С.Зориг агсны гэргий Булган алтны уурхайн нууц ноёнтон гэв vv

2008/09/27
Share |
С.Зориг агсны гэргий Булган алтны уурхайн нууц ноёнтон гэв vv

Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Бургалтай хэмээх газар ашигт малтмал тэр дундаа алтны нөөц ихтэй. Орон нутгийнхан болон тус аймгийн “Увсын амьдрал” сонинд төрийн нэгэн тvшээгийн өгсөн ярилцлагаас vзвэл энэ орд нь Оюутолгой, Эрдэнэтээс илvv их нөөцтэй юм байх. Бургалтайн орд газарт хайгуул, судалгаа хийсэн Английн нэгэн компанийнхан дээрх дvгнэлтэд хvрсэн аж.

Одоогоор тэнд Увс аймгийн “Дацан трейд” гэдэг компани хайгуулын лицензтэй атлаа олборлолт хийж байгаа аж.

Гэхдээ тэд өөрсдөө vйл ажиллагаа явуулахаас гадна БНХАУ-ын нэгэн компани өөр нэг хэсэгт нь олборлолт хийж байгаа. Хоёулаа хайгуулын лицензээр олборлолт хийн хууль зөрчиж байна гэж Ерөнхийлөгчийг Увс аймагт ажиллах vед нутгийн иргэд гомдоллож байв.

Тэдний ярьж буйгаар тус аймгийн харьяат “Дацан трейд” компанийн захирал нь Баянбат гэж хvн Улаанбаатарт байдаг аж. Тэрбээр уурхай руугаа ирэн очин байдаг. Заримдаа тvvнийг С.Зориг агсны гэргий Булган Бургалтайн алтны уурхайд дагаж очдог. Тэнд очоод зvгээр ч vгvй нэлээд тансаглаж, эгээ л хааны хатан лугаа адил залардаг хэмээн Увс нутгийнхан өгvvлсэн юм.

Зарим нэг нь алтны уурхайн нууц ноёнтон байх гэсэн таамаг дэвшvvлэн ярьж байв.

эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.