Г.Алтангаас 74 сая төгрөгийг гаргуулахаар боллоо

2008/09/29
Share |
Хүмүүс: Г Алтан | 
Г.Алтангаас 74 сая төгрөгийг гаргуулахаар боллоо

"САПУ" худалдааны төв 2005 оны арванхоёрдугаар сарын 16-ны үдэш шатаж700 гаруй түрээслэгч хохирогч болсон билээ. Хохирогчдын зарим нь "Алтжин" группын захирал Г.Алтангаас хохирлын нөхөн төлбөр болох дөрвөн тэрбум гаруй төгрөг нэхэн жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлаж байлаа.

Энэхэрэгт "Алтжин" группын захирал Г.Алтан, "Даян-Өндөр" компанийн гүйцэтгэх захирал Г.Буянжаргал (Г.Алтангийн дүү), мөн дэд захирал Н.Ням-Очир, барилгын инженер О.Ариунаа, цахилгааны инженер Төмөрбаатар нарыг холбогдуулан шалгасан.

Улсын яллагч Г.Алтан, Г.Буянжаргал нарт "САПУ" худалдааны төвийг хууль бусаар ашиглалтад оруулсан төдийгүй, галын аюулгүй байдлыг хангаагүйгээс түрээслэгчдэд дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 266 дугаар зүй-лийн 266.2-т заасны дагуу гурван жил, 189 дүгээр зүйлийн 189.2-т зааснаар таван жилийн ял төлөвлөж байлаа. Мөн барилгын инженер О.Ариунаад шаардлага хангаагүй барилга бариулж, ашиглалтад оруулсан гэдэг үндэслэлээр зургаан жил, "Даян-Өндөр" компанийн дэд захирал Н.Ням-Осор, цахилгааны инженер С.Төмөрбаатар нар галын аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй учраас таван жил хорих ял оноох саналтайгаар шүүгчдээр хэлэлцүүлэхээр болсон. Одоогоос хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүргийн анхан шүүх хэргийг хэлэлцэж "САПУ" худалдааны гөвийн "барилгыг чанаргүй бариулсан нь тогтоогдохгүй байна" гэж үзэн шүүгдэгч Г.Алтан, Г.Буянжаргал, О.Ариунаа, Н.Ням-Очир, С.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хохирогчдыг "Алтжин" группээс хохирлоо гаргуулах нь зүйтэй гэж үзсэн билээ.

Харин хохирогчид дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Шат шатны шүүх хоёр жил шахам хэлэлцсэн "САПУ"-гийн гэгдэх хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар эцэслэн хэлэлцлээ. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хуралдаанаар хохирогчдод олгох хохиролын 60 хувийг хариуцагч Г.Алтангаар төлүүлэхээр боллоо (Дээрх шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны энэ оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор баталсан байна). Мөн урьдчилсан мөрдөн байцаалтын үед “Алтжин” компанитай тохиролцон хохиролын мөнгөө авсан иргэдэд 60хувийг буюу 74 сая төгрөгийг давхардуулан олгохоор болсон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kioolio школа заработРºÐ° рукоделР¸ÐµÐ¼ etherium XTRABYTES криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива ABY кошелек DraftCoin курс Opal график SHA прогноз на сегодня криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° BCF avis mining созданиРµ хайп проекта edrcoin прогноз на 2018 год как Ð²ÑÑ‚Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ Œ ÐºÐ°Ñ€Ñ‚Ð¸Ð½ÐºÑ ƒ в пост r8 280 Kubera Coin где купить xgb i24 как открыть свою брокерсРºÑƒÑŽ фирму Musiconomi курс ico woker PRG курс формат blk CarTaxi Token криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс Zonecoin курс к рублю Cappasity курс SWFTC анализ германа хан PRN где купить CAN криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° прогноз 2018 мозамбиРº промышлРµÐ½Ð½Ð¾ÑÑ‚ÑŒ юнитрейР´ отзывы о компаниР¸ Blockpool график AppCoins криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° fedoracoin обмен XRB криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° ооо diamond export invest FRCT анализ
IP:188.68.3.159  2018-01-26 05:32:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.