QUIZA: Би мөрөөдлийнхөө бүсгүйтэй гэрлэсэн

2008/09/27
Share |
Хүмүүс: Quiza | 
QUIZA: Би мөрөөдлийнхөө бүсгүйтэй гэрлэсэн

Дуучин Quizа-г “Бямбын ярилцлага”-ын зочноор урьж  амьдрал, уран бүтээл, үзэл бодол, зорилгынх нь тухай ярилцлаа. Түүний ярианаас уншигч та тэр ямар хүн бэ гэдгийг нь өөрийнхөөрөө үнэлж дүгнэх биз ээ.    
 
-Хоёулаа яриагаа таны Quiza хэмээх нэрнээс  чинь эхэлье. Уран бүтээлтэйгээ холбож өгсөн үү?
-Тиймээ. Таавар асуугч гэсэн утгатай үг л дээ. Аав ээжээс минь хайрласан нэр Батцэнгэл. Одоо намайг энэ нэрээр минь дууддаг хүн ховор болжээ.

 -Та хэр нээлттэй хүн бэ?
-Би бага байхын найз нөхөд дундаа нээлттэй хүүхэд байсан. Одоо ч гол дүрд нь байдаг хэвээрээ.
 
-Өөрт байгаа амжилт, дутагдлаа яг үнэнээр нь тодорхойлохгүй  юү?
-Quiza хэмээх нэрийг залуучууд мэддэг болсон нь миний хувьд амжилт. Дутагдлын тухайд байлгүй яах вэ. Хүнээс сонсчихоод засъя гэж хичээдэг. Надаас алдаа дутагдал олж харсан хүн байвал шударгаар хэлээрэй. Би дуртай  хүлээж авна.

-Сүүлийн үед таны шинэ дуу, клипийг хөгжмийн суваг болгоноор их нэвтрүүлж байна?
-Уран бүтээлээр арвин байгаа гэж ойлгож болно. Саяхан “Хүмүүн төрөлхтөн” дуу, клиптэйгээ телевизийн бүх хөгжмийн сувгаар цацагдлаа. Дууныхаа үгийг би өөрөө бичиж, BX-тэй хамтарч дуулсан. Бичлэгийг “440 герц” студиэр хийлгэсэн. Энэ дуу миний “New UB” цомогт орсон дуунуудаас хамгийн түрүүн олонд түгсэн бүтээл.

-Энэ дуу таны үзэл бодол, хүсэл эрмэлзэл, зорилгыг тань хүртэл тодорхой хэлэх шиг санагдсан?
-Хүн гэдэг үгийг монгол бичгээр “хүмүүн” гэж бичдэг. Хэлэхэд ч уянгалаг сонсогдож байгаа биз. Хувьсгалын өмнө гарч байсан дайчин, цоглог имижтэй, ард түмний сэтгэлд хоногшсон дуу шүү дээ. Тийм болохоор энэ дууг эргэн сануулъя гэсэндээ ашигласан юм. “S” энтертайментийн бүтээсэн клипээр олон зүйлийг харуулахыг хичээсэн.

-Цомогт орсон шинэ дуунууд тань хүмүүст их таалагдсан байна билээ?
-Уран бүтээлийнхээ талаар олноос тааламжтай үг сонсоход урамтай байна. Магтаалын хажуугаар шүүмжлэл ч орхигдсонгүй. Шүүмжлэл сонсох тусам би хичээнэ. Дараа дараагийнхаа хийх зүйлд анхаарлаа хандуулна.

-BX-ийг сонгож хамтарч уран бүтээл хийх болсны учир юу вэ?
-Бид сайн найзууд. Бие биенээ дэмждэг.  Санаа сэтгэл ч нийлдэг. Надад түүний авьяас, эрч хүч, хөдөлмөрч, мэдрэмжтэй зан таалагддаг юм.

