Ч.Уранбилэг: Илт худлаа шүүхэд олон мисс дургүйцсэн

2008/09/27
Share |
Хүмүүс: Уранбилэг.Ч | 
Ч.Уранбилэг: Илт худлаа шүүхэд олон мисс дургүйцсэн

“Уг нь би өөрийгөө эхний тавд багтана гэж итгэж байлаа” гэж мисс бүсгүй сэтгэл дундуурхан ярилаа. Усанд сэлэлтийн тэмцээнд Орос, Америкийн бүсгүйг ардаа орхисон шүү гэхдээ тэр харин бардам байв. “Мiss global city” тэмцээнээс “Монгол модель”-ийн загвар өмсөгч Ч.Уранбилэг Азийн буюу дорнын тэргүүн мисс өргөмжлөл хүртжээ. “Мисс Монголиа” тэмцээний фото мисс, “Гоёл 2006” наадмын тэргүүн дэд байрын шагналт Ч.Уранбилэгтэй ярилцаж, хол газрын сонин сонсов.

-Дэлхийн өнцөг булан бүрээс сайхан бүсгүйчүүд цугладаг нэр хүнд бүхий уламжлалт тэмцээн гэсэн. Хэдэн орны мисс очив?
-32 орны нийслэлээс тус бүр нэг бүсгүй оролцсон. Бид тэмцээн үргэлжилсэн 20 хоногт сайхан найз  боллоо. Тайванийн гурван хотоор аяллаа.

-Та нарыг өдөр болгон л нэг том арга хэмжээ эсвэл   тэмцээн хүлээж байсан гэсэн?
-Яг тэгсэн. Нэг өдөр нь дэлхийн хамгийн өндөр барилгатай танилцсан, асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа, усанд сэлэлтийн тэмцээн боллоо, үндэсний хувцасныхаа гайхамшгийг таниулж уралдлаа. Нэг өдөр нь Улаанбаатараа сурталчилсан.

-Уучлаарай, хаанахын хүүхнүүд “тасархай” гоё байх юм бэ. Бүсгүйчүүд нэгнээ сонжиж  хардаг шүү дээ?
-Орос, Канадын бүсгүйчүүд үнэхээр гоё. “Тэднийг л түрүүлнэ дээ” гэж бодож байсан. Даанч тэгсэнгүй. Тайвань, Сингапурын хүүхнүүд шагналт байрт шалгарсан.

-Өөртөө хэр итгэж байв?
-Ний нуугүй хэлэхэд,  эхний тавд шалгарна л гэж бодсон, байдаггүй ээ. Дорнын мисс гэсэн өргөмжлөл хүртлээ. Канадын бүсгүй Америкийнх, Оросын бүсгүй Европын мисс болсон.

-Хаанахын мисс түрүүлсэн бэ? Тэргүүн байрын титмийг өмссөн миссийг 20 мянган доллараар шагнана гэж сонссон.
-Колумб хүүхэн түрүүлсэн. Тайланд, Герман, Сингапур удаалсан. Орос, канад найзууд минь сэтгэл дундуур л буцсан.

-Өөрөө Москвагийн мисстэй дотно байжээ дээ?
-Бид нэг өрөөнд хамт, оросоор ярилцана, арай дотно байсан л даа.

-Усны хувцастай зургуудыг чинь үзлээ. Сайхан харагдаж байна лээ. Усан спортод хэр билээ?
-32 орны бүсгүйчүүд тав, зургаагаара нэг баг болоод усанд сэлэлтийн тэмцээнд оролцсон. Манай баг түрүүлж, англи, америк, канадыг ардаа орхисон. Шилдэг үндэсний хувцсаар минийхийг шалгаруулаагүйд сэтгэл жаахан гонсгор үлдсэн. Хүн болгон Монголынх хамгийн сайхан, гоё дизайнтай нь байна гэж байсан юм. Харсаар байтал, худлаа шүүгээд байхад нь гомдсон.

-Тэмцээнээс  жаахан сэтгэл дундуур иржээ дээ?
-Илт худлаа шүүхэд  нь олон мисс дургүйцсэн. Түүнээс тэмцээн тун сайхан болсон. Олон сайхан найзтай  боллоо. Нэг нэгнээ хотдоо зочлохыг урьсан. Ирэх гуравдугаар сард Филиппинийн Манилад  загварын тоглолт  үзүүлэхээр болсон.

Тэмцээн  мундаг том хүрээлэнд болох юм. Байшин шиг том хоёр дэлгэцээр биднийг нэг нэгээр нь харуулаад л… Бидний байрласан зочид буудал болгоны гадаа улс улсын төрийн далбаа намираад… Гоё байсаан. Оролцогч бүр нэг зурагчин, нүүр будагч, үсчин, хамгаалагчтай. Олон хүний дунд орохоор хамгаалагч өмнө гарч явна. Улаан хивсэн дээгүүр алхаад л… Од шиг л байлаа.

-Чамайг явахад хотын дарга үдэж, бэлэг өгсөн. Түүнтэй ирээд уулзсан уу?
-Би өнгөрөгч бямба гаригт ирсэн. Хотын даргын бэлэг тэмцээний  зохион байгуулагчдад сюрприз болж чадсан шүү. Эртний зоос бүхий тэр дурсгалын зүйлийг  вэб сайтдаа тавина гэж байсан. “Өнөөдөр” сониноор дамжуулан “Шилмэл загвар” компанийн захирал Б.Оюунцэцэг, “Торго” загварын захирал Б.Ачтуяама нарт намайг дэмжсэнд баярлаж буйгаа уламжилъя.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Boldoo Bataagiin gologdson shaaltuur
IP:103.26.194.29  2013-10-30 13:59:36
Jk Pyal tavgan nyyree arhinii hundaga bolgoson huuhen
IP:107.6.95.9  2014-01-17 23:07:46
N Olon ulsiin yanhan shdee ene
IP:211.51.194.33  2014-04-02 15:04:02
Naraa Doodhooroo Olson mongiig ni eh ni ichihgui ideed bdag ni aimaar yum.
IP:211.51.194.33  2014-04-02 15:06:21
JimmiNil dVpOYj http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.22  2017-11-28 11:18:11
oyycved eh0gs5eobapzvggupj, [url=http://inviprweooqe.com/] inviprweooqe[/url], [link=http://wuigjvsttiap.com/ ]wuigjvsttiap[/link], http://rqbxynpwdmbl.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:49:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.