Хамгийн харамч саятнууд

2008/09/27
Share |
Хүмүүс:
Хамгийн харамч саятнууд

Мєнгє улаан нvд цагаан гэдэг. Тэгвэл та бvхэнд нэгэн сонирхолтой жагсаалтыг толилуулж байна. Саятнууд мєнгєний тєлєє юу ч хийхэд бэлэн байдаг гэнэ шvv.

АНУ-ын эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа гаргасан байна. Vvнд АНУ-н дєрвєн саятан тутмын нэг нь 100 доллараас хямд гутал ємсдєг бол аравны нэг нь 200 хvрэхгvй долларыг костюмандаа зориулсан байдаг бєгєєд 50 хувь нь 240 доллараас дээш vнэтэй цаг худалдан авдаг гэнэ. Харин тус судалгаагаар тэдний гуравны нэг нь гурван жил хvрээгvй машин хєлєглєдєг гэсэн дvн гарчээ.

Хvvгийнх нь хєлнєєс vнэтэй хєрєнгє
Дэлхийн хамгийн нарийн, харамч саятнаар XX зууны шилдэг эдийн засагч эмэгтэй Генриетта Хоуленд Грин авхай тодорсон байна. Тэрбээр 1916 онд насан эцэслэх хvртлээ єєрийн 100 сая долларыг (одоогоор 20 тэрбум доллар) хав даран хэвтсээр єєд болжээ. Тэрбээр бvхий л насаа Чикаго хотын хєлсний хямд байшинд єнгєрєєсєн гэдэг. Харамч нь дэндсэн Грин авхай ямар сайндаа л хоёр центийн шуудангийн марк хайж бvх л єдрийг шуудангуудаар явж єнгєрєєж байсан удаатай. Энэ бол тvvний тухай энгийн нэг жишээ гэнэ. Харамч саятны хар гайгаар хvv нь хєлнєєсєє салсан гэвэл та итгэх vv. Тэгвэл Грин авхай хєлдєє бэртэл авсан хvvгийнхээ хєлийг эмчлvvлэхийн тулд гурван хоног vнэгvй эмнэлэг хайж гvйсээр эцэст нь хєлийг тайруулсан гэдэг.

Єрєєсєн чихнээс vнэтэй єв хєрєнгє
Одоогоос 30 жилийн ємнє дєрвєн тэрбумын эд хєрєнгєєр дэлхийн хамгийн баян хvнээр тодорч байсан хар алтны хаан Жон Пол Гетти эдийн засагч авхайгаас дутуугvй харамч нэгэн аж. Хамгийн наад захын жишээ дурдахад тэрбээр бусдын ємнєєс тєлбєр тєлєхгvй гэсэндээ харшдаа ирэх зочдод зориулсан хэд хэдэн таксфон суурилуулсан байдаг аж. 1973 онд тvvний ач хvvг дээрэмчид барьцаалан 17 сая доллар нэхэхэд саятан євєє нь мєнгє тєлєхєєс татгалзсан гэдэг. Харин хєєрхий ач хvvгийн єрєєсєн чих дугтуйгаар ирэхэд л нэг юм сэтгэл нь зовнисон байна. Гэхдээ л харамч євєє татганасаар дээрэмчдэд 2,7 сая доллар єгч сая нэг санаа нь амарсан ажээ.

Саятнууд “Нива”-г ч голохгvй юм
“Tetra Pak” савлагааг vндэслэгч, уут савны ашгаараа пайман тэрбум долларыг євєртєлж чадсан Ханс Раусинг олон жил унаж хєлєглєсєн “Morris Minor” машинаа сая л нэг юм сольсон гэнэ. Гэхдээ саятан эр 12 жил хvний гараар эдлэгдсэн ОХУ-ын “Нива” машиныг илvvд vзсэн бололтой.

Ангийнхандаа дамласаар саятан болжээ
Шведийн тэргvvн баян модон эдлэлийн “IKEA” компанийн эзэн Ингвар Кампрад хар багаасаа л арвич хямгач нэгэн байж. Ангийн андууддаа бєєндєж авсан харандаа, балаа гурав дахин илvv vнйэр зарж, ашгаа хуримтлуулсны ачаар єдий зэрэгт хvрсэн байна. Одоо ч гэсэн тэрбээр 14 жилийн ємнє авсан “Volvo-240″ машинаа унан, иргэний агаарын тээврээр vйлчлvvлж, гурван одтой буудалд хоноглож, амралтаараа загас агнан амьдарч байна.

Энгийн байх нь дээр ч байж мэднэ
Эрэл хайгуулын “Google” сайтыг vндэслэгч орос гаралтай АНУ-ын иргэн Сергей Брин тун ч энгийн амьдралыг хvсдэг нэгэн ажээ. Єнгєрсєн хугацаанд 11 тэрбум долларын эд хєрєнгийг цуглуулаад байгаа саятан эрд тансаг орд харш, vнэтэй машин, моторт завь зэрэг байдаггvй гэнэ. Тэрбээр ердийн гурван єрєє байранд амьдарч, энгийн “Toyota” машин хєлєглєн явдаг гэнэ.

Дэлхий 2 дахь саятан 40 жилийн ємнє авсан байшиндаа амьдардаг
Алдарт “Forbes” сэтгvvл эдийн засагч Уоррен Баффетийг дэлхийн хоёр дахь баян хvнээр тодруулсан билээ. 44 тэрбумын хєрєнгєтэй Баффет тийм ч єглєгч нэгэн биш ажээ. Тvvний хєлєглєн яваа “харамч” гэсэн дугаартай “Lincoln Towncar” мащиныг Уоллстрит гудамжнаас хэн дуртай нь харж болих гэнэ. Харамч нь дэндсэн Баффет ямар сайндаа л 40 жилийн тэртээ худалдан авсан 30 мянган долларын vнэтэй жижигхэн байшйндаа єдийг хvртэл тухласаар байхав.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.