-Та Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөх гээд “New UB” клуб байгуулаад ажиллаж байна. Дэмжиж байгаа залуус олон байна уу?
-Үүнийг л манай залуучууд хүсэн хүлээж байсан юм байна. Хамтарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Бид хотынхоо өнгө төрхийг өөрчлөх цаг аль хэдийнэ болсон. Гудамжаар алхахдаа хүртэл гар бие оролцож, хамт байлцъя гэж бодож байна.

-Дуучин Д.Болдын “В” продакшнтай хамтарч ажилладаг хэвээрээ биз дээ?
-“В” продакшнтай хамтарч ажилладаг.  Миний хувьд дуу зохиогч, дуу бичүүлэгчийн үүднээс хамтарч ажилладаг.

-Уран бүтээлийн яриаг түр хойш тавиад амьдрал, хайр, хүсэл мөрөөдлийн тань тухай ярилцъя. Болох уу?
-Тэгье. Бололгүй яах вэ.

-Хайрыг мэдэрч амьдарна гэдэг амьдралын гайхамшиг юм шиг санагддаг. Та бас ингэж боддог уу?
-Амьдралд дуртай байхын гол утга учир  хайртай хүнтэйгээ амьдрах шүү дээ. Түүнийхээ төлөө бүхнээ зориулж явах шиг сайхан зүйл хаа ч байхгүй юм шиг надад санагддаг.

-Хүн дурладаггүй байсан бол гээд төсөөл дөө…
-Яаж төсөөлөгдөх юм бэ. Харанхуй зүйл хамгийн түрүүнд  бодогдож байна. Бодоод байхад хайр цаг хугацаа, харин дурлал бол цаг хугацаа биш юм биш үү. Цаг хугацаа   хайртай хосуудын мөн чанар, зүрх сэтгэлийг нь   үнэнээр нь таниулж чаддаг зүйл.

-Хүн дурлах тусмаа юмыг дахин шинээр олж хардаг гэх юм билээ?
-Магадгүй сэтгэл нь хөдөлсөн хүн л ингэж хэлэх болов уу. Яг ийм үедээ олж харсан бүхэн  нь шинэ харагдаж болох шүү дээ. Ингэж бодохоор дурлал хүний сэтгэлийн хөдөлгөөн ч юм шиг.

-Амьдралаас та юуг их мэдэрдэг вэ?
-Аз жаргал, бодит байдлыг. Бүх зүйл нь хангагдсан, амьдралыг шоу цэнгээнээр төсөөлж боддог бол аз жаргал биш. Зорилгодоо хүрчихээд дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун  амьдрахыг би аз жаргал гэж боддог. Яг одоо миний санаанд Р. Чойномын шүлгийн “Хэт бялхсан зовлон дунд өчүүхэн жаргал ч амттай” гэсэн нэг мөр орж ирж байна л даа.

-Та эхнэрээ “Миний хүсч мөрөөдөж байсан бүсгүй” гэж хэлж чадах уу?
-Чадалгүй яах вэ. Надад амьдрал, жаргал бэлэглэсэн ханьдаа би хайртай.

-Анхны харцаар л эхнэртээ дурлаж байв уу?
-Найз маань  биднийг анх танилцуулж байсан. Хэдэн удаа уулзахад ямар хүн бэ гэдэг нь танигдаад эхэлсэн. Тэгээд залуучууд хайраа яаж илэрхийлдэг билээ, тэр л замаар дотноссон. Анхны харцаар дурладаг тохиолдол кино, дуунд л их гардаг байх. Харин  амьдралд ховор байдаг болов уу.

-Одоо танайх өнөр өтгөн болжээ. Эхнэр, охиноо хайр халамжаар дутаадаггүй биз дээ?
-Дутаахгүй байхыг  хичээдэг. Нуугаад яах вэ. Ажил ихтэй үед анхаарал бага хандуулдаг. Ажил багатай үед бол дажгүй ээ.

