¸ спайс в МамадышРµ ЗакладкР¸ стаф в ДжанкойР¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется Купить экстази в Зубцов Купить закладкР¸ шишки в ОдинцовРµ Купить закладкР¸ шишки в Чехе ЗакладкР¸ спайс в СолигалР¸Ñ‡Ðµ Купить Гашиш в Йошкар-О
IP:95.181.177.56  2018-05-18 19:00:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.