-Дуучин залуучуудын эхнэр  хэр тэвчээртэй байдаг бол?
-Гэр бүл маань ойлгож дэмждэгийн хүчинд л өдий дайтай яваа. Дуу, бичлэг, клип гээд гэрийн бараа харахгүй оройтох үе ч зөндөө. Гэсэн ч би боломжоороо амралтын цагаа гэр бүлдээ зориулж чаддаг.

-Амьдралдаа хамгийн их баярласан мөч?
-Аав болж баярлаж, догдолж байснаа мартдаггүй юм.

-Амьдрал юун дээр тогтдог юм бэ?
-Хүмүүс хайр, итгэл дээр гэж  ярьдаг юм билээ. Миний хувьд зорилго дээр тогтдог гэж боддог.

-Юугаар их бахархдаг вэ?
-Миний хийж байгаа ажил дуу дуулах. Хэдийгээр баян бизнесмэн шиг олон саяар нь олдоггүй ч гэлээ уран бүтээлээ хүнд хүргэж чаддаг. Түүгээрээ  бахархаж, баярлаж явдаг.

-Сэргэлэн, ухаалаг зангийн аль нь танд илүү давамгай байдаг вэ?
-Эр хүн ямар ч зантай байсан үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх хэрэгтэй. Зорилгынхоо төлөө, амьдралынхаа төлөө зүтгэж чаддаг ч байх ёстой. Овсгоотой, сэргэлэн зангаас илүү ухаанаараа  хүн амьдралыг илүү залж явдаг гэж бодож байна. Хамгийн зөв, оновчтой шийдвэрийг ч  гаргаж чаддаг. Хэт сэргэлэн байх хэрэггүй юм шиг санагддаг.

-Эр хүнээс айл гэрийн бүх зүйл шалтгаалдаг юм биш үү?
-Санал нийлэхгүй байна. Эмэгтэй хүнээс бүх зүйл  шалтгаалдаг гэж  боддог. Бодоод үзсэн ч эмэгтэй хүний үүрэг   айл гэрт өндөр байдаг биз дээ. Үр хүүхдээ  өсгөх, зөв хүмүүжил олгох гээд яриад байвал олон зүйлийг эмэгтэй хүн шийддэг байх шүү.

-Та бизнес сэтгэлгээгээр хэр хүн бэ?
-Өөртөө л зөв.

-Мөнгөгүй  болох үе  танд байдаг уу?
-Байлгүй яах вэ. Амьдрал дандаа сайн, сайхан байна гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр мөнгөтэй   явах үе байхад маргааш мөнгөгүй ч болох үе бас байна. Хүнд өр  тавих, зээлүүлэх үе зөндөө л байдаг.

-Мөнгийг хэрэглээ гэдэг үүднээс гадна яаж хүлээж авдаг вэ?
-Би мөнгийг хэрэглээ гэж хүлээж авдаг.

-Худалдаж болохгүй зүйл гэвэл та юуг хэлэх  вэ? 
-Үзэл бодол, хайр сэтгэл, гэр бүл, нэр төр.

-Давуу чанараа ганц удаа ч гэсэн магтчихгүй  юу?
-Дуугаа дуулж байхдаа би өөртөө   итгэлтэй байж чаддаг. Энэ л миний давуу чанар байх.

-Өдөр бүр амьдралаас та шинэ зүйл олж харахыг хичээдэг үү?
-Миний  амьдрал ерөөсөө шинэ зүйлийг олж хайж, дэвшихийн төлөө чиглэдэг. Өдөр бүр нэг хэвийн, адилхан байна гэвэл түүн шиг уйтгартай зүйл байхгүй.

-Эрчүүдийн имижийг түрхсэн сүрчиг, зүүсэн цаг, өмссөн хувцас  нь тодорхойлдог гэдэг дээ?
-Брэнд гэж би чухалчилдаггүй. Үнэтэй хувцас өмсч, үнэртэй ус түрхдэг гэж гайхуулах  хэнд хэрэгтэй юм бэ. Байгаагаараа байж, өөрийнхөөрөө гоё л доо.

-Олны танил байх танд хэцүү санагддаг уу? 
-Олны танил байх тийм хэцүү гэж үү. Хийсэн бүтээснийхээ үр дүнг олноос сонсч, харна гэдэг сайхан. Хүний өөдөөс   инээмсэглээд, гар барьж уулзах гоё шүү дээ.
      
-Танд нэр төр, гэр бүл, мөнгө байна. Баян хүн гэж ойлгож болох уу?
-Би мөнгө хураасан баян хүн биш ээ. Тодорхой зорилготой, түүнийхээ хойноос тэмүүлж яваа. Залуу хүнийхээ хувьд өөрийнхөө хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдаръя гэж боддог. Байртай болох юмсан гэж бодож байсан хүсэл маань өнгөрсөн жил биелсэн. Энэ жилдээ багтаж өрөө дарах юмсан  гэж зорьж байна.

-Залуу хүнийхээ хувьд улс орноо яаж хөгжүүлмээр санагддаг вэ?
-Хөгжлийг хотоос эхлүүлье гэж боддог. Хот сайхан байвал улс хөгжинө. Ингэж бодоод “New UB” клуб байгууллаа. Улаанбаатар хотыг  өнгөтэй, өөдрөг   болгохын төлөө олон залуус  хамтарч ажиллаж байгаа.

-Зав гарвал найзуудтайгаа ямар сэдвээр ярилцах дуртай вэ?
-Ямар ч асуудлыг найзуудтайгаа хошин байдлаар ярилцаж, инээдээр шийдэхэд гоё байдаг. Хөгжилдөж суухад стресс ч тайлагддаг.

-Хамгийн жаргалтай мөч…
-Гэр бүлтэйгээ хамтдаа  байх л жаргалтай мөч байдаг.

-Монгол орноо 10 жилийн дараа гээд төсөөлөөд үз дээ?
-Маш гоёор төсөөлж байна. Тэр цагт гадаад явдаг хүмүүс багасч, Элчин сайдын яам орлогогүйдэж балрах биз.

-Сайхан амьдрах боломж Монголд байна уу?
-Сайхан амьдралыг юу вэ гэж харж байгаагаас их шалтгаална. Хэрвээ мөнгө гэж бодож байгаа бол гадаад руу явахаас өөр арга байхгүй. Харин мөнгөнөөс өөрөөр харж байгаа бол сайхан амьдрах боломж Монголд зөндөө байна. Залуучууд маань одоо л ухаарч, зөв харж эхэлж байна. Солонгост очиж ажиллах юмсан  гэж мөрөөдөж байсан бол өнөөдөр ажлаа тэнд гурав хоног хийчихээд ирж байна шүү дээ. Байдал өөрчлөгдөж, дэвшил гарч байна.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Ìîñêâà Èçìàéëîâî Âîñòî÷íîå êóïèòü Ïñèõîäåëèêè Áàêàë êóïèòü çàêëàäêó NBOME áîøêè â Âîðîíåæå Çàêëàäêè ðåàãåíò â Ïîëåññêå Купить листья коки Êèðîâ êóïèòü áîøêè çàìóòèòü — Âèêèñëîâàðü Íåÿ êóïèòü çàêëàäêó MDMA òàáëåòêè Íîâîóðàëüñê êóïèòü Ìåòàäîí, ÷èñòîòà 99% Êóïèòü çàêëàäêè ðîññûïü â Íîâîìè÷óðèíñêå Êà÷êàíàð êóïèòü çàêëàäêó Ïëàí (ÀÔÃÀÍÊÀ) Êóïèòü õàíêà Êîçüìîäåìüÿíñê Ñåðïóõîâ êóïèòü çàêëàäêó NBOME Спб закладкР¸ метадон Äîëãèé ïðèåì êëîíàçåïàìà Ïåòðîâñê-Çàáàéê
IP:93.179.90.36  2018-07-23 15:54:